Манай
холбооны гишүүн гавъяат нэгдэлчин Рагчаа гуайн гэргий Ж.Арвижих эхийн сэтгэлийн
тухай шүлэг бичиж надад ирүүлснийг Та бүгдэд толилуулж байна.
Эцэг эхээ хайрлаж
амьдарцгаая.
ЭХИЙН СЭТГЭЛ ЭНГИЙН ЗАХИДАЛ
Хүүгээ,
охиноо гэсэн эх хүний сэтгэл шиг
Хүртээлтэй
зайтай зүйл гэж
Хүний
орчлонд байдаг болов уу
Үртэй
болсон эх хүн бүгд л
Өлгийтэй
хүүхдээ тэврэн хөхүүлэн суухдаа
Өвчин
эмгэг тусчих вий гэж айхдаа
Өөрөө
оронд нь би өвдье гэж залбирна
Том
болоод толгой даан амьдрахад нь ч
Томоогүй
балчир байна даа гэж дотроо үрээ энхрийлнэ
Азтай
одтой явна гэж сонсвол
Ашгүй
дээ хүү минь овоо доо гэж баярлан
Айлынхаа
хүнд дөвийлгөн ярьж
Омойтохчоо
аядан дэвэлзэнэ
Алдаа
бурууг үйлджээ гэж сонсвол
Айдаа
үр минь яачихавдаа гэж балмагдан
Амьтан
хүн асуувал нуухчааншуу аядан бэвтэнэнэ
Хүүгээ,
охиноо гэсэн эх хүний сэтгэл
Хүж
дэлхийд хүрэхгүй газар гэж үгүй юм даа
Ази,
Европ аль ч тивд
Англи, Америк
ямар ч улсад
Берлин
Бээжин аль ч хотод
Биеэрээ
очиж чадахгүй ч гэсэн
Билгүүн
их сэтгэлийн минь хайр
Бэлчээд
хүрчихсэн дагаж л явна шүү та нарыгаа.
Тэнгис
далайн давалгаан дээгүүр
Тэнгэр
огторгуйн долгион дундуур
Тивийн
цаанаас тив алгасан
Тэндээс
энд мэндлүүлж байдаг
Холын
хол газраас харуулж өгдөг хальс
Хорвоогийн
тэртээх өнцгөөс яриулж өгдөг утас
Тийм
сайхан ид шидийг
Тэнгэр
бурхан хайрлавуу
Тэргэл
саран дамжуулавуу
Ухаант
хүн зохион бүтээвүү
Ургах
наран минь цацран гийгүүлэвүү
Дэлгэц
дээр гараад ирлээ хүү минь
Тэсэлгүй
би чинь тэмүүлэн зүтгэж
Тэврээд
авах шахлаа ээж нь
Тийм
ч ойрхон биш юмаа хол байна даа үр минь
Дууг
нь сонсоход дэргэд байлаа охин минь
Дуу
алдан хошуу цорвойж
Духан
дээр нь үнсэх дөхлөө аав нь
Тунчиг
ойрхонбиш юмаа хол байна даа үр минь
Холын
гүрний эрдэмт хүмүүний
Хамгаалж
нээсэн гайхамшиг бүхнээс
Халх
Монголчууд хүртэлх азтай
Шинжлэх
ухааны од оргилоос
Шимтэн
хүртэлцэх заяатай улсаа
Орчлон
дэлхийг бөөрөнхий гэдэг юм
Ороогоод
тойроод яваад ирээрэй ээж, аавдаа
Олон
улсын ололт амжилтыг
Ойлгож
мэдээд сураад ирээрэй эх орондоо
Өсөж
гишгэсэн газар шороо чинь
Үлдэж
хоцорсон ээж, аавууд чинь
Үрээ
гээсэн сэтгэлээр эрүүл энхийг эрхэмлэн
Сайн
сайхныг санан мөрөөдсөөр
Сүүгээ
өргөөд зогсож байгаа шүү
Очсон
газартаа од шиг гялалзаж
Буусан
газартаа бурхан шиг шүтэгдсэн ч
Ард
олон түмэн, ачлалт сайхан эх орон нь
Ард
чинь цэлийн хүлээж байгаа шүү
Хүүхдүүд
минь, хүрээд ирээрэй
Амьдралын
жамыг дагахаар
Аз
жаргалыг мэдрэхээр
Алсыг
зорин мордоход
Аавын
нь айлдсан ариухан сургаал
Алдар
нэрийнхээ хамт дагалдана
Ээжийн
нь сүүний дээжтэй дагалдана.
Аавынхаа
хайрласан хайр шиг
Бадарч
л явах болтугай
Ээжийнхээ
өргөсөн сүү шиг
Цацарч
яваарай хүүхдүүд минь.