2016/06/25

BREXIT

Монголчууд сонгууль хэмээн бужигнаж байх хооронд дэлхийд нэгэн томоохон явдал болов. 

Энэ бол 2016 оны 6 сарын 23 нд Их Британи улсад ард иргэдийн санал асуулга явуулж цаашид тус Улс Европын Холбоонд байх эсэхээ тодорхойлсон хэрэг. Санал  асуулгад оролцогчдын бараг 52 хувь нь ЕХ-оос гарах саналтай байсан байна. 

Энэ санал хураалтын дараа дэлхий дахинд нилээд бужигнаан эхэлж байна. Лав л Ази Европын голлох биржид борлогдож байгаа хувьцааны ханш уналаа. Английн фунт стерлинг  ханш унаж эхлэв. Монголд  нэг £ 3000 тогрог  байснаа 2500 тогрог болж  буурав. Газрын тосны ханш бас унаж 1 баррел нь дахин 50 доллараас доош орлоо. Цаашдаа еврогийн ханш мэдээж унана. Европын Холбоонд нилээд бужигнаан бий болж магад байна.  Их Британи бас томоохон хувьсал шинэчлэлийн урд ирж байж болох юм. Харин америк долларын ханш нэмэгдэх нь ойлгомжтой .  

Монголд эдгээр нь хамаатай тул бичив. Сонгууль гэж тал талд давхиад анхаарал бага тавьж байна да. 

No comments:

Post a Comment