1. Capital must produce income.
2. Capital must be absolutely safe.
3. Income must be safe.
4. Capital must be in a totally liquid investment.
5. You must know what your income will be next year, and seven years from now.
6. Capital- The income producing core of your Financial Independence / FI /.
7. FI - is time for yourself and the ones you love.
8. Money is a terrible master but an excellent servant.
Монголбанкны Ерөнхийлөгч (2016-2019) | Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны хяналтын зөвлөлийн дарга (2014-2016) | Монголын ХААХҮХ ерөнхийлөгч (2002-2014)
2014/10/29
2014/10/20
Монголын хөгжлийн талаархи бодрол
НЭГ. Улс орныг хөгжүүлэхийн тулд юуны өмнө эрчим хүчний хангамж шийдэх хэрэгтэй. Дэлхий даяар энергийн эрин зуун оволзож байна. Энэ эрин зуунд эрчим хүчээ хөгжүүлсэн нь хожно, хоцорвол үүрд хаягдана. Ийм ч учир Орос, Хятад, Франц, Америк зэрэг том гүрнүүд эрчим хүчний эх үүсвэрийн төлөө тэмцэл хийж байна. Украйнд болж байгаа үйл явдал бол Европын эрчим хүчний зах зээлийн төлөөх тэмцэл явагдаж буйн илрэл.
Монголд хаана олон хэрэглэгч байна, түүнийг түшиглэн эрчим хүчний станц барих хэрэгтэй. Ингэхдээ үйлдвэрлэсэн эрчим хүч, дулаанаа хэрэглэгчдэд шилжүүлэх, түгээх дамжлагаа давхар тооцон шийдвэрлэх хэрэгтэй. Энэ үүднээс авч үзвэл Улаанбаатар хотод цахилгаан, дулаан үйлдвэрлэх V цахилгаан станц байгуулах тухай шийдвэр гаргасан нь зүйтэй. Харин хэрэгжүүлэх шатанд дэндүү цалгар назгай байна.
Эрчим хүчний үнийг эргэж харах нэмэгдүүлэх цаг болсон байх аа. Эрчим хүчний салбарынхан тооцоогоо хийгээд шийдвэрээ гаргаж байхад Шударга бус өрсөлдөөнтэй тэмцэх газраас эсэргүүцэж байгаа нь буруу практик. Үнэ нэмэхгүй бол салбар ашигтай ажиллахгүй, энэ нь улс орны ирээдүйн хөгжилд ихээхэн хохирол авч ирнэ. Өнөө маргаашдаа хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалсан популист үйл ажиллагаа нь олон нийтэд таалагдах хэдий ч алс хойчдоо бол салбарын хөгжил, цаашилбал улс оронд олигтой үр дагавар авч ирэхгүй.
Энэ талаар Дэлхийн банкнаас хийсэн маш том судалгаа бий. Судалгааны дүнг Түмэнцогт гэдэг инженер надад танилцуулж байсан. Мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсдог, хүндэтгэдэг байх хэрэгтэй.
ХОЁР. Таван Толгойн орд газрыг үндэсний шилдэг 20 компанид шилжүүлэн ашиглуулах хэрэгтэй. Ингэж байж үндэсний том компаниудтай болно. Ийм түшиг тулгууртай байж улс орон өндийнэ. Ашиглалтын менежментийг бас үндэсний компаниудад даатгах нь чухал. Манай бизнес эрхлэгчид өсөн өндийж томоохон орд газар, төслийг хариуцан хэрэгжүүлэх чадавхи, хүчин чадалтай болсон.
ГУРАВ. Төмөр замын цариг ямар байх вэ гэж маргасаар 7-8 жил боллоо. Ямар их цаг хугацаа алдав аа. Энэ хооронд Орост Тывагийн нутагт, Саяны нуруунд 20 тэрбум тонн коксжих нүүрсний орд газар илрүүлсэн бөгөөд удахгүй олборлох ажлаа эхлүүлж Монголын нутгаар дамжуулан Хятадад тээвэрлэх ажил ид оволзон бэлтгэл хийгдэж байна.
Оросууд өөрсдийн хүчээр орд газраасаа Хөвсгөлийн Мөрөн хот хүртэл төмөр зам байгуулна. Харин Монголын төмөр замыг өргөтгөн Эрдэнэтээс Мөрөн хүртэл төмөр замны шинэ чиглэл үүсгэнэ. Ингээд л Тывагийн нүүрс Монголын нутгаар өдөр шөнөгүй Хятад руу урсан тээвэрлэгдэнэ. Харин бид өргөн үү, нарийн уу гэж цариг дээрээ маргасаар л үлдэнэ. Гунигтай амьдрал.
