АРИСТОТЕЛЬ. ДЭЭД СУРТАХУУН.
Үндэсний Холбооны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа Улсын их хурлын гишүүн Д. Сумъяабазарт шилжүүлэн өгсөнөөр би чөлөөт цаг, зав ихтэй магадгүй эрх чөлөөтэй нэгэн болов. Юутай ч эхлээд эрүүл мэндээ анхаарахаар шийдэж эмнэлэгт хэд хоног хэвтэж шинжилгээ, эмчилгээ хийлгэв.
Энд байх хугацаандаа Аристотелийн "Дээд суртахуун" ном уншлаа.
Эрдэмтэн Б.Даш-Ёндон грек, орос хэлнээс тулган орчуулжээ. Хадмал орчуулга гэж энэ номыг л хэлэх байх даа. Гайхалтай, цэвэр тунгалаг монгол хэлээр аялгуулан орчуулжээ. Гүн ухааны ном зохиолыг ингэж орчуулна гэдэгт том мэдлэг боловсрол туршлага хэрэгтэй.
Номын гол утга санаа бол Улс төр ба Ёс суртахууны хоорондын холбоо хэлхээг
тайлах оролдлого гэж ойлгов. Энэ ном бол монголчуудад, тэр дундаа улс төртэй
ямар нэг байдлаар холбогдсон нэгэнд Маш хэрэгтэй уншууштай билээ.
Улс төр бол угаасаа бохир тоглоом, иймээс ямарч тоглолт хийж болно хэмээн ярьдаг улстөрчид бол харин ч уншиж бага ч болов ойлголт авах хэрэгтэй.
Дэлхийн агуу их сэтгэгчдийн нэг Аристотель МЭӨ 384 онд Грект төрж 62
насласан байна.

"Дээд суртахуун" хэмээх эл номондоо улс төрчид төр, улсын ажилд оролцохдоо баримтлах хэм хэмжээг Аристотель хувь хүний ёс суртахуун нь ямар байхаар дамжуулан гаргаж тавьжээ.
Улс төрд Ёс суртахуун гэж байдаг, энэ нь иргэн бүхэнд байх ёс суртахууныг ижилтгэн ойлгодог байна. Иргэн л улс төрд ордог. Иргэн л улс төрийн Бодлого тодорхойлдог. Иймд ямар иргэн, хэн улс төрд орж ирнэ, түүний бодлого, ажил. ажиллагаа тийм л байх болно.
Иймээс улс төрд луйварчдыг, авилгачдыг, алуурчдыг, хулгайчдыг бус харин сайн хүнийг олж шилж сонгон оруулах учиртай гэнэ. Олон нийтийн болон төр улсын амьдралд оролцох иргэн нь сайн үйлийн суртахуунтай байвал зохино гэж
Аристотель бичжээ.
Аристотель бичжээ.
Сайн үйл гэдгээ тодруулан "Үлэмж сайханд чиглэсэн тэмүүлэл хамгийн шилдэг нь, ийм тэмүүлэл бол сайн үйл" гэсэн байна.
Сайн чанар бол зөвхөн ажил хэргээр л илэрч гардаг. Сайхан яриа, том амлалт худал байж болно.
Жижиг дорой бодол сэтгэлтэй нэгэн том албан тушаалд очвол асар их хор
хохирол учруулдаг гэжээ.
хохирол учруулдаг гэжээ.
Улс нийгмийн амин эрх ашигт нийцсэн хууль гаргах нь хууль тогтоогчдын хийх ажил. Ийм хуулийг нийтлэг сайн үйлийг эрхэм зорилгоо болгосон дээд
ёс зүй суртахуунтай эх орончид л чадна.
ёс зүй суртахуунтай эх орончид л чадна.
Монголчууд Бид “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад улсаа зас” гэсэн сургаалыг хэт материаллаг талаас нь ойлгож тайлбарладаг. Эхлээд баян чинээлэг бол, гэр орноо тэжээж чаддаг болоод дараа нь улсын ажилд оролцож
болох мэт ойлголт дэлгэрснээс одоо байгаа УИХ-ын гишүүдийн 70- 80 хувь нь
бизнес эрхлэгчид болсон байна. Тэнд төр улсын жинхэнэ зүтгэлтэнүүд, эрдэмтэн,
судлаачид хуруу дарам тоологдохоор болоод байна.
