2012/08/30

Монголын засаглал ба бодлого боловсруулах үйл явц

2012.08.28-ны өдөр Үндэсний холбоон дээр зохиогдсон сургалтанд оролцогчдод хэлсэн үгийн товч хураангуй
Монголын төрийн бодлого боловсруулах үйл явцын талаар товч мэдээлье.
 Засаглалын 3 салбар байдаг.
  •  Хууль тогтоох
  • Гүйцэтгэх
  • Шүүх засаглал.
УИХ бол  хууль тогтооно. Төрийн эрх барих дээд байгууллага-УИХ  76 гишүүнтэй.
Хуулийг хэрэгжүүлэгч байгууллага бол Засгийн газар.
Шүүх засаглалыг Дээд шүүх, Шүүхийн байгууллагууд хэрэгжүүлдэг. Эдгээрийн дээр төрийн тэргүүн Монгол улсын Ерөнхийлөгч ажилладаг. Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ.
Засгийн газар нь бүтэцдээ Яамдууд, Агентлагуудтай. Дээрээ бол иймэрхүү.
Аймагт засаг захиргааны үндсэн нэгжид, ИТХ, Засаг дарга, түүний тамгын газар үйл ажиллагаа явуулна .Суманд бас ийм бүтэцтэй. Багт бол нийтийн хуралтай, багийн засаг даргатай. Юуны өмнө бодлого боловсруулах үйл явцад монголчууд сонгосон төрийн түшээдээр дамжуулан оролцоно. Тэдэнд санал хүсэлтээ хэлэх, захиа даалгавараа өгдөг.
Хоёр дахь үндсэн хэлбэр бол шууд төрийн байгууллагад хандах, биечлэн холбогдох, албан хүмүүстэй уулзаж, бичиг захидал, өргөдөл хүсэлтээ гаргадаг.
Гурав дахь хэлбэр бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан олон нийтэд дуу хоолойгоо хүргэнэ.  Бас ном зохиол, нийтлэл өгүүлэл бичиж хэвлүүлж болно.
Дөрөв дэх хэлбэр бол эрх ашгаа хамгаалах зорилгоор төрийн бус байгууллагад нэгдэн нийлж, энэ байгууллагаараа дамжуулан бодлого боловсруулах үйл явцад оролцоно.
Иргэний нийгмийн байгууллагууд хүчирхэг байвал  нийгэмд ардчилал хөгжинө.
Тав дах хэлбэр бол улс төрийн намууд бодлого боловсруулахад чухал үүрэгтэй. Улс төрийн үзэл баримтлалаараа намд элсэн нэгдэнэ. Ийм үндсэн хэлбэрүүдээр бодлого боловсруулах үйл явцад оролцоно.
Төрийн бодлого нь бодлогын баримт бичгүүд ба хууль тогтоомж, шийдвэр, тогтоолуудаар илэрхийлэгдэж байлаг. Тухайлбал: УИХ-аас баталсан Үндэсний хөгжлийн үзэл баримтлалд Монгол орон 2030 он хүртэл хөгжих дүр зураг, чиг баримтлал тусгалаа олсон. Мөн МАА-н талаар баримтлах төрийн бодлого, Монгол мал гэх мэт хөтөлбөрүүд бий. Эдгээрийг боловсруулахад эрдэмтэд, судалгааны багууд, шинжлэх ухааны байгууллагууд чухал үүрэгтэй оролцдог. Судалгаа муутай хандвал төрийн бодлого хэрэгжих үндэслэл муутай, дутуу дулимаг болно.
УИХ-ын гишүүд хууль санаачлах эрхтэй. Төсөл гаргаад олон нийтээр хэлэлцүүлнэ. УИХ-ын Байнгын хороод дээр хэлэлцүүлж дэмжлэг аваад Чуулганаар батлуулдаг. Хуулинд төрийн бодлого тусгалаа олж хэрэгждэг тул хуулийн хэлэлцүүлэгт иргэд анхаарах хэрэгтэй. Энэ бол бидний амьдралд нөлөөлөх тул амьдралынхаа төлөө тэмцэх зүтгэх учиртай юм.
Бодлогод нөлөөлөх гол хүчин зүйл бол Иргэн та өөрөө идэвхтэй, эх оронч байх явдал юм. Төрийн төлөө оготно боож үхнэ гэж ярьдаг ч их учиртай. Монголын хууль гурав хоногт асар том эзэнт гүрний өнцөг булан бүрт хүрдэг тийм мундаг зохион байгуулалт, сахилгатай байв. Монгол орны хувь заяа бас ч санаа амрахаар биш байна. Хүн бүр сонор соргог, тэмцэгч байх учиртай. Одоо манай улс Африк шиг  хамаг баялагаа гадныханд алдаж, ард түмэн ядуу зүдүү, өлсгөлөн, өвчин эмгэгт баригдсан, дайн дажинтай хоцрох уу эсвэл Арабын ертөнц шиг баялагтаа эзэн сууж, хүн ардаа сайн сайхан амьдруулах уу гэдэг салаа замын уулзвар дээр зогсож байна.  Нигэр үү?  Катар уу? 
2012.08.28

