2012/03/27

Монгол ардын зүйр цэцэн үгсээс

Авах хүнд нэг үг ч эрдэнэ
Орхих хүнд мянган үг ч улиг
        Авахыг мэдвэл өгөхөө мэд
        Өгөхөө мэдвэл авахаа мэд
Адуу азаргагүй бол сүрэг болж чадахгүй
Галуу тэргүүнгүй бол цуваа болж чадахгүй
        Алмаз эрдэнэ зүлгэх тутам өнгө орж
        Аавын хүү явах тутам ухаан суудаг.
Алтаар солихгүй цаг эрдэнэ
Ахиад олдохгүй нас эрдэнэ
        Амин хувийн ашиг өвсний шүүдэртэй адил
        Ард олны ашиг өндөр уултай адил.
Амттай чихрээр хайрлахаар
Ариун сургаалаар хайрла
        Буруу харсан нүхэнд нарны гэрэл тусахгүй
        Буруу санаатай хүнд буяны гэрэл тусдаггүй
Жилдээ сайн явсан нь
Шинэлэхэд харагдана
Залуудаа сайн явсан нь
Өтлөхөд харагдана.
        Магад дээдсийг олж нөхөрлө
        Муу явдалтнаас насад холд
Муу санаат буянаа барна
Мулгуу тэнэг нэр хүндээ барна
        Хатуу сэтгэл жад
        Хар санаа хөр
Жолоогүй морь
Зорилгогүй хүн
        Хүнд тусалснаа март
        Хүнээр туслуулснаа бүр март
Эрдмээс илүү эд үгүй
Эрүүлээс илүү жаргал үгүй
        Сэтгэлдээ л багтааж чадвал
        Том жижгийн ялгаа үгүй.
Галдан бошигт


No comments:

Post a Comment