болох мэт ойлголт дэлгэрснээс одоо байгаа УИХ-ын гишүүдийн 70- 80 хувь нь
бизнес эрхлэгчид болсон байна. Тэнд төр улсын жинхэнэ зүтгэлтэнүүд, эрдэмтэн,
судлаачид хуруу дарам тоологдохоор болоод байна.
Гэтэл Аристотель улс нийгмийн ажлыг, түүний ёс суртахууныг дандаа сэтгэл санаатай холбож баримтлалаа гаргасан байна. Иргэн юуны урд сэтгэлээ засаж
Нийтийн сайн сайхан хэргийн тулд тэмцэх сэтгэлийн тэнхээтэй болох учиртай гэнэ. Иймд улсын ажил хийхээр шийдэж байгаа бол сэтгэл доторхоо нэг сайн
нэвтлэн харж ажиглавал зохилтой. Нийгмийн сайн сайханд энэ биеэ зориулах гэж байна уу, эсвэл цэвэр хувийн ашиг сонирхол, хомхой сэтгэл байна уу хэмээн эхлээд сэтгэлээ шинжих л чухал.

Эзэн ЧИНГЭС ХААН энэ тухай"Алд бие Минь зовбоос зовтугай , Ахуй улс минь битгий зовтугай " хэмээн 800 жилийн урд сургаж хариуг бидэнд өгсөн билээ.
Аристотель шударга бус нэгэн эрх мэдлийг шударга ашиглаж чаддаггүй гэжээ. Яагаад гэвэл тэр этгээд эд баялаг , эрх мэдэл олж аваад нийгэмд ихээхэн гай зовлон тарьж болно.
Хэрэв хэн нэгэн этгээд эрх мэдэл олгосонгүй удирдан жолоодох бололцоо олгосонгүй хэмээн гоншигноод байвал , даргалж удирдахад тус хэрэг болох шинж тэмдэг чиний сэтгэл оюунд алга байна гэдгийг шууд хэлэх учиртай гэжээ.
Шударга , эр зоригтой , тохитой ухаантай , сайн үйл хэргийг эзэмдсэн иргэн л Маш сайхан зан суртахуунтай гэж тодорхой хэлжээ.
Шударга , эр зоригтой , тохитой ухаантай , сайн үйл хэргийг эзэмдсэн иргэн л Маш сайхан зан суртахуунтай гэж тодорхой хэлжээ.
Эд баялаг, эрх мэдэл хэн нэгний хувьд хор хохиролтой байгаа бол тэдгээр юмс хэрэг болохгүй. Энэ бол Маш чухал санаа юм.
"Монголын төр зүтгэсэн хүндээ халтай" хэмээн 1941 оны 7 сарын 11 нд буудуулахдаа Ерөнхий сайд Амар гуай хэлсэн байдаг. Энэ үг хичнээн үнэн болохыг 1930-1940 оны их хэлмэгдэлд Хохирогсод, хожим цагт бол Ю.Цэдэнбал, Н.Энхбаяр нарын амьдрал хувь заяа харуулсан. Гэхдээ эдгээр эх орончдын ачаар Монгол орон туурга тусгаар байж Бие даасан эрх чөлөөтэй орон байгаад бахархадаг. Дээд суртахуунтай улс төрчид улсаа аварч хамгаалдаг.
Аристотелийн энэ алдартай зохиолыг та нар уншаарай. Эндээс шударга тэгш байдал, хууль цааз, найзлал нөхөрлөл, баяр цэнгэл, аз жаргал зэрэг олон
ойлголтуудын талаар цэгцтэй сайхан хариулт олно.
ойлголтуудын талаар цэгцтэй сайхан хариулт олно.
Монгол улсад дээд ёс суртахуунтай иргэд амьдарч Улс орон маань цэцэглэн Мандах болтугай.
No comments:
Post a Comment