Миний бодлоор бол Таван Толгойгоос өргөн, нарийн 2 төмөр зам барих цаг болсон. Нарийн царигтай нь Хятад улс руу Ганц модны боомт, Гашуун сухайт руу чиглэнэ. Өргөн царигтай төмөр зам нь Замын үүд рүү чиглэнэ.
ДӨРӨВ. Шинээр Монголын баруун зүүн хязгаарыг холбосон хөндлөн төмөр зам барих судалгаа эхлэх хэрэгтэй. Энэ хөндлөн төмөр замыг дагуулж боловсруулах аж үйлдвэрийн томоохон төвүүд босох учиртай. Ингэж суурь, дэд бүтэц болох эрчим хүч, зам тээвэр, холбоог тавьж босгож өгвөл Монгол орон хурдан хөгжинө. Бусдыг хувийн хэвшлийнхэн, шинэ залуу үеийнхэнд даатгаж болно.
ТАВ. Монголыг хөгжүүлэхэд өндөр мэргэжлийн инженер, технологич, геологичид их хэрэгтэй болж байна. иймд залуус энэ чиглэлийн мэргэжил эзэмшвэл ирээдүйн амьдрал баталгаатай болно. Монголд сүүлийн 20 жилд хангалттай эдийн засагч, хуульч бэлтгэгдлээ. Одоо бидэнд нарийн мэргэжлийн химич, технологич, эмч нар, инженерүүдийн хэрэгцээ асар их өсөж байна. залуус шинэ мэргэжил эзэмшвэл зохино. Монголын дарга удирдагчид гадаадад ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад айлчлахдаа мэргэжилтэн бэлтгэх, сургах талаар санал, хүсэлт тавьдаг байх нь чухал. Сайн бэлтгэгдсэн мэргэжлийн хүмүүс алт адил үнэтэй болоод байна. Үүний хамт Монголдоо МСҮТ-ийг чадавхижуулахад их анхааръя. Багш нарын цалин бага тул тэнд олигтой мэргэжилтэн очиж ажиллахгүй. Багш сайн биш бол төгсөгчид олигтой биш. Иймд МСҮТ-үүдийг ХХК болгон өөрчлөн зохион байгуулаад, хувьцааг багш нарт олгож эхэлвэл чанар чансаа нь дээшилмээр санагдана.
ЗУРГАА. Бүтээж, хийж яваа хүмүүс, бизнес эрхлэгчдийн үгийг сонсдог байх хэрэгтэй болжээ. Ганц нэг танилтайгаа уулзаж ярихад тэд хүнд нөхцөлд ажиллаж зүтгэж байна. Үндэсний холбооны ерөнхийлөгчийн хувьд миний бие хоршоологчидтой байнга уулздаг. Тэд бол адилхан бүтээгч нар. Монголд бизнес эрхлэнэ гэдэг нь бүх зүйлийг мэдэгч, бүх зүйлийг зохицуулагч байхыг шаардана. Бусад оронд бол мэргэжлийн зөвлөх компанитай гэрээ байгуулан ажилладаг. Бидэнд ийм зөвлөөд, хэлээд, хийгээд өгдөг компани хүмүүс олдохгүй байна. гадаадад олон жил мэргэжлээрээ ажилласан монголчуудыг урьж авч ирэн зөвлөхөөр ажиллуулж болно. Гэхдээ тэд нэг л ажлыг өдөр бүр давтан хийж сурсан байдаг бололтой. Гэтэл Монголд өдөр бүр шинэ сорилт, шинэ санаа, шинэ ажил оволзож байдаг. Ийм шинэ зүйлд дасаагүй тул гаднаас ирсэн монголчууд амархан шантрах явдал ажиглагдав. Монголд амьдрал оволзож байна даа. Бусад оронд, бусад цаг үед 10 жилд болох үйл явдал Монголд нэг жилд л өрнөж байна шүү дээ.
Сонирхолтой цаг үед амьдарч байна даа.
Амны билгээс ашдын билиг
Сайн сайханд итгэж бодож ярьж яваарай, Хоршоологчид оо.
Хэрэв Бид тааруу саар яриа хэллэгтэй бол тийм л амьдарна.
Харин сайн сайхан итгэл бодол, ам хэлтэй бол сайхан л амьдарна.
Амны билгээс ашдын билиг. Ямар агуу ардын ухаан бэ.
If you have a poor mouth, you will have poor life. Our words can bless our
future or they can curse it. Change your mouth and change your life.
Put a watch over your mouth.
