Хүний амьдралын гол
чухал зүйлс, тулгуур багана юу вэ? Миний ойлгосноор
- Өөрийгөө хайрлах
- Бусдын төлөө сэтгэл гаргах
- Өршөөх, уучлах явдал
Энэ гурав бол маш чухал
зарчим. Хүмүүс амьдралын гол зорилгоо буруу тодорхойлдог.
- Амьд явах, амь зуулга
- Зугаацаж цэнгэх
- Эрх мэдэл, албан тушаал
- Эд хөрөнгө, баялаг
- Бүтээх, шинэчлэх гэх мэтээр
ойлгодог. Эдгээр нь өөрийгөө хайрлахын илрэлүүд болохоос аль нь ч
дангаараа чамайг тодорхойлж чадахгүй.
Хэн ч гэсэн өөрийгөө
тэнгэр бурханаас ирсэн тусгай амьтан, энерги, эрч хүч гэдгээ мэдрэх явдал
чухал. Дандаа мэдэрч амьдрах хэрэгтэй. Хүн бол оюун санаа болохоос зөвхөн энэ
бие, толгой, хүзүү, гар хөл биш. Хүн мөнхөд амьдардаг. Хүн үхнэ гэдэг бол энэ
ертөнцөөс явж буй болохоос огт үгүй болж, алга болж устаж байгаа хэрэг биш.
Явахдаа өөр өөрийн ертөнц гэрлээ өгдөг.
Өөрийгөө хайрлах гэж юуг
хэлээд байна вэ?
- Бусдад итгэдэг, бусад хүмүүст
танд итгэдэг байх
- Чамайг хүндэлдэг, хүлээн
зөвшөөрдөг, хүсдэг байх явдал
- Чиний хайр дутагдаж буй хэн
нэгэнд чи хайраа өгч чаддаг байх явдал
- Өөрийн гэсэн үнэт зүйлстэй,
түүнд үнэнч байх явдал
Ямар үнэт зүйлс байгаа
вэ?
- Итгэл, үнэмшил сүжиг бишрэлтэй
байх
- Эрх чөлөөтэй байх, сонголт хийх
эрхтэй байх
- Гэр бүлээ хүндлэх, өргөх, асран
хайрлах
- Шударга ёсыг баримтлах
- Бусдын эрх чөлөөг хүндлэх
- Эх орноо хайрлах, газар
дэлхийгээ хамгаалах, хүндэтгэх гм.
Хэрвээ хүн өөрийгөө
хайрлаж явахгүй бол өөрөө өөрийнхөө хамгийн аюулт дайсан болдог. Бие сэтгэл,
эрүүл мэнд, оюун ухаанаа үхүүлдэг.
- Та өөрийгөө хайрлахгүй бол
бусдыг хайрлаж чаддаггүй
- Аав ээж, ах дүү нараа, хань
ижил, үр хүүхдээ хайрлаж чаддаггүй
- Найз нөхөд, хамтран зүтгэгчидээ
хайрлаж чаддаггүй
- Улс орон, эх орноо хайрлаж
чаддаггүй
- Бурхан тэнгэрийг хайрлаж
чаддаггүй
Ертөнц агуу гэдгийг дандаа
бодож мэдэрч байх хэрэгтэй. Тэнгэр, огторгуй, од гаригийг байнга харж, ертөнц
агуу гэдгийг мэдэрч байгаарай.
Нарны аймгийн 11
гаригийн нэг бол дэлхий. Тэгвэл манай нарны аймаг шиг 100.0 орчим аймаг нийлж
манай галактикийг үүсгэж байна. Milky way буюу сүүн зам, тэнгэрийн заадас
гэдэг. Тэгвэл манай галактик шиг 100 сая орчим галактик энэ хязгааргүй ертөнц,
орон зайд оршин байна гэж шинжлэх ухаан тооцдог. Бидэнд хамгийн ойр орших
галактик бол Андромеда гариг ертөнц. Гэрлийн хурдаар нисэхэд 2.4 сая жилийн дараа
хүрч очно. Ийм агуу хорвоод хүн болж төрөөд жижиг сажиг, өчүүхэн зүйл бодож,
сэтгэж, тэмүүлж амьдралаа дуусгаж болохгүй.
Өөрийгөө хайрладаг
болохын тулд юу хийж болох вэ?
- Айдасаа үгүй болго, юунаас ч,
хэнээс ч бүү ай. Тэр тусмаа алдана, унана гэж бүү ай. Өөрчлөлтөөс битгий
ай. Өөрчлөлтөөр дамжиж шинэ амьдрал ирдэг. Нэг хаалга хаагдахад нөгөө
хаалга нээгддэг. Хаалга олж ор.
- Өөрөө өөрөөрөө бай, өөрийгөө
нээ, санаа бодлоо ажиж шинж, үг хэлээ анзаар, үг асар их хүчтэй. Бусдыг
битгий дуурай, өөрөө өөрөөрөө бай.
