2016/02/27

ЯРКИЕ ЦИТАТЫ ОСКАРА УАЙЛДА

1. Мы не выносим  людей с теми же недостатками , что и у нас

2. Ложь - это правда других людей. 

3. Циник-это человек, который всему знает цену , но ничего не ценит  

4. Быть хорошим - значит, жить в согласии с самим собой. 

5. Очень опасно встретить женщину , которая полностью тебя понимает. Это кончается обычно женитьбой. 

6. Умеренность - роковое свойство, только крайность ведёт к успеху 

7. Эгоизм -это не значит жить так, как хочешь. А это требование к другим жить так, как вы этого хотите. 

8. Дружба между мужчиной и женщиной не возможно. Страсть , вражда , обожание, любовь- только не дружба.     

9. Трагедия старости не в том, что человек стареет. А в том, что он душой остаётся молодым. 

10. Я люблю мужчин с будущим, и женщин с прошлым. 

2016/02/24

Марта Стаут. Социапат

THE SOCIAPATH NEXT DOOR

Ийм нэртэй ном олж авав. Хөрш маань нийгмийн хэнээтэн гэдэг нэртэй ном байна да хэмээн бодож хуудсыг нээв. Гэтэл эсрэгээрээ нийгмийн хэнээтэй биш харин хувийн эрх ашиг, эрх мэдэл, нэр алдрыг хайж юунаас ч буцахгүй болсон этгээдийн талаар ном уншсанаа ойлгож миний блог уншигч Та нартай хуваалцахаар шийдэв. 
The Sociopath Next Door номыг 2005 онд Америкийн сэтгэл судлаач Марта Стаут бичсэн байна. Социапатын гол шинж тэмдэг бол эрх мэдэлд асан их дуртай, эрх мэдэлд хүрэхийн тулд ямар ч арга заль хэрэглэхээс айхгүй гэжээ. Эрх мэдэл бол хэдэн янз байна. Засаглалын эрх мэдэл, санхүүгийн эрх мэдэл, сэтгэл санааны эрх мэдэл, хүч хэрэглэх эрх мэдэл, зэвсэг хэрэглэх эрх мэдэл, зарцлан боолчлох эрх мэдэл,  захиран тушаах гэх мэт. 
Социапатад сэтгэл зүрх, энэрэн нигүүсэх, өрөвдөн хайрлах гэж ойлголт байхгүй, дандаа худал ярьдаг, хуурамч, ичих улайх гэж мэдэхгүй. 
Социапат бол эхээс төрөхөд хамт ирдэг төрмөл зүйл биш, нийгмийн гаралтай олдмол илрэл. Голдуу бага насандаа гэмтэл бэртэл авч байсан, ядуу тарчиг өссөн, эсвэл зодуулж дээрэлхүүлж, гадуурхагдаж явсан хүмүүсийн сэтгэл санаанд аажмаар бүрэлдэн тогтдог хувь хүний өрөөсгөл хүмүүжил гажиг.  Тухайн социапат энэ гажиг байдлаасаа болж зовж шаналахгүй, харин ч таашаал авч, чадаж байна, болж байна хэмээн бодож, бусдыг дарамтлан эрх мэдэлтэй болж байгаадаа омогшин даварч явдаг. Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг үг энэ хүмүүсийн амнаас л гарсан хэрэг. Харин тэдгээрийн эргэн тойрныхон зовж шаналж амьдардаг.  
Социапат өөрөө биш, бусад нь зовдог. Тэр бусдыг зовоож шаналгаж амьдардаг. Бусдын зовлонд баярладаг гэж болно. Тэр маш аюултай. Айхыг мэдэхгүй, аз туршсан эрс тэрс үйлдэлд дуртай, аливаад эргэлзэж тээнэгэлзэхгүй, бусдын санаа бодлыг урвуулан дагуулах чадвартай, хүйтэн сэтгэл, хайр найргүй тооцоотой. Гэхдээ эдгээр шинж , зан чанараа чадамгай далдлан нууж явдаг тул танин мэдрэхэд цаг хугацаа хэрэгтэй. Иймээс тэнэг амьтад тэдгээрт дурлан араас нь дагаж, итгэл найдвараа даатгаж, сэтгэлээ дэлгэдэг. Тэгээд дараа нь хов хоосон болоод хоцордог. Хууртагдан урам хугарч салдаг. 
Социапат бол маш сайн жүжигчин. Театр киноны жүжигчид тайз талбай дэлгэц дээрээ л тоглодог бол социапат бол нийгэмд чиглэсэн тоглолт хийж амьдардаг. Нийгэм бол бүхэлдээ социапатын тоглолтын талбар, туршилтын бааз юм. 
Социапат голдуу шоронд орж амьдралаа дуусгана. Гэхдээ тэр бас хайр найргүй замаа цэвэрлэсээр төр засгийн эрх мэдэлд гарч ирж чадна. Ингээд нийгэм, Улс орон, хүн ард тоглоомын хүүхэлдэй нар болно. Тоглож дуусаад сүйрүүлж хаяад  нэг тийш зугатан одно. Яагаад гэвэл, түүнд эх орон, байгал дэлхий, үндэсний зан заншил, соёл уламжлал, хүн ард гэдэг ойлголт байхгүй. Гагцхүү бусдыг эрх мэдлийн дор хураан цуглуулах, хумих барих тоглоом гэдэг нэг л тоглолтын дүрэм зарчимтай. Социапат толгой дээрээ залсан Улс орон ард иргэд яасан азгүй вэ хөөрхий. 
За ингээд социапатыг таниж мэдэх 10 шинж тэмдэгийг Та нартаа Марта Стаутын тодорхойлсоноор толилуулъя.  Социапат гэснийг Нийтийн солиот гэж болмоор санагдав. Яг тохирсон нэр биш л байна. Та нар бас бодож тунгаагаарай. 