2014/10/17
There is no right way to do a wrong thing
The Native American leader said : There are two dogs inside me. One of the dogs is mean and evil. The other dog is good. The mean dog fights the good dog all the time.
Someone asked this leader , which dog usually wins, he answered
" The one I feed the most"
Someone asked this leader , which dog usually wins, he answered
" The one I feed the most"
2014/10/16
NEW REPORT ON GLOBAL WEALTH
According to Credit Suisse report on global wealth- 2014, a worldwide total global wealth is reaching to 263 trillion USD.
The average person in the world is worth 56000 USD.
If you have now about 4000 USD net wealth ( no debt ) , so you are in the wealthiest half of the world population. Mongolia is a among countries, where average persons wealth level is between 5000 to 25000 USD .
It means that we are in wealthiest half of the people but below of world average.
Top countries by average wealth ( over 300000 USD)
- Switzerland
- Australia
- Norway
- USA
- Sweden
- France
- UK
- Singapore
I wish you good Health and Wealth.
N. Bayartsaikhan
15 OCT 2014
2014/10/13
ТАТАР-МОНГОЛЫН ДАРЛАЛ ГЭЖ БАЙХГҮЙ.
Оросын түүхийн шинэ сурах бичигт Татар-Монголын дарлал гэдэг нэр томьёо хэрэглэхгүй болсон гэнэ. Өөрөөр хэлбэл Орос орныг Татар-Монголын зүгээс дарлаагүй гэсэн үг. Харин түүний оронд оросын газар нутаг, вант улсууд нь Алтан ордны хаант улсаас хамааралтай байсан гэсэн үзэл баримтлал гаргаж ирсэн байна.
Мөн 1917 оны хувьсгалыг урьд нь Аугаа Их Октябрийн Социалист хувьсгал гэж нэрлэж байсан бол одоо 1917 оны Оросын Их Хувьсгал гэж нэрлэхээр болсон тухай оросын боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн байна.
Түүхийн сурах бичигт ийм өөрчлөлт орж байгааг нь Орос орны түүхийг нэгдсэн нэг ойлголтоор авч үзэх талаар төрөөс явуулж буй бодлоготой холбоотой бололтой.
2014/10/10
Тэгш бус хорвоо
Дэлхий дээр 12 сая хүн саятан гэж тооцогддог. Саятан гэдэг нь нэг жилийн цэвэр орлого нь 1 сая доллараас дээш гарсан хүн гэсэн үг. Үүнээс 2,3 мянган хүн 1 тэрбум доллараас дээш хөрөнгөтэй. Эдгээр тэрбумтанууд 7,3 их наяд долларын өмч хөрөнгөтэй.
2014/10/01
Монголын хүн ард зэрлэг мөлжлөгт өртөх учиргүй
Монголчууд бид байгалийн баялагаараа дэлхийд толгой цохих цөөн хэдэн орны нэгэнд хүн болон төрсөн заяатай ард олон. Тэгээд бас цөөхөн, гурван сая орчим. Бид энэ газар нутагтаа эзэн болон амьдарч, хүний дайтай амь зуун хөгжих бүрэн эрхтэй, боломжтой. Харамсалтай нь хүн ардын дийлэнх хэсэг нь сүүлийн жилүүдэд дэндүү мөлжлөг, шулалтад өртөөд байна уу даа. Хэд хэдэн хэлбэр байна. Үүнд:
1. Цалин хөлсний хэмжээ харьцангуй бага
2. Бүх төрлийн зээлийн хүүгийн хэмжээ хэт өндөр. Бизнес эрхлэхэд дарамт болдог.
3. Нийгмийн халамж үйлчилгээнээс үзүүлж буй дэмжлэг хэт бага бас хэт хавтгайрсан. Өгөх учиртай хүмүүсээ оновчтой тогтоож чаддаггүй, зорилтот бүлгээ тодорхойлоогүй.
4. Насаараа ажилласан хүмүүст олгож буй тэтгэвэрийн хэмжээ бага, амь зуулгад хүрэлцээ муутай.
5. Малчид нийгмийн даатгалын тогтолцоонд хамрагддагүй, зөндөө орхигдсон.
6. Албан ёсны ажилгүйдэл бага мэт харагдавч, далд ажилгүйдэл, албан бус нь нуугдмал, хэт өндөр.
Энэ мэтчилэн жагсаалтыг цаашид үргэлжлүүлж болох хэдий ч үүгээр хязгаарлан зарим нэг санааг тодруулан авч үзье.