МОНГОЛ СУДЛАЛЫН ЭРДЭМТЭД

Гадаад улс орны Их, Дээд сургуулиудад Монгол судлалаар мэргэшсэн цөөн тооны эрдэмтэд ажилладаг. Миний бие Орос, Хятад, Франц, Америк, Польш, Герман, Монгол судлалын эрдэмтэдтэй янз бүрийн цаг хугацаанд уулзаж байсан. Тэд үнэхээр Монголд хайртай, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Манай орны талаар судалгаа хийж сурч мэдсэнээ оюутнууд болон тухайн орны олон нийтэд хүргэхийг эрмэлзэж байдаг. Бас биднийг анхааралтай ажиглаж Монголын ололт амжилт бүрт баярлан хөөрч, алдаа бүтэлгүйтэл бүхэнд маань харамсан гашуудаж байдаг юм билээ.
Саяхан би Польш улсад очиж тэнд Монголыг гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүстэй уулзав. Тэд уул уурхайн баялагаа зөв зохистой ашиглаарай, улс орондоо, хүн арддаа зориулаарай, Монгол улс удахгүй Арабын Катар болох уу? эсвэл Африкийн Нигер улс шиг болох уу? Сайн бодоцгоо, ухаантай байцгаа, эв эеэ хичээцгээ хэмээн намайг үдэж явуулсан билээ.
Манай улс, Монголчууд бид нэг үеэ бодвол хөрөнгө санхүүгийн хувьд өөдлөж, сайжирч байна. Одоо гадны Монголч эрдэмтэдээ дэмжих, тэдний судалгааг санхүүжүүлэх зорилгоор шагнал, грант олгодог болох цаг болсон. Тэдэнд дэмжлэг илүүдэхгүй. Саяхан гадны 2 эрдэмтэнд миний бие Монголд үйлдвэрлэв гэсэн бичигтэй “MGM” компаний 2 Lap-Top бэлэглэхэд сэтгэлээсээ баярлаж л харагдсан. Монголч эрдэмтэд, судлаачдад зориулсан тусгай хөтөлбөр, хөрөнгө гарган дэмжих явдал чухал болжээ, Монголчуудаа.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!
2012 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 


2012/08/27

Аренда квадратного метра

            Как сообщает консалтинговая компания CI самой дорогой улицей мира остается Нью-Йоркская Пятая Авеню, где аренда одного квадратного метра   в год стоит более 28 тысяч долларов.
На втором месте Хонгконг, где за аренду на Кантон роуд платят 20 тысяч  долларов.
Лондонская Олд-Бонд стрит предлагает арендовать 1 м2  площади за 17 тысяч долларов.
В Париже на Елисейских полях желающие торговать брендовой одеждой будут заплатить 13 тысяч долларов. На этой улице арендуют бутики такие бренды как Louis Vuitton, Chanel,  Dolce & Gabbana, Tiffany&Co и другие.
Азиатские, Южно-американские и австралийские инвесторы из-за кризиса уходят из Европы и вкладывают средства в торговую недвижимость США.
По данным National Association of Realtors, объем иностранных инвестиций в 2012 году вырастет на 10% по сравнению с прошлым годом.
У нас, в Улаанбаатаре тоже растет арендная плата торговых помещений. Самое дорогое помещение находится в Blue sky зданий. Там за 1 мплатит за год примерно 2400 долларов. А в Central Tower высотке за год придется выложить примерно 1500 долларов.  На сегоднящний день самая дешевая арендная плата в Улаанбаатаре только у нас – в зданий нашей ассоциаций-NAMAC. Мы берем за 1 квм плошади за год примерно 150 долларов, так что приходите к нам.    
Желаю вам благополучия.
                                                                                                                        2012.08.27


