УЛС ОРНЫ НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН
БАЙДАЛ
Та бүгдийн амрыг эрж, сургалтанд амжилт хүсье.
Ийм хэлбэрийн сургалтын үед Та бүгдтэй улс
орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар санал бодлоо
солилцох боломж олддогт би дуртай байдаг. Өнөөдөр 3 сэдвээр санал бодлоо
илэрхийлье.
- Засгийн газрын өр, зээл өсөж буй талаар
- Гадаадын хөрөнгө оруулалт татах нөхцөл, орчин өөрчлөгдөж буй
- Дэлхийн эдийн засгийн хямрал, гадаад улс орнуудад болж буй үйл явдлаас Монголчууд авах сургамжийн талаар
Ингээд эхний сэдвийг ярилцъя.
Би саяхан Государства и Экономика гэдэг ном орос хэл дээр бичиж хэвлүүлэв. Энэ
номонд 1990-2011 оны Монголын эдийн засгийн гол макро үзүүлэлтүүд орсон.
Тухайлбал ДНБ 2001 онд 1,4 их наяд төгрөг, 2011 онд 10,8 их наяд төгрөг болж
өсөж ирэв. 2011 онд эдийн засгийн өсөлт 17,3 хувь болж дэлхийд тэргүүлэх
үзүүлэлт болов. Тооны талаас харвал өсөлт өндөр байгаа хэдий ч, чанарыг нь авч
үзвэл бодох, судлах зүйл олон харагддаг. Гол өсөлт бол худалдаа, үйлчилгээний
салбарт гарсан байна. Тухайлбал 2010 онд 40 хувь, 2011 онд 42,5 хувь өссөн.
Тэгвэл үйлдвэрлэлийн салбарт олигтой өсөлт гараагүй. Бидний гол үйл ажиллагаа
явагддаг хөдөө аж ахуйд 2010 онд 16,6 хувийн уналт гарсан, 2011 онд 0,3 хувиар
өссөн дүнтэй. Эндээс юу харагдаж байгаа вэ гэвэл, Монголын байгалийн
баялгийг олборлон экспортлох, гадаадад худалдах үйл ажиллагаа эрчимжлээ, үүнээс
Монгол хүмүүст тусах өгөөж, хувь нэмэр бага байна гэсэн дүгнэлт хийж болно.
Хөөсөн зэрэглээ мэт эдийн засгийн өсөлт яваад байна. Энэ нь зэрэглээнд
хууртагдан гүйх зээр, гөрөөс мэт нөхцөл байдал үүсгэж байна. Цагаан зээр
зэрэглээнд хууртагдан ус хайж гүйсээр бахардан унаж үхдэг тухай нэгэн анчин
надад хуучилж байсан. Эдийн засаг хурдан өсөж буй тул гаднаас их хэмжээний зээл
авч болох мэт ярьж, хийж байгаа нь хожмын сөрөг үр дагавартай.
Өнөөдөр
Монгол улсын нийт гадаад өр зээл 14,5 тэрбум америк доллар буюу 20 их наяд
төгрөгт хүрэв. Үүнээс хувийн хэвшлийн байгууллагуудын авсан зээл 10 тэрбум
ам.доллар, Монгол төрийн үүрч хариуцах зээл 4,5 тэрбум ам. доллар боллоо. Энэ
нь Монгол улсын төсвийн нэг жилийн орлогоос давж гарсан нь томоохон аянгын дуу,
аюулын дохио болох учиртай. Зөвхөн хамгийн сүүлд босгосон 1,5 тэрбум
ам.долларын бондын хүүнд засгийн газар өдөрт 270 сая төгрөг төлж байна. Сард 8
тэрбум 100 сая төгрөг. Энэ их өр төлбөр ирээдүйд бидний үр хүүхэд, хойч үеийн
нуруун дээр том дарамт болж очно.
Аливаа засгийн газар бол бизнесийн үйл ажиллагаанд хутгалдан орох нь зөв зүйл
биш. Харин бизнес эрхлэгч нараа дэмжиж, тэдний санал, төслийг дэмжин ажиллах
учиртай. Төр бол бизнес эрхлэгч байх учиргүй. Харин дэд бүтцийг нь байгуулан
өгөх замаар бизнес орчин хөгжих, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломж бүрдүүлэх
үүрэгтэй.
Үүнтэй холбогдон бидний ярилцах 2 дахь сэдэв гарч ирж байна.