Нэг. Цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлье
Би дээд сургуульд багш байхдаа хөдөлмөрийн бүтээмж ,цалин хөлсийг өсөлтийг харилцааны талаар хичээл заадаг байлаа. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт нь дундаж цалин хөлсний өсөлтөөс заавал түрүүлж байх тухай эдийн засгийн зарчим байдаг. Энэ зарчим нь аль ч нийгэм, улсад мөрдөгдөх учиртай. Эндээс үзвэл цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, нөөц боломжоо гүйцэд дайчлах явдалтай холбогдоно. Нөгөө талаар урамшуулал зохистой байх тусам бүтээмж, өсөлт нэмэгдэнэ.
2014 оны байдлаар хөдөлмөрийн хөлсний дундаж төвшин манай оронд 660 мянган төгрөгтэй тэнцэж байна. Гэхдээ дотроо ялгаа байна. 200-аас дээш ажилтантай байгууллага, аж ахуйн нэгжид 1 сая 55 мянга төгрөгний дундаж цалин байгаа бол 9-өөс доош ажилтантайд нь 200-300 мянган төгрөгтэй тэнцэнэ. Аль ч тохиолдолд цалин хөлс нь олигтой урамшуулал болж чадахгүй байгаа юм. Өнөөдөр дэлхий дахин даяаршин улс орнуудын хил хязгаар бүдгэрэн, Европын холбоо, NAFTA, APEC зэрэг том том холбоо бүлэглэлүүд бий болж байхад Монголын амьдрал бидэндээ хамаатай, хангалттай хэмээн суух ямар ч боломжгүй болов.
660 000 төгрөг нь ойролцоогоор 370 доллар болж байна. Үүнийг 1 сард ажиллах хоногт хуваавал 17 доллар болно. Өдөрт 17 долларын цалинтай. Өдөрт дунджаар 8 цаг ажиллана гэж тооцвол 1 цагийн хөлс 2,1 доллар болно. Энэ бол дундаж тоо. Гэтэл үүнээс бага цалинтай хүмүүс олон байгаа. Хангалтгүй бага хэмжээтэй цалин олгогдож буйг бүгд ойлгож ухаарах цаг болсон.
Цалин хөлс бага байгаагаас төрийн албан хаагчдын авилга, хахууль, ажлын идэвхи сул, амьжиргааны төвшин доогуур, үйлчилгээний чанар сул зэрэг нь бүгд үүсэлтэй. Иймээс эдийн засгийн өсөлт, бүтээмжийг нэмэхэд бүх нөөц боломжоо дайчлах, саад тотгор болж буй зүйлсийг устган зайлуулах, улмаар хүн ардын амьжиргааны боломжтой түвшинг хангах зорилт бидэнд тулгарч байна.
Хоёр. Бүх төрлийн зээлийн хүү өндөр байгаа нь Мөлжлөг болоод байна
Монгол оронд мөнгө хүүлэх гадаадын капитал 1920 оноос өмнө ноёрхож байв. Энэ байдал 21 дүгээр зуунд дахин давтагдах байдал үүсээд буйг бид анзаарахгүй байж болохгүй.
Мэдээж зээлийн хүү өндөр байгаа нь мөнгөний үнэгүйдэл, инфляци явагдаж буйтай шууд холбогдоно. Инфляци өндөр байгаагийн шалтгаан нь төрийн Санхүү-мөнгөний бодлогын алдаа, гадаад хөрөнгө оруулалтын бууралт, экспорт импортын зөрүү, худалдааны төлбөрийн балансын алдагдал, төсвийн алдагдал их гэх зэрэг олон учир шалтгаантай. Гэхдээ энэ бүхнээр халхавчлан иргэд, аж ахуйн нэгжүүдэд очиж буй зээлийн хүү өндөр байгааг зөвтгөн өмөөрөх ямар ч арга байхгүй.
Хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллагаас иргэд аж ахуйн нэгжид олгож буй зээлийн хүү өнөөдөр сарын төвшин 3-5 хувьд хүрээд байна. Зарим тохиолдолд 10 хувь хүрч байгаа тухай мэдээлэл бидэнд бий. Ийм өндөр хүүтэй зээл аваад бизнес арилжаа, үйлдвэрлэл хөгжүүлэхэд маш хэцүү. Тийм ч учраас Монголын ажил хэрэгч хүмүүс бол үнэхээр баатарлаг хүмүүс. Эдийн засаг, санхүүгийн маш хүнд нөхцөл дунд баялаг бүтээж, нэмүү өртөг бий болгохыг зорьж явна.
