2016/04/09

Саятаны ухаан. Томас Станли

The Millionaire Mind

АНУ-ын зохиолч, эрдэмтэн Томас Станли бичсэн “ The Millionaire Mind “ ном уншив. Энэ хүн 1990-ээд оны дундуур “The Millionaire Next  Door “- Миний хөрш саятан – номыг бичиж ихэд нэрд гарсан юм. Энэ номыг 2000 оны эхээр би олж уншиж олон зүйлийг ойлгож авсан.
Тэгвэл Т.Станли одоо “ Саятаны Ухаан “ нэртэй ном бичсэнийг уншсанаа та нартай хуваалцаж байна. 400 орчим хуудас нилээд зузаан ном. 
You control Money, not let it control You. Номын гол үзэл санаа бол Баян болохоор эрмэлзэж байвал эхлээд Баян хүн шиг сэтгэж сурах, Баян хүний ухааныг эзэмших явдал гэсэн байна. 
Мөнгө, эд баялаг бол бурхан биш, тиймээс хүн мөнгийг хянаж, удирдах учиртай, харин мөнгө биднийг захирах ёсгүй гэжээ.
Бизнес эрхлэгчдийг амжилтанд хүргэх дараахь хүчин зүйлсийг нэрлэсэн байна. Success Factors буюу Амжилтын хүчин зүйлс:
1. Integrity-being honest with all people   Нөхөрсөг байх буюу бүх хүнийг хүндэтгэн үзэх
2. Discipline-applying  self-control   Сахилга бат буюу өөрөө өөрийгөө хянаж, хариуцлага хүлээх чадвар
3. Social skills-getting along with people   Нийгэмтэй харьцах ур чадвар буюу олон түмний дунд орох, тулж уулзах
4. A supportive spouse  Түшиг тулгуур болсон хань ижилтэй байх
5. Hard Work- More than Most people  Бусдаас илүү шаргуу хөдөлмөрлөх, зүтгэл гаргах
Эдгээр нь амжилтын гол тулгын чулуу мэт. Мэдээж эдгээрээс гадна боловсрол, удирдах ур чадвар, сайн багш-зөвлөхтэй болох, зориг авхаалж самбаа, арвич хямгач байдал,зүрх сэтгэлээ өгөх, эмх замбараатай, итгэл үнэмшилтэй амьдрах зэрэг олон чадвар, шинж хэрэгтэйг дурьджээ.
Худлаа ярьж болохгүй гэдгийг олон газар онцолжээ. Never Lie.
Нэг худал зүйлийг халхавчлахын тулд дараан 15 худал үлгэр зохионо. Энэ 15 худлыг хаахын тулд 225 худал ярина. Энэ нь удахгүй  /225х15=  3375/ 3375 худал болж Та зөвхөн худлаа ярьдаг худалч болно. Худалч хүн амжилтанд хүрэхгүй. Хүрсэн ч энэ зөвхөн түр зуурын үзэгдэл болно. Иймд үнэнийг ярьдаг байх л хамгийн чухал түлхүүр. Always tell the truth.
Зарим хүмүүс Аз дайрахыг хүлээж зүгээр суудаг, эсвэл мөрийтэй тоглодог. Үүнийг зохиогч эрс шүүмжилсэн байна. Азтай амьдаръя гэвэл ажилла гэж сургажээ. The harder I work, the luckier I become.
Ажиллаж зүтгэх тусам Аз дайрна. Шаргуу зүтгэж ажиллах тусам, Аз завшаан улам ихсэнэ.
Эр зориг ба эд баялгийн хооронд шууд холбоо байдаг тухай нилээд дэлгэрэнгүй тайлбарлажээ. Ингэхдээ Айдас болгоомжлолоо битгий зөвлөх,туслахаа болгоорой гэсэн  нь сонирхолтой санагдав. Never take counsel of your fears.
Хүн бүрт л айдас, хүйдэс байдаг. Түүнийг даван гарахын тулд 3 арга хэрэглэхийг зөвлөжээ.
1. Think success, never think failure   Амжилтын тухай бодож л түүнийг зорь. Хэзээ ч азгүйтэл уналтын талаар бүү бод
2. Develop a strong belief in yourself   Өөртөө итгэ итгэлээ улам хүчтэй болго.
3. Think big   Томоор бодож сэтгэ.
Ухаантай хүн бол бодол санаагаа захиран эзэн нь байдаг бол ухаан муут түүний зарц болж боолчлогдоно.
Гэр бүл хүний амьдрал, хувь заяанд хэрхэн нөлөөлдөг талаар маш дэлгэрэнгүй бичсэн байна. Сайн гэр бүл бол амжилтын гол тулгуурын нэг. Гэхдээ энэ бол дэндүү нарийн эмзэг сэдэв тул би ингэсгээд зогсоё. Харин гэр бүл бол нэгдмэл нэг ашиг сонирхолтой байх учиртай гэсэн нь зүйтэй санагдав. 
Мөн Шашин Шүтлэг ба бизнесийн холбоо харилцааны талаар нилээд санаа хэлжээ. Бас эмзэг сэдэв тул дурьдаад өнгөрье. Сонирховол та нар өөрсдөө авч үзээрэй.
God created us all to be successful. Бид бүгдээрээ амжилттай байх, сайн сайхан амьдрахаар Бурханаас заяагдсан.
Үл хөдлөх хөрөнгийн бизнест Location, Location, Location, буюу Байрлал, Байршил, Байршил гэдэг гол уриа үйлчилдэг. Гол зүйл бол ашигтай байршил. Тэгвэл бизнест амжилт олоход Vоcation, Vаcation,Vоcation гэдэг гол уриалал байна гэж зохиогч хэлжээ. Өөрийн дуртай чаддаг  үйл ажил, хөдөлмөрөө, бизнесээ л олж барьж ав, тэгээд зүтгээд ажиллаад бай гэсэн санаа.
Think differently from the crowdХуран цугласан түмнээс арай өөрөөр бодож сэтгэж сурах учиртай гэжээ. Үүний тулд байнга суралцах, тулга тойрсон ахархан бодол санаанаас салж, томоор, холыг харж бодож сэтгэх, юм үзэж нүд тайлах, аялах, дэлхий ертөнцийг таньж мэдэх, сайн сайхан хүмүүстэй нөхөрлөн санаа бодлоо хуваалцаж явах зэрэг олон чухал зүйлийг хийх хэрэгтэй болж байна. 
Тийм ч учраас Та бүгдтэй уншиж үзсэнээ, бодлоо хуваалцсан.

Н.Баяртсайхан