Марсел Прост гэж 1871-1922 онд амьдарч байсан Францын зохиолч. Простын асуулгууд гэж алдаршсан асуултууд байдаг. Тэдгээрээс нэгийг нь Та нарт толилуулъя. Та эдгээрт чин сэтгэлээсээ шударгаар хариулаарай !
1. Таны бодлоор хамгийн хатуу нөхцөл байдал гэж юуг хэлэх бэ ?
2. Таны зан чанарын гол онцлог шинж юу вэ ?
3. Эрчүүдийн ямар зан чанарыг онцлон хардаг бэ ?
4. Эмэгтэйчүүдийн ямар шинж чанарыг Та онцлох бэ ?
5. Найз нартаа ямар шинжийг бусдаас онцлон ойшоодог бэ ?
6. Таны гол дутагдал юу вэ ?
7. Таны хийх дуртай ажил юу вэ ?
8. Таныхаар аз жаргалын оргил юу вэ ?
9. Тэгвэл хамгийн аз заяагүй байх цаг хугацаа гэвэл ямар байхыг хэлэх бол
10. Аль улсад амьдармаар санагддаг вэ ?
11. Таны дуртай зураг ?
12. Ямар цэцэгт дуртай вэ ?
13. Ямар шувуунд дуртай вэ ?
14. Таны хайртай зохиолчид ?
15. Таны хайртай яруу найрагчид ?
16. Хамгийн хайртай уран зохиолын баатар эрэгтэй хэн бэ ?
17. Уран зохиолын хамгийн хайртай баатар эмэгтэй хэн бэ ?
18. Хайртай хөгжмийн зохиолч ?
19. Хайртай зураачид ?
20. Ямар нэрэнд та дуртай вэ ?
21. Таны дургүй зүйл ?
22. Таны дургүй хүргэдэг түүхэн хүмүүс байгаа юу ?
23. Цэрэг дайны ямар явдал Танд гайхалтай санагддаг уу ?
24. Ямар Шинэчлэлийг маш чухал гэж тооцдог вэ ?
25. Ямар нэг онцгой чадвартай болмоор байна уу ?
26. Та амьдралынхаа эцсийн цаг хугацааг ямар байх бол гэж боддог уу.
27. Та сэтгэлийн шинж байдлаа одоо хэрхэн тодорхойлж байна вэ ?
28. Бусдын гаргасан ямар алдааг Та уучилж чадах бэ ?
29. Одоо дэлхий дээр амьдарч байгаа хэнтэй Та уулзахсан гэж боддог вэ ?
30. Таны Уриа юу вэ?
No comments:
Post a Comment