2015/04/13

1 зоос нийгэмлэг


Эртний нэгэн эзэн хаан ордондоо ажилладаг нэг хиа зарцаа ажиглажээ. Тэр ажлаа хийж байхдаа байнга дуу дуулж, аз жаргалтай харагддаг байв. Хаан түүнийг дуудаж учрыг асуув.
Хаан- Надад бүх зүйл байна. Эзэнт гүрэн, эрх мэдэл, хөрөнгө мөнгө, албат иргэд, цэрэг, дайчид, гэр бүл,гуа хатад бүгд байна. Гэтэл би өөрийгөө аз жаргалтай гэж мэдрэхгүй юм. Гэтэл чи, ордны хиа байнга баяр баясгалантай харагдах юм.Учраа хэлээч гэв.
Хиа- Би хааны ордонд ажилладаг, эзэн хаанаа өдөр бүр хардаг. Үүнээс өөр юу надад хэрэгтэй юм вэ. Би их аз жаргалтай хүн гэв. Үүнийг сонссон хаан Шадар сайдаа дуудаж болсон явдлыг хэлэв.
Шадар сайд- Та түүнийг хэд хоногийн дараа хараарай гэв.
Ингээд удалгvй өнөөх хиа  гэрийн гадна нэг ууттай зүйл байхыг олж задалвал  99 зоос гарч иржээ.  99 зоостой болсон хиа олсон өдрөөсөө эхлэн хаанд хэлж байсан “ Аз жаргалтай”  нэгэн гэдгээ умартан мартаж дахиад яаж  1 зоос нэмж олоод 100 зоостой болох уу гэдэг бодол толгойд нь эргэлдэх болж   элдэв арга саам хайж  эхлэв.  Ингэж бодож, хий хоосон бодол, мөрөөдөлдөө гүн автсан тэрхүү хиа өмнө нь  ажлаа хийж байхдаа  дуудуулж, хөгжин баяр баясгалантай байдаг нь бүгд үгүй болжээ.
Түүнийг ажигласан хаан Шадар сайдаасаа Юу болсоныг асуухад:
-Одоо манай хиа 1 зоос  нийгэмлэг”-ийн  гишүүнээр албан ёсоор элссэн шүү гэв. Хэд хоногийн өмнө гэрийнх нь гадна 99 зоос тавьсан тухайгаа хэлэв.  Гэнэт тэнгэрээс унаад ирсэн мэт гэрийн гаднаас олсон 99 зоосонд баярлан талархахын оронд  1 зоосыг  яаж, хаанаас дахин олох  вэ хэмээн өдөр шөнөгүй толгой гашилгаж байгаа биздээ гэв.
Энэ түүх юу өгүүлнэм гэвэл, Бид, хүмүүс, одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун,баяр баясгалантай  байх л аз жаргалын үндэс ажгуу. Ингэхгүй бол 99 зоостой атлаа “1 зоос”-ноос болж амьдралын баяр баясгалан, аз жаргалаа алдсан хүн мэт болно.

Та бүгдэд амар амгалан амьдрал, эрүүл энх, сайн сайханыг хүссэн
 Н. Баяртсайхан

2015 оны 4 сарын 1

No comments:

Post a Comment