Өнөөдөр арилжааны банкуудаас олгож буй орон сууцны 8 хувийн хүүтэй зээл бол өндөр хүүтэйд тооцогдоно. Бага зэргийн энгийн тооцоо хийж үзье. Иргэн Дорж жилийн 8 хувийн хүүтэй 60 сая төгрөгийг 15 жилийн хугацаатай авсан гэж үзье. Энэ зээлийг авахын тулд урьдчилсан барьцаанд 30 хувь буюу 20 сая төгрөг төлнө. Үлдсэн 40 сая төгрөгийн жилийн 8 хувь нь 3,2 сая төгрөг болно. Банк эхлээд үндсэн зээлийг бус хүүг тооцож төлүүлдэг тул 15 жилийн зээлийн хүү болох 48 сая төгрөг төлөгдөж эхэлнэ. 15 жилийн хугацаанд Дорж нь сар бүр 500.0 төгрөг зээлээ дарахаар төлөх хэдий ч эхний 8 жилд зөвхөн хүүгээ төлнө гэсэн хэрэг. 9 дэх жилээс эхэлж үндсэн зээл төлбөрөө багасгаж эхлэхээр байгаа юм.
Орон сууцны зээлийн хүү жилд АНУ-д 4 хувь, Европын орнууд 2-3 хувь, Япон зэрэг оронд 1-2 хувьтай тэнцэж байгаа.
Гурав.Хүнд хортой нөхцөл, хөдөлмөрийн аюултай орчинд ажиллаж байгаа нь мөлжлөг юм.
Өдөр бүр сонин хэвлэл дээр барилгаас ажилчид унаж үхсэн тухай мэдээ гардаг болов. Өчигдөр гэхэд л 18 настай залуу бүсгүй унаж эндсэн тухай мэдээ гарсан. Даанч харамсалтай. Амьдрах гэж ядаж, ажил хөдөлмөр хийж эхлэнгүүт хорвоогоос халин оджээ. Хөдөлмөрийн аюулгүй байдалд онцгой анхаарах цаг иржээ. Аюул гаргасан компаний захирлууд барилгын дарга, даамалаа зааж буруутгаад өөрсдөө гэмгүй мултарч байна.
Бусад оронд явахдаа ажиглан харж байхад аюулгүй байдалд асар их анхаардаг бөгөөд барилгын талбай дээрээ ажилчдаа өглөө бүр цуглуулан зааж зааварлаж, хувцас, хэрэглэл, аюулгүй ажиллагааны заавар үзлэг хийж байгаа нь харагддаг.
Safety is first гэдэг уриатай. Бүхний түрүүнд аюулгүй байдал. Хоёр жилийн өмнө Төв аймгийн Жаргалант суманд амьдардаг ах, дүү нар дээрээ очив. Сумын нутагт гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компани, аж ахуй ажилладаг байна. Ажиллах хүчнээ голдуу тус сумын иргэдээс авч ажиллуулдаг бөгөөд сарын цалин 250-300 мянган төгрөг гэв. Үйлдвэрт химийн олон төрлийн бодис хэрэглэдэг тул тэнд ажилласан залуус 1 жилийн дараа хөдөлмөрийн чадваргүй болж хордлогод орж байгаа талаар иргэд ярив. Бүтэн сар ажиллаад 200 хүрэхгүй долларын цалин авахын төлөө бүх насаараа ажиллах чадваргүй болно гэдэг ямар харамсалтай хэрэг вэ?
Сум, аймгийн удирдлага, мэргэжлийн хяналтынхан, эрүүл мэндийн байгууллага юу харж, сонсож сууна вэ?
Иргэдээ төр хамгаалах учиртай. Төрийн гол үүрэг бол улсын аюулгүй байдлыг хамгаалах, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, үйлдвэрийн дэд бүтэц, зам, эрчим хүч, харилцаа холбоог бий болгон хөгжүүлэх явдал. Бусдыг хувийн хэвшилд даатгаж болно.
Олон хүмүүсийн нэрлэж заншсанаар “нинжа” хэмээх зэрлэг омгийнхон Монголд бий болоод нилээд хэдэн жил боллоо. Тэнд юу болоод байгааг мэдэж судалдаг байгууллага, хүмүүс байна уу? Дам яриа сонсвол тэнд нүхэнд ороод шороонд дарагдан үхэх, сураггүй болох, боолчлогдох, хүчирхийлэлд өртөх, архидан согтуурах, химийн хортой бодис, мөнгөн ус хэрэглэх явдал ердийн үзэгдэл болсон бололтой.
Энэ хүмүүсийг бүртгэлжүүлэх, албан ёсны зохион байгуулалт, хэлбэрт оруулах, татвар, нийгмийн даатгалд хамруулах шаардлагатай болоод байна. 21 дүгээр зууны Монгол оронд зэрлэг омгийнхон оршин байх учиргүй.
Subscribe to:
Comments (Atom)