2012/08/16

Peйтинг Мировых Университетов


15 Августа 2012 года был опубликован очередной рейтинг 500 университетов мира. 
В Топ-10 попали следующие университеты:
1.    Харвард
2.    Стенфорд
3.    Массачусетский
4.    Беркли
5.    Кембридж
6.    Калифорнийский Технологический
7.    Принстонский
8.    Колумбийский
9.    Чикагский
10.Оксфорд

Токийский Университет был назван на 20 месте. Лучшим вузом Россий признан МГУ – на 80 месте.

Желаю Вам успехов.
Молодым учиться и учиться.

2012/08/08

Португал

Төр улсын буян, хайр хишгээр дэлхийн 60 гаруй оронд очиж үзсэн байна. Гэхдээ Португалд очих хүсэл мөрөөдөл байсан хэдий ч амжихгүй явсаар байсан юм. Сая очоод ирлээ. Энэ тухай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцъя.
Цаашид явсан орон, уулзсан ард олны талаар бичиж байх нь зөв санагдав. Энэ талаараа Олимпийн хорооны гишүүн Магван гуай үнэхээр гайхалтай. 1966 оноос эхлэн ОУОХ-ны гишүүнээр ажиллахдаа олон газар очиж, олон хүнтэй уулзахдаа өдөр бүр тэмдэглэл хөтөлж явсан байдаг. Над шиг явж ирээд бичих бус, өдөр бүр төрсөн сэтгэл, болсон үйл явдлыг бичиж үлдээж байжээ.
Португал, Испанид очих хүсэл сэтгэл хүүхэд насанд минь төрсөн юм. Намайг 6-7 ангид сурч байхад Улсын Багшийн Дээд Сургуульд ажиллаж байгаад албан тушаал бууж дунд сургуулийн багшаар 2 жил ажиллахаар ирсэн Жанчив гэж багш бидэнд газар зүйн хичээл заах болов. Хожим сонсвол архи ууж дээд сургуулийн оюутнуудад заах хичээлээ хойшлуулсан тул сахилгын шийтгэл хүлээсэн бололтой. Тэр багш бидэнд дэлхий ертөнцийн талаар гайхалтай сайхан зүйл ярьж бидний оюун санааг тэлсэн юм. Дэлхийг тойрсон Магелланы аялал, Энэтхэгийг нээсэн Васко Де Гамо, Англи, Франц, Испани, Португал, Итали орнуудын талаар сайхан ярина. Италийн Коллозейн талаар анх тэр хүнээс сонсож байв. Газар дундын тэнгисийг хүрээлсэн хүчирхэг соёл иргэншил үлгэр мэт сонсогдож байсан.
Португал Перинейн хойгт оршдог. Нэг талдаа Атлантын тэнгис, нөгөө талаараа Испанитай хиллэдэг. 88500км2нутагтай, 10.6 сая хүн амтай, Нийслэл нь Лиссабон. Түүх сударыг нь авч үзвэл манай эриний өмнөх он жилүүдэд Римийн эзэнт гүрний нэг муж, зах хязгаар байсан бололтой.
Манай эриний эхний зуун жилүүдэд мавр буюу Африк гаралтай омгууд ирж суурьшиж байсан. Тэдгээрийг европ гаралтай загалмайтнууд, цэргүүд ирж хөөж явуулснаар 1139 онд Португал улс байгуулагдсан гэж үздэг байна. Хожим 14-15 дугаар зуунд далайн хүчирхэг улс болсон хэдий ч 1580-1640 онд Испанид, 1807-1810 онд Францад эзлэгдэж байжээ. Эдгээрээс чөлөөлөгдөж тусгаар улс болоход Их Британи улс тусалж байсан. Ер нь Английн нөлөө Португалд маш их ажиглагдаж байв. Ялангуяа Порто хот бол англи хот мэт надад сэтгэл үлдээсэн.
1910 онд хаант засаглалаа халж Бүгд найрамдах улс болсноо зарласан. 1932 онд Сангийн сайд байсан А.Салазар төрийн эргэлт хийж, хатуу диктатур бүхий төр улс байгуулсан бөгөөд энэ нь 1974 он хүртэл тогтножээ. 1974 онд цэргийн эргэлт гарсанаар диктатурыг халж, иргэний нийгэм байгуулж эхэлсэн гэв. 1986 онд Европын холбоонд элссэн, одоо улсын ерөнхийлөгчөөр Анибал Силба ажиллаж байна.
