2014/01/27

МЭНДЧИЛГЭЭ


Өргөн уудам эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдран нийгмийн баялаг бүтээж байгаа эрхэм хүндэт  хоршоологчид, хөдөө аж ахуйн салбарын ажилтан, малчид, тариаланчид, нийт Монгол түмэндээ морилон ирж буй Ялгуусан хэмээх Морин жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Угтан золгож буй Морин жилд НҮБ-аас зарлан тунхагласан “Өрхийн аж ахуйн олон улсын жил” тохиож байгаагаас гадна манай оронд Ази, номхон далайн бүсийн орнуудын хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайд нарын 32 дугаар бага хурал, манай Үндэсний холбооны ээлжит VII Их хурал зэрэг олон томоохон үйл явдал болно. Монгол мал үндэсний хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн урамшууллыг зөвхөн хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэдэд олгож эхлэх гарааны он гэдгээрээ хоршоологчид бидний хувьд нэн хариуцлагатай жил байх болно.­
Бид Монгол оронд хоршооллын хөдөлгөөнийг хөгжүүлж түмэн олныхоо сайн сайхан амьдралын төлөө дотоод, гадаадын байгууллага, иргэдтэй бүх талаар хамтран ажиллахыг зорьж байна. 
Гарч буй  Морин жилдээ Монголын ард түмэн маань айл хотлоороо эрүүл энх, цог золбоотой, амар амгалан байж юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж байхын ерөөлийг өргөн  дэвшүүлье.

ТА БҮХЭН САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.



МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООны   ерөнхийлөгч    н. Баяртсайхан 

2014/01/06

Сегодня мы лучше,чем вчера

Все,что происходит в нашей жизни, происходит не с нами, а для нас. 

Для нашего же роста.  Каждая ситуация - наш воспитатель. Когда какое - нибудь событие, в том числе неприятное,  произошло с вами, задавайте себе  вопрос- Почему  так произошло, чему я могу научиться. 

Научитесь принимать с благодарностью и радость и падение, победу и поражение  одинаково. 

Если не проиграешь не научишься,  а если не научишься,  то не будешь развиваться. 

Желаю успехов.  С новым годом.