2013/05/30

ЭМНЭЛЭГ



Та бүгдийн амрыг эрье.
Аавын бие өвдөж, хагалгаа хийлгэх шаардлагатай болсон тул гадагшаа явж эмчилгээ хийлгээд ирэв. Энэ хагалгааг Улсын клиникийн I эмнэлэгт хийдэг хэдий ч ашигладаг дуран нь 1990 оных гэж сонсоод настай хүнийг зовоож хэрэггүй гэж гадагш явсан хэрэг. Эмнэлэг дээр эцгээ сахиж 2 долоо хоног хэртэй болох хугацаанд ашигтай зүйл хийе гэж бодож эмч нартай уулзаж эрүүл мэндийн зөвлөгөө авав. Эмч шууд л эхлээд асууж байна.
-       Элэгний ямар вирустэй билээ
-       Энэ талаар гайгүй байх гэж бодож байна
-       Худлаа байлгүй дээ. Надтай уулзсан Монгол хүн бүр вирус тээгч байсан даа
-       За сайн мэдэхгүй юмаа
-       Тэгвэл шинжилгээ хийж үзье. Тэгээд л гараад ирнэ дээ.
Биднийг,  Монгол хүнийг ингэж үнэлдэг болжээ.
Иймд би шинжилгээ хийлгэж, үүний дараа эмчтэй нилээд удаан сууж ярилцав. Аз болоход би эрүүл гарч, эмчийг сандраав.
Монголд 2 удаа ирж байсан гэнэ. Эмчийн үнэлгээ тооцоогоор Монголын хүн амын нилээд хэсэг элэгний ямар нэг төрлийн вирустэй, энэ нь удахгүй элэг өвчлөх, хавдартай болох эхлэл гэв.
Тархалт өндөр байгаа нь хэдэн үндсэн шалтгаанаас болж байгааг ч хэлнэ билээ.
-       Залуу охид, бүсгүйчүүд, голдуу 25-35 насныхан, цэвэр, эмчилгээний шаардлага хангаагүй орчинд нүүр, ам, хөмсөг, нүдээ засуулах мэс ажилбар хийлгэж байгаа нь вирус тараах үндсэн шалтгаан байж болно. Шаардлагагүй байхад  мэс ажилбар хийлгэх, тэр бүү хэл зүүгээр хатгуулж ч болохгүй гэж захина билээ.
-       Залуу хөвгүүд, голдуу 18-28 насныхан,  бэлгийн замаар өвчин авах, вирус авах, бас халдаах явдал байгааг тэмдэглэв. Элэгний элдэв вирус бэлгийн замаар тархаж халддаг гэнэ.
-       Шүдний эмчилгээнд тавих хяналт хатуу байх учиртай гэв. Ариутгал хийгдээгүй шүдний багаж хэрэгсэл бол шууд өвчин халдаагч.
Эмч нар хэдий өвчин анагааж эмчилдэг буянтан боловч өвчтөн бол мөнгө олох, орлого хийх эх үүсвэр гэдгийг бид бас ойлгох хэрэгтэй. Миний уулзсан эмч, вирус илэрсэн хүмүүст интерфереон гэж асар үнэтэй эм тариулахыг санал болгож, бидний ярьж сурснаар “Шахдаг” юм гэсэн.
Надад тохиосон энэ явдалтай холбоотойгоор би дараах дүгнэлт хийсэн юм.
-       Хүн бүр эрүүл мэндээ хамгаалах тал дээр туйлын хянуур хашир байх хэрэгтэй
-       Монгол үндэстний эрүүл мэнд туйлын ноцтой нөхцөл байдалд ороод байгаа юм байна. Одоо Монголд ганц нэг эмнэлгийн тоног төхөөрөмж шинэчлэх тухай бус шинэ эмнэлэг олноор барих, ажиллуулах шаардлагатай болов.
-       1990 оноос хойш Улаанбаатарын хүн ам бараг 3 дахин өсөж 1,2 сая болсон хэдий ч, Клиникийн том эмнэлэг баригдаж, ашиглалтад орсонгүй. I төрөх эмнэлгийг “Бороо гоулд” компани шинэчилж өгсөн.
-       Гадны хүн бидний эрүүл мэндийн төлөө түгшүүр зарлаж байхад манай Монголын эрдэмтэд яагаад дуугүй сууна вэ? Эрүүл мэндийн их сургуулийн багш нар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн ажилтнууд, Эрүүл мэндийн яамныхан, Ангаахын шинжлэх ухааны Академийнхан хөдлөх цаг болжээ.


2013/05/01

FAMOUS WORDS




o   Kind words can be short and easy to speak, but their echoes are truly endless.
/Mother  Teresa/

o   A man may die. Nations may rise and fall, but an idea lives on.
/John F.Kennedy /

o   Experience is simply the name we give our mistakes.
/Oscar Wilde/

o   The best and most beautiful things in the world cannot be seen or even touched –they must be felt with the heart.
/Helen Keller/

o   Happiness is good health and bad memory.
/Ingrid Bergman/

o   The happiness of the bee and the dolphin is to exist. For man it is to know that and to wonder at it.
/Jacgues COUSTEAU/

o   The best way to predict the future is to invent it.
/Alan Kay /

o   Life is the flower for which love is the honey
/Victor Hugo/

o   Forgiveness does not change the past. But it does enlarge the future.
/Paul Boese/

o   The difference between a successful person and others is not a lack of knowledge, but rather a lack of will.
/Vince Lombardi/

o   I don’t know the key to success, but the key to failure is to try to please everyone.
/Bill Cosby /

o   A lot of fellows nowadays have a B.A. M.D or Ph.D.Unfortunately, they don’t have a J.O.B
/Fats Domino/