Том бизнес эрхлэх үндэсний хөрөнгөтнүүдийн
боломж, хүчин чадал хомс байгаа үед гадны хөрөнгө оруулалтыг идэвхтэй татах
хэрэгтэй. Саяхан хийсэн судалгаагаар 30 сая доллараас дээш хөрөнгөтэй хүмүүс
Монголд 40 байна гэжээ. Энэ бол чамлалттай үзүүлэлт. Имй байхад бид бие дааж
том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хэцүү. Гадны хөрөнгө оруулалт идэвхтэй татах
хэрэгтэй. Гэхдээ энд бас бодлого хэрэгтэй. Хэн их мөнгө үүрч ирснийг нь биш,
хэн том төсөл хэрэгжүүлж чадах нь бидэнд тус болно.
1. Туршлагатай,
мэргэжлийн инженерүүдтэй
2. Санхүүгийн
чадавхитай
3. Технологитой
4. Олон
улсын хөрөнгийн бирж дээр гарсан Public company байх учиртай
Сүүлийн жилүүдэд гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байгаа нь том дохио
болох учиртай. 2011 онд орж ирсэн хөрөнгө 2012 онд 70 хувь буурсан. 2011 онд
4,9 тэрбум долларын хөрөнгө гаднаас татсан. 2013 онд гаднаас хөрөнгө татах
тухай ярих нь инээдтэй харагдах ийм орчин нөхцөл бүрдээд байна. Нийгэмд, улс
төрд сөрөг уур амьсгал давамгайлах болов. 2012 оны 6 сард УИХ-аас Стратегийн ач
холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай
хууль батлав. Хуульд зааснаар уул уурхай, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо,
банкны салбарт гадаадын хөрөнгө оруулагч 100 сая доллараас дээш хөрөнгө оруулах
бол заавал УИХ-аас зөвшөөрөл авахаар босго тавьсан нь гадны хөрөнгө оруулагчдыг
үргээсэн явдал болсон. Гадаадын хөрөнгө оруулалт татахад гол зүйл бол
тогтвортой байдал, итгэл төрүүлэх явдал юм.
Төгсгөлд нь дэлхийн улс орнуудын эдийн засгийн талаар товч авч үзье.
Эхлээд Голланд өвчин гэж юу вэ? Энэ бол уул уурхайн оргил хөгжлийн үед эдийн
засагт орж ирэх өндөр их орлогоос хамааран эдийн засгийн бусад салбарууд үр
ашиггүй болж хаягдан , үндэсний мөнгөн тэмдэгт хэт их чангарснаас уул
уурхайгаас бусад бүтээгдэхүүний экспорт хумигдан ганц салбараас хэт хараат
шүтэлцээнд шилжих явдал юм. Хэмжээтэй байгалийн баялгийн нөөц шавхагдан
дуусахад эдийн засаг хямралд орж тогтворгүй байдал үүсдэг. Ийм байдлаас
сэргийлэхийн тулд Норвеги, Канад, АНУ-ын Аляска муж зэрэг газарт тусгай сан,
байгалийн фонд үүсгэн байгуулж байна. Энэ туршлага бидэнд маш тустай. Сангийн
хувьцаа эзэмшигч нар нь голдуу тэтгэврийн сангууд, хөрөнгө оруулалтын сан,
компаниуд байдаг. Эдгээрийн цаана олон нийт иргэд байна гэсэн үг.
Тэд эдгээр сангуудаар дамжуулан уул уурхай, ашигт малтмалаас орж ирэх баялгийн
хуваарилалт, хяналтад оролцож, бас хувь хишгээ хүртэнэ.
Өнөөдөр хамгийн сонирхолтой үйл явдал Кипрт өрнөж байна. Европын хамгийн бага
татвар буюу 10 хувийн татвартай улс. Гадныхан хөрөнгөө Кипрт хадгалуулдаг байв.
Банкинд 68 тэрбум еврогийн хадгаламж байгаагаас 30 хувь нь 500 мянган еврогоос
дээш хадгаламж байна. 20 тэрбум евро гэхэд л зөвхөн Оросуудын хадгаламж. Гэтэл
Европын холбооны Сангийн сайд нар өчигдөр буюу 2013 оны 3 сарын 25-нд хуралдаж
100 мянган еврогоос дээш хадгаламжийн 40 хувийг татварт нэг удаа татах, ийм
замаар 4 тэрбум евро олохоор болов. Зөвхөн ийм нөхцөлд л Кипрт 10 тэрбум
еврогийн зээл Европын холбооноос олгох юм.
