2013/04/22

Нужна новая модель развития



Главным источником экономического роста становится повсюду в мире рост производительности труда вследствие внедрения инновации, а не экспорт дешевых минеральных ресурсов. Однако в Монголии кроме природных ресурсов, пока нет других преимуществ конкурентоспособностей.
Нам нужна новая модель развития страны. Это модель требует модернизации экономики, инвестиции в человеке, образование и здравоохранение, в повышение положения человека в обществе. Мы считаем основными условиями развития Монголии реальное претворение следующих принципов:
1.    Реализация принципа верховенства права и независимости суда
2.    Расширение местного самоуправления и активизация гражданского общества
3.    Развитие  сферы  инвестиции населения
4.    Демократизация общества и соблюдение прав человека
5.    Неприкосновенность частной собственности людей
6.    Укрепление национального суверенитета, межпартийное, межнациональное и межрелигиозное согласие, национальное и примерие в обществе
7.    Ускоренная индустриализация страны на основе инновации

2013/04/16

WISDOM WORDS



       
-     Desire creates the power
                                   /Raymond Holliwell/

-       Few things are impossible to diligence and skill. Great works are performed not by strength, but perseverance.
                                  /Samuel Johnson/

-       The only limits to our realization of tomorrow will be our doubts  of today
                                   /Franklin Roosevelt/

-       A man’s dreams are in index to his greatness
                                   /Zador.R/

-       The secret to business is knowing something that nobody else knows.
                                  / Onassis. Aristotle/

-       We don’t need more strength or more ability or greater opportunity what we need is to use what we have.
                                  /Basil S.Walsh/

-       Our greatest glory is not in never faling, but in rising every time we fall.
                                  /Confucius/

-       The best portion of a good man’s life his little nameless, unremembered ac ts of kindness and love
                                /William Wordsworth/

-       In the middle of difficulty lies opportunity
                               /Albert Einstein/

-       The best way to cheer yourself up is to try to cheer somebody else up
                                /Mark Twain/

-       When people are smiling they are most receptive to almost anything you want to teach them
                              /Allen Funt/

-       Personal wealth has never been important to me. What is important is the team of people I work with.
                             /Davies.J/

-       The supreme happiness of life is the conviction that we are loved.
                            /Victor Hugo/

-       Always do right. This will gratity some people and astonish the rest
                           /Mark Twain/

-       The optimist sees opportunity in every danger, the pessimist sees danger in every opportunity.
                           /Sir Winston Churchill/

-       A real friend is one who walks in when the rest of the world walks out.
                           /Walter Winchell /

2013/04/15

СОЛОНГОСЫН ХОЙГТ ЮУ БОЛООД БАЙНА ВЭ?

