“БАНКНЫ ХӨГЖИЛ-95 ЖИЛ” ӨДӨРЛӨГИЙГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ
Та бүхэнд
энэ сайхан өдрийн мэндийг хүргэе!
Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95
жилийн ой энэ жил тохиож байна. 1924 оны 6 дугаар сарын 2-ны
өдөр
Зөвлөлт Орос Улстай хувь нийлүүлсэн Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкийг
байгуулснаар Монгол Улсад үндэсний банкны тогтолцоо
үүсэж, хөгжих суурь тавигдсан билээ. Үүнээс 70 шахам
жилийн дараа буюу 1991 онд хоёр шатлалтай тогтолцоонд шилжиж, орчин үеийн
банк үүсч, одоо 16 мянган ажилтантай, 34 их наяд төгрөгийн актив хөрөнгө (нэг
жилийн ДНБ-ийг давсан)-тэй хурдтай хөгжиж буй салбар
болж дэвжээд байна. Банкны салбар нь Монгол Улс дахь санхүүгийн зуучлалын
үндсэн гүүр, эдийн засгийн хөгжлийн чухал тулгуур
болж байна.
Түүхт 95 жилийн тэмдэглэлт ойг угтаж,
“Банкны хөгжил -95 жил” аяныг энэ оны 1 дүгээр сараас 6 сарын хугацаанд
хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд банкны салбарын мэргэжилтнүүд, иргэд,
харилцагчдад чиглэсэн арга хэмжээнүүдийг өргөн хүрээнд цуврал хэлбэрээр зохион
байгуулж байна. Тухайлбал, “Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95
жилийн ойн эрдэм шинжилгээний хурал”-ыг 4 дүгээр сард зохион байгуулж, ололт,
амжилт, сорилт болон цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцсэн билээ. Харин өнөөдөр
“Банкны хөгжил-95 жил” өдөрлөгийг Монголбанк банкуудтайгаа
хамтран зохион байгуулж байна. Энэ өдөрлөг нь банкны салбарын үйл ажиллагааг иргэд,
харилцагчдад танилцуулах, санал бодлыг сонсоход чухал арга хэмжээ болж байна.
Ингээд “Банкны хөгжил-95 жил” өдөрлөгийг нээснийг мэдэгдье. Та бүхэнд Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөн 95 жилийн ойн баярыг
мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
No comments:
Post a Comment