·         Нэг. Нийтийн солиот нь  бусдыг татан араасаа дагуулах өндөр чадвартай. Хүмүүс итгэл найдвараа өвөрлөн түүний араас дагадаг. Энэ хүн л амьдралд нь түшиг тулгуур болох мэт санадаг. Даанч буруу замаар будаа тээж, буцах замдаа шороо тээхээр хууртагдан алдаж байгаагаа хожим ухаарна. Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор гэдгийг санаж явууштай. 

Социапат эсрэг хүйстэнээ татах маш онцгой  чадвартай. Тэрнээ ашиглан эр,  эмийн харьцаанд олон хүнтэй замбараагүй ордог. Энэ бол гол онцлох шинж болой. 

·         Хоёр. Нийтийн солиот нь урьдчилан таамаглах аргагүй үйлдэл, зан ааш эрс гаргадаг. Тайлбарлах аргагүй, эрсдэл ихтэй алхам гэнэт хийдэг. Энэ нь тэрнийг өвөрмөц, шинэлэг мэт харагдуулна. Сэтгэлийн хөөрөл багатай, хүйтэн хатуу тооцоотой, хайр найргүй.  

·         Гурав. Нийтийн солиот нь ичих, буруугаа хүлээх, гэмших чадваргүй. Иймээс тэдэнд гомдох гоморхох нь учир утга муутай. Тэд бусдыг унаж дустал худал домог зохиож ярина, айлгаж сүрдүүлнэ, заналхийлнэ, аргадан зальдана, авилгадан худалдаж авна. Ямар ч ааш араншин гаргаж чадна. Агуу жүжигчид   

Хувийн эрх ашиг, хожоо гэдэг ганц эрхэмлэх чиглэлтэй. Бусад нь юу ч биш. Зүгээр л нулимж орхино. Энэ шинж чанараа ашиглан нийтийн солиот нь бизнес, Улс төрд цойлон гарч ирэх явдал бий. 

·         Дөрөв. Нийтийн цагаан солиот нь сагсуу, онгироо. 
Тэр хийсэн ажил, олсон ололтоо хэтрүүлэн давруулж бусдад онгирон ярих дуртай. Болсон хэргийг өсгөн томруулж өнгө будаг оруулж, худал домгоор чимэглэн гангаруулж гайхалтай уран цэцэн ярина. Чихэн дээр цэцэг ургуулахыг тэд сайн эзэмшсэн. Итгэхээс өөр ямар ч аргагүй, амаа ангайж гайхаж хоцроно. 