Нэг уншигчаас надад асуулт тавьжээ. Солонгосын хойгт дайн болох уу гэсэн байна. Дайн эхлэхгүй, эсвэл магадгүй хэмээн хариу өгвөл гэнэн хэрэг болно. Энэ дэлхий дээр дайн дажин, өвчин эмгэггүй амар тайван байгаасай гэж ерөөж явдаг.
 Солонгосын хойгийн үйл явдлын өрнөл харахад дайн тулаандаа тулж очихгүй хэлж болмоор байна. Хойд Солонгос цөмийн зэвсгийн 3 удаагийн туршилт хийсэн нь  хөрш орнуудыг  айлгаж, Япон, Өмнөд Солонгос, Америкийн  хамтарсан цэргийн сургууль эхэлсэн. Бас НҮБ-аас Хойд Солонгосын эсрэг авах хориг арга хэмжээг эрс чангатгаж байгаагаа мэдэгдсэн. Үүний хариуд Хойд Солонгосын зүгээс пуужингийн харвалт хийхээр сүрдүүлж байгаа бөгөөд байдал ноцтой түгшүүртэй байна. Хэд хоногийн өмнө Хятадын Хайнан арлын Боао хотод болсон чуулганд би оролцов. Хятад улсын Ерөнхийлөгч Ши Жинпин чуулганд хэлсэн үгэндээ Солонгосын хойг, түүний эргэн тойронд болж буй үйл явдалд оролцогч талуудыг, аль алин нь аядуу намжуу байдалд эргэн орох, өдөөн хатгалгад автахгүй байх, дахин хэлэлцээрийн ширээнд суухыг ятгав. Бас гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдэл хийж Хятад улсын үүд, босгоны дэргэд үй самуун үүсгэхийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Хойд Солонгос дахь Хятад иргэд, аж ахуйн байгууллагын эрх ашгийг хамгаална гэдгээ илэрхийллээ. Энэхүү мэдэгдлийн дараа Өмнөд Солонгосын армийн Жанжин Штабын дарга АНУ-д айлчлах хугацаагаа хойшлуулж байгаагаа, АНУ-ын зүгээс пуужингийн туршилт, харвалт хийх гэж байгаагаа түр зогсоосноо зарлав. Тэд байдлыг улам хурцатгах хүсэлгүй байгаагаа ингэж харуулж байна. Дайн хэнд ч хэрэггүй,  асар их хор хөнөөл авч ирнэ. Тэр тусмаа цөмийн зэвсэг хэрэглэхээр заналхийлж байгаа нь бүр ч аюултай. Дайн эхэлвэл Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос улс сүйрч устана. Энэ улс 4 цөмийн бөмбөгтэй гэж байгаа. Цэргийн техник нь олон хоногийн дайн хийх шатахууны нөөцгүй, гаднаас, Хятад улсаас бүх түлш шатахуунаа татаж хэрэглэдэг. Хятад улс хөрш зэргэлдээ оронд дайн үүссэнээр олон сая дүрвэгсэд зугатааж хүмүүс хил зөрчин орж ирэх нөхцөл үүсэхээс болгоомжлон цэргээ зүүн хойд хилийн зурвас руугаа татаж эхэлсэн бололтой. Солонгосын хойгийн үймээн самуун удахгүй намжиж хэлэлцээр эхэлнэ биз дээ. БНСАУ-ын хувьд гаднаас авах хоол хүнс, санхүү, техник, эрчим хүчний дэмжлэг туслалцаа л чухал байгаа шүү дээ.

