2012/09/07

Монгол ардын сургаал үгс


Сурсанаа нуудаг цэцэн мэргэнээс
Мэдсэнээ хэлдэг тэнэг нь дээр.

Нэг. Монгол хүний эрхэмлэх 5 зүйл
·         Үнэн бат журмыг үргэлж хичээж амьдрах
·         Өвөг дээдсийн сургаалыг санаж сэргээж явах
·         Үйлийн дээд ачийг буцаан хариулж явах
·         Өгөх гээхийн хорвоог учруулан таниулж явах
·         Үгээгүй доодсыг өргөн тэнхрүүлж явах
Хоёр. Эр хүний эрхэмлэх 5 зүйл
·         Бор дарсанд үл шунах
·         Бүтэхгүй хэргийг үл сэдэх
·         Үнэнч ханиа үл гомдоох
·         Үйлийн хэцүүгээс үл шантрах
·         Үйтэн хуарын өнгөнд үл автах
Гурав. Эмэгтэй хүний 9 эрдэм
·         Өнгөнд цэвэр
·         Үйлэнд уран
·         Үрдээ энэрэлтэй
·         Үргэлж цэмцгэр
·         Ханьдаа түшигтэй
·         Хадамдаа элэгтэй
·         Найранд дуутай
·         Насанд ерөөлтэй
·         Нартад буянтай амьдрах

Дөрөв. Хүүхдээ хүмүүжүүлэх 9 зарчим
·         Амттанаар бүү цатга
·         Өнгө мөнгөнд бүү шунуул
·         Тансагт бүү умбуул
·         Улайг бүү үзүүл
·         Нойронд бүү автуул
·         Хүүхдээ хайрлаж хамгаалж байх
·         Хүүхэддээ сайнаар үлгэрлэж амьдрах ухаанд сургах
·         Хүүхэдтэйгээ хамт тоглох, авъяас чадварыг нь нээж ойлгуулах

·         Архи дарснаас хол байлгаж хүүхэд насанд нь аз жаргалтай амьдруулах

No comments:

Post a Comment