Энэ шийдвэр нь банкинд итгэх иргэдийн
итгэлийг алга болгож байна. Нөгөө талаар хөрөнгө оруулагчид Киприйн эдийн
засгаас хөрөнгөө татаж гарч явах нөхцөл үүсгэв. Миний харж байгаагаар асар том
уналт үүсэх болно. Кипрт болж буй үйл явдлаас бид сургамж авах ёстой. Хүч
бололцоогоо хэтрүүлэн үнэлж, их хэмжээний өр тавьж зээл авах нь хожим нэг л
өдөр гарцаагүй хүнд байдалд оруулж, эцэстээ иргэд олон түмний хувийн өмч,
хадгаламж руу дайрах, гараа дүрж булаан авахад хүргэдэг байна. Байдал ийм
байхад – Бидэнд юу л байна, Мөнгө л байна- хэмээн чалчигч зарим сайд, дарга нар
дэндүү холын хараагүй, тулга тойрсон бодолтон болох нь харагддаг.
Кипр, Испани, Грек, Итали, Исландыг Европын
холбоо, Европын Төв банк аварч дэмжиж тусалж байна. Бидэнд хүнд цаг ирэхэд хэн
туслах вэ?
ОУВС уу, Дэлхийн банк уу, Азийн хөгжлийн банк
уу, эсвэл Орос, Хятад, Япон, АНУ уу? Энэ тухай бодож байх л учиртай.
Аливаа
улс орон тавьсан өр, авсан зээлээ төлж чадахгүй бол ямар нөхцөл байдал үүсэх
вэ?
Юуны урьд улсын валютын
нөөц, хадгаламж зээлийн барьцаанд тавигдан шууд алдагдана. Ийм байдал
1990-ээд оны эхэнд Алт диллерын хэрэг гэх үед гарч 4 тонн алт шууд хураагдаж
байв.
Өр зээлийг олон улсын зах зээл дээр гаргаж хямдруулан
зардаг практик бий. Ингэвэл худалдан авсан орон, байгууллагын хараа хяналт, шахаанд
орно. 2003 онд ОХУ-ын зүгээс Монголын 11 тэрбум долларын зээлийг 98
хувиар хөнгөлж байв. Одоо бол тийм зүйл гарахгүй шүү. Тэгээд ч ийм шийдвэр
гаргаж хөнгөлөлт үзүүлсэндээ эргэлдэх байдал миний уулзсан зарим хүмүүс
илэрхийлж байв. Цаг үе өөрчлөгдөж байна.
Улс орны дотоодод асар их тогтворгүй байдал үүсдэг. Нийгэм бухимддаг. Иргэний
дайн дажин үүсч ч болох талтай. Тусгаар тогтнолын дархлаа муудаж эрсдэлтэй
байдал үүснэ. Ийм зүйл манай оронд битгий тохиох болтугай хэмээн яриагаа
өндөрлөж байна.
Та бүгдэд амжилт, эрүүл энхийг хүсье.
2013 оны 3 дугаар сар 26
ReplyDeleteБүгдээрээ сайн уу!
Би бол Эсен, одоо Улаанбаатарт амьдардаг. Би одоо хоёр хүүхэдтэй бэлэвсэн эхнэр бөгөөд долоодугаар сард санхүүгийн байдал хүндэрсэн тул төлбөрөө дахин боловсруулж, төлөх шаардлагатай болсон. Би хувийн болон корпорацийн аль алиных нь зээлийн байгууллагуудаас зээл авахыг хичээсэн боловч хэзээ ч амжилтанд хүрээгүй бөгөөд ихэнх банкууд миний зээлээс татгалзсан. Гэхдээ бурхан надад таалагдсан шиг, надад 80,000 долларын зээл олгосон, хувийн бизнес эрхэлдэг хувийн зээлдүүлэгчдийн хамтран ажилласан хоршооны талаар танилцуулж байсан. Өнөөдөр би бизнес эрхэлдэг, хүүхдүүд маань яг одоо сайн байгаа. Барьцаа хөрөнгөгүй зээлийн баталгаат хугацаа байхгүй, зээлийн хүүгүй, барьцаагүй, ердөө 2% -ийн хүүтэй, эргэн төлөлтийн төлөвлөгөө, хуваарьтай холбоотой аливаа фирмтэй холбоо барьж лавлах хэрэгтэй. Ноён Данте Паолатай имэйлээр: dantecooperativehelp@hotmail.com Тэр холбоо барина уу. Ийм зүйл хийж байгаа гэдгээ мэдэхгүй байгаа ч одоо маш их баяртай байгаа. Би хүмүүст түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсч, бас Бурхан түүнийг илүү адислахыг хүсч байна. Та түүнтэй имэйлээр холбоо барьж болно: dantecooperativehelp@hotmail.com хаягаар түргэн чатлах эсвэл whatsapp / +35677926593
Баярлалаа
Эсен