БОАО ЧУУЛГАН-2013

Хятадын Хайнан мжуийн Боао хотод жил бүр болдог чуулга уулзалтад оролцоод ирэв. Энэ жилийн хурал нь “Ази бүгдээрээ хөгжих зам эрэлхийлж байна, бүтцийн өөрчлөлт, хариуцлага, хамтын ажиллагаа” гэсэн уриан дор болж өнгөрөв. Хуралд 2000 орчим төлөөлөгчид оролцсон нь өмнөх жилүүдийн хурлаас цөөрсөн тоо юм. Анх 2002 онд Боао - чуулганд Монголоос П.Очирбат – экс Ерөнхийлөгч, С.Дэмбэрэл бид нар оролцож байхад Боао нь голдуу нэг давхар байшингаас тогтсон жижиг тосгон байсан бол өнгөрсөн 11 жилийн дотор танигдахгүй болтол өөрчлөгджээ. Аялал жуулчлалын томоохон төв газар болж алдартай нэртэй олон том зочид буудал баригдсан байна. Зам харгуй, дэд бүтцэд том хөгжил, бүтээн байгуулалт хийгдсэн байна. 2013 оны хуралд Хятад, Казахстан, Финлянд, Бруней, Мяньмар, Замби, Мексик, Перу зэрэг орны Төрийн тэргүүн нар, Австрали, Шинэ зеланд, Кампучи зэрэг олон орны Ерөнхий сайд нар, Монгол, Алжир зэрэг орны парламентын дарга нар оролцож үг хэлэв. Бас НҮБ, ОУВС, АХБ зэрэг олон улсын байгууллагын дарга нар чуулганд сууж, салбар хуралдаануудад үг хэлж байв.
Боао чуулганд дэлхийн улс төр, эдийн засаг, бизнес, байгаль орчин, нийгмийн хөгжлийн асуудлуудыг хамарсан нийт 15 салбар хуралдаанууд болсноос би 5 хуралдаанд амжиж оролцлоо. Олон хүнтэй уулзаж танилцав. Урьд нь би хуралд оролцохдоо голдуу улс төрчидтэй уулзаж танилцаж ярилцдаг байжээ. Би энэ удаад нэгэнт улс төрч гэж явахаа больсон тул бизнесийн чиглэлийн хүмүүстэй танилцав. Тухайлбал, Microsoft компаний ерөнхийлөгч  Билл Гейтс, Сорос сангийн дарга Жорж Сорос, ОУВС-ын захирал Лагарде нартай хийсэн уулзалтад оролцов. Бусад хүмүүстэй санал солилцож ярилцаж байхад ажиглагдсан нэг зүйл бол манай Монголд татварын орчин ихээхэн тааламжтай гэж хэлж болмоор юм. Дэлхийд газар сайгүй татвар нэмэгдэж, татварын диваажин хэмээн нэрлэгдэж байсан off-shore бүсүүдэд хөрөнгө, мөнгөө хадгалах нь их л эрсдэлтэй болж байгаа гэнэ. Францын шинэ ерөнхийлөгч Франсуа Холланд 1 сая еврогоос дээш орлоготой хүмүүст 75 хувийн татвар ногдуулах санаачилга гарган хэрэгжүүлж эхэлжээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама бас татвар нэмэгдүүлэх хэд хэдэн санаачилга гаргасны нэг нь жилийн 400 мянган доллараас дээш орлоготой хүмүүсийн хүн амын орлогын албан татварыг эрс нэмэгдүүлж буй явдал юм. Иймэрхүү байдал бусад улс орнуудад нь ажиглагдаж гарч эхэллээ. Кипр улсад бүр хэтэрч хүмүүсийн банкинд хадгалуулсан мөнгөнөөс 60 хувийн татварыг нэг удаагийн татварт суутгаж эхлэв. Байдал ингэж өөрчлөгдөж байхад Монголд хүн амын орлогын албан татвар нэг хэмжээтэй буюу, орлогын хэмжээнээс үл хамааран 10 хувь байгаа нь хөрөнгөө хаана байрлуулахаа  олохгүй яваа хүмүүст тун содон дуулдах шиг болсон. Би зарим  хүмүүсийг хувиараа урьсан, тэд ирж танилцаг, хараг.
Боао чуулганд Монголын бизнес эрхлэгчид, судлаачид очиж оролцох хэрэгтэй. Яг ийм төрийн буюу Давосын эдийн засгийн чуулганд оролцоход 50000 евро төлж байж   оролцох эрх олж авч байж. Гэтэл Боаод яригдаж буй асуудал, хэмжээ далайц адилхан шүү дээ. Харин оролцохын тулд 50000 евро бус 3000 доллар төлөх хэрэгтэй. Сонирхсон асуудлаараа салбар хуралдаануудад сууж, асар их мэдээлэл олж авч, дэлхийн улс төр, бизнесийн томчуудтай танилцан уулзаж, тэдний санаа бодол, сэтгэлгээний хүрээг мэдрэх боломжтой болно. Хятад бол дэлхийн хамгийн том зах зээл болжээ. Тухайлбал сард 1,5 сая автомашин борлогддог тул автомашин үйлдвэрлэлийн бүх компаниуд чуулганд оролцож бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргасан байв.
Ийм хэлбэрийн хурал, зөвлөгөөн зохион явуулна гэдэг бол том бизнес болсон байна. Дараагийн томоохон чуулган хурлуудад оролцохыг урьсан зарлал, мэдээлэл нилээд хийгдэв. Тухайлбал 2013 оны 4 сард Японы Киото хотод шинжлэх ухаан, технологийн дээд уулзалт, 2013 оны 9 сард Монгол дахь Давос чуулган болох тухай, оролцохыг уриалсан мэдээлэл хийгдсэн болно.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.