·         Тав. Нийтийн цагаан солиот нь ялалтад ямар ч аргаар хамаагүй хүрэх гэж зорьдог. 
Энэ солиоттой тэмцэж өрсөлдөх нь осолтой. Тэр ямар ч мэх, муу муухай тоглолт, арга заль хэрэглэхээс буцахгүй. Баригдсан ч хүлээн зөвшөөрөхгүй гүрийнэ. Хэзээ ч буруу юм хийсний төлөө уучлал гуйхгүй дэ. 

·         Зургаа. Нийтийн цагаан солиот маш зальтай ухаалаг, овсгоотой сэргэлэн. 
Тэр ухаантай. Даанч ухаанаа бусдыг залидан хуурахад, ашиглан хохирооход зэвсэг болгодог нь харамсалтай. 

·         Долоо. Нийтийн цагаан солиот хэнийг ч хайрлахгүй бас өрөвдөхгүй. 
Тэр хайр гэж мэдэхгүй. Хайр амсаагүй. Хайрлаж хайрлуулж үзээгүй. Мэдэрч чадахгүй. Амьдрал нь хүйтэн хатуу тооцоо, ашиг хожооны төлөөх тулаан. Харин хайртай хүн болж тоглохдоо гарамгай. Ямар үг хэзээ хаана хэлэх, ямар ааш авир гаргахаа мэднэ. Мөсөн уул мэт хүйтэн хатуу. Хайрлан энэрэх, өрөвдөн нигүүсэх гэж мэдэхгүй , мэдсэн ч чадахгүй. 

·         Найм. Нийтийн цагаан солиот хэзээ ч буруутай гэж боддоггүй. 
Буруу юм хийгээд баригдвал тэр яах бол?  Буруутай биш гэдэг. Харин эсрэгээрээ бусдыг буруутгана. Довтлоно, дайрна, атаклана. Таныг буруутгана. Ингэхдээ ямар ч баталгаа нотолгоо гаргахгүй. Зүгээр л хоосон хуурамч зүйл агаараас шүүрэн авч гаргаж тавиад бусдыг буруутган доромжилж, хараан зүхэж гарна да. Ингээд л болоо. Та буруутан болоод хоцроно. 

·         Ес. Нийтийн цагаан солиот өөрийгөө маш өндөр ёс суртахуунтай, сайн сайхан хүн гэдэгтээ бүрэн итгэлтэй явдаг. 
Хэрэг дээрээ  тэр бол адгийн нэгэн зальтан, хулгайч, шоронгийн авиртан. Гэтэл ам хэлээрээ бол тэрэн шиг ариун явдалтан хорвоод үгүй. Үнэн, Шударга байдал, эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэгч баатар, партизан. Тэрний хүчинд л энэ хорвоо ертөнц, улс орон, байгууллага аж ахуй, айл гэр оршин тогтнож байгаа мэт уран гоё донгодно. Гэтэл цаагуураа бол жинхэнэ олон нүүртэн, хутган бутраагч, хор найруулагч, нийгэм олныг бужигнуулан талцуулагч. 

·         Арав. Нийтийн цагаан солиотод сайн, муу, зөв буруугийн тухай ойлголт байхгүй. Тэрэнд ганцхан эрх ашиг, ариун зүйл байгаа. Энэ бол хувийн эрх ашиг. Энэ эрх ашигт нь зохицон таарч байвал сайн, таарамж муутай байвал муу. Ийм л шалгууртай. Тиймээс энэ солиотод буян нүгэл, бурхан тэнгэр, там диваажин, сайн муу, хууль журам яриад ямар ч хэрэг алга. Бусдыг гэх сэтгэл даанч харахгүй. Улс нийгэм бол бүр ч хол байна. Гэхдээ улс нийгмийн төлөө мэт дүр гарган том амлалт өгөх замаар засгийн эрх мэдэлд гарч ирэх явдал бий. Гэтэл цаад сэтгэл санаанд нь олон түмэн ардыг гэх бодол зорилго юу ч байхгүй, хов хоосон салхи. 
Социопатын талаар бичсэн ном уншсанаа Та нарт товчлон таниулав. Бодогтун, тунгаагтун. Бас ийм солиотууд замд битгий таараасай хэмээн залбирагтун. 


Сайн сайханыг хүсэн ерөөсөн Н. Баяртсайхан