- Амьдрал энд, яг одоо л
цэцэглэж, хөгжиж байна гэж дандаа бодож яваарай. Өнгөрснөө бодож харамсаж
суух хэрэггүй. Ирээдүйдээ санаа зовж өөрийгөө зовоох хэрэггүй.
- Өөрөө өөрийгөө магтаж,
урамшуулж амьдар
- Өөрийгөө уучилж өршөөж сурах
хэрэгтэй
- Өөрийгөө байнга өөд татаж,
хөгжүүлж шинэ, сайн сайхан зүйлд тэмүүлж яваарай.
- Амьдрал сайн сайхан болно.
Амжилт бүтээл ирнэ. Жаргалтай сайхан амьдарна гэж итгэж явах чухал шүү.
Амьдрал бол яг энэ цаг
мөчид л бодитой. Хүүхэд тэгж амьдардаг. Аз жаргал яг энэ цаг мөчид л байх
боломжтой. Та яг одоо энд амьд байна. Өнгөрснөөрөө бүү амьдар, өнгөрсөн чинь
энд байгаа. Бас ирээдүйдээ нэг их санаа зовж хэрэггүй. Таны ирээдүйг яг одоо
цаг үе чинь тодорхойлно. Амжилт гэдэг бол хүрэх очих цэг, газар биш, аялал,
одоо явж буй зам. Иймд энэ аялалаа аятайхан, сайхан, зугаатай, цэнгэлтэй болгох
хэрэгтэй. Ер нь жуулчин шиг амьдар гэж ухаантай хүмүүс сургадаг. Яг музей үзээд
явж буй мэт.
Энэ дэлхий гэдэг цэнхэр
сайхан гариг дээр бид 70-90 жилийн хугацаатай ирсэн. Болбол бүгдийг үзэх
хэрэгтэй. Дэлхийн бүх өнцөг булан бүрийг үзнэ гэж амьдрах хэрэгтэй. Амжилт, аз
жаргал гэдэг бол замын төгсгөлд байдаг зүйл бус яг энд одоо байгаа зүйл. Бүх
зүйл сэтгэлээс. Сэтгэлийн ертөнц гэж ярьдаг хүмүүс байдаг. Цаг хугацаа бол
амьдрал. Дараа л нэг амьдарч эхэлнэ дээ, амар тайван байна даа гэж бүү бод. Яг
одоодоо амьдарч бай.
Бидний оюун санаа, сүнс
гэдэг агуу зүйл. Энэ бол мөнхийн амьдрал, тэнгэрлэг зүйл. Даанч бид өөрсдийгөө
хайрладаггүй тул архи ууж, тамхи татаж, өөрийгөө зөвхөн энэ бие гээд ойлгож
бодсон тул сүнсээ доош оруулаад сүр сүлдийг нь дараад байна. Сүнс бол энэ
хорвоо дээр асар том зорилготой ирдэг. Тэр зорилгод нь бид туслаж өгөх учиртай.
Яригдсан зүйлсийг Та
бидний хийдэг ажил хоршоотой холбохгүй бол дэндүү хийсвэр яриа болно.
1. Хоршоогоо хөгжүүлэх
хэрэгтэй. Энэ бол их буянтай ажил. Бусдын төлөө бусадтай хамтран зүтгэж байгаа
хэрэг.
2. Том зорилт дэвшүүлж,
томхон төсөл барьж зүтгэх хэрэгтэй.
3. Өөрчлөлт, сорилтоос айж
эмээхгүйгээр хамтрах, дэмжих, хэрэгжүүлэх нь тустай.
4. Авахын тулд өгөх гэж
чухал зарчим байна. Хариу горьдохгүй өглөгөөс чухал зүйлгүй. Өгнө гэдэг бол
зөвхөн мөнгөний тухай яриа бус. Урам зориг өгч болно. Итгэл үнэмшил өгч болно.
Сайхан үг, сэтгэл гаргаж болно. Зөв зам, чиг зүг зааж болно. Сэтгэлийн өглөг
хамгийн чухал. Эрдэм ном, сургаал өгч болно. Өгье гэсэн сэтгэл байвал өгөх зүйл
олдоно.
5. Сайн сайхан улстай
ойртож, муу хүмүүсээс холдон зай барьж явах хэрэгтэй. Муу үгтэй, муухай
санаатай, муу үйл явдалтай хүмүүсээс зайтай байсан нь дээр. Зарим хүмүүс дараа
жил уулзах хүмүүсийн жагсаалт гаргаж мөрддөг. Дахин уулзаж хэрэггүй гэж бодсон
хүмүүстэйгээ тааралдахгүйг хичээдэг.
6. Өөртөө том зорилго
дэвшүүлж биелүүлж хэрэгжүүлэхийн төлөө зүтгэвэл бүтнэ.
7. Боломж бололцоог ашигла.
Авхаалж, овсгоотой бай. Хүмүүст өөрийгөө ойлгуулж нээлттэй бай.
8. Гол зүйл бол сэтгэл
зүтгэл. Сэтгэл зүтгэл гаргавал болохгүй бүтэхгүй зүйл хорвоод үгүй.