Лиссабон бол түүх дурсгалтай олон газар, сүрлэг хөшөө ихтэй сайхан хот. Цагаан хот гэж нэрлэж болно. Учир нь гудамжны замаа жижиг цагаан чулуугаар чигжиж тавьсан тул өдөр, шөнө ялгалгүй гэрэлтэж байдаг. Эртний хот буюу old city гэсэн хэсгээр явган алхаж явахад зугаатай. Хоол нь голдуу далайн гаралтай, хямд. Бас португал вино бол сайн чанартай бөгөөд хямд үнэтэй. Португалд ургадаг модоор дарсны бөглөө хийдэг бөгөөд үүнийг дарс үйлдвэрлэгч бараг бүх улсад экспортолдог ашигтай бизнес тул “ногоон тос” хэмээн нэрлэдэг. Эдийн засгийн гол салбар нь үйлчилгээ, аялал жуулчлал, мал аж ахуй, газар тариалан, жимс жимсгэний аж ахуй, загас агнуур, дарс үйлдвэрлэл, аж үйлдвэрлэл юм.
Надтай уулзсан, ярьсан хүмүүс Европын эдийн засгийн хямралд их санаа зовж байв. Одоохондоо Португалд хямрал сүрхий мэдрэгдэхгүй байна, гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал боллоо гэж байв. Учир нь эдийн засгийн гадаад харилцааны 80 хувь нь Испани улстай хийгддэг бөгөөд тэнд байдал хүндэрч эхэлсэн тул тун удахгүй бидний амьдралд тусна хэмээн тэд үзэж байна. Хямрал хүн ардын амьдралд тун хүндээр тусдаг. Үйлдвэрлэл, үйлчилгээ хумигдан хэрэгцээ буурсны улмаас аж ахуй, компаниуд үүдээ барьж, үйл ажиллагаагаа зогсоосноос улбаалан ажлын байр хаагдаж ажилгүй хүмүүс олноор бий болдог. Ажилгүй бол орлогогүй, орлогогүй бол зээлээр авсан байр, машин, хүүхдийн сургалтын төлбөрөө төлж чадахгүй болно. Ингээд л нэг өдөр машингүй, нөгөө өдөр толгой хоргодох байргүй болж эхэлдэг байна. Зүрх өвдмөөр дүр зураг даа. Өнөөдөр Испанид гэхэд л хөдөлмөрийн чадвартай хүн амын 21 хувь нь ажилгүй байна.
Лиссабоны эргэн тойрны жижиг хотууд, цайз, дурсгалт газраар явж үзэв. Та нар миний авсан зарим зургийг веб сайтад байгааг хараарай. Үлгэрийн мэт санагдах газар очиж үзэв.
Лиссабоны дараа Порто гэдэг хотод очив. Портвейн хэмээх дарс монголд худалдаалагддаг байсан нь энэ хотоос гаралтай аж. Portowine гэсэн үг. Сонин чамин хот юм. Англичууд энэ хотыг байгуулахад ихээхэн нөлөөтэй байсан нь газар сайгүй харагдана. 300 орчим мянган хүн амтай, олон улсын нисэх онгоцны том буудалтай хот. Цаг агаар нь их тааламжтай юм билээ. Лиссабонд өдрийн цагаар 34-36 цельсийн градус хүрч халан гарч явахад амаргүй байсан бол Портод өглөөгүүр сэрүүн манантай, үд орчимд 25-27 градус, оройн цагаар сэвэлзүүр салхитай, халуун биш, бас хүйтэн ч биш тааламжтай.
Португалд казино олноор харагдсан. Цагтаа Африк, Бразил, Макао, Филиппин, Энэтхэгийн Гоа зэрэгт ноёрхож нөлөө тогтоож байсан. Эдгээр улс орны иргэд олноор Португалд ирж суурьшсан нь харагддаг, интернационал ард түмэн. Гадны хүмүүст хамгийн найрсаг орноор Португал олон жил тооцогдож байгаа гэсэн.
 Ийм газар яваад ирснээ товч бичив. Ур дүй муутайхан бичсэнийг өршөөж үзээрэй.
Та бүгдэд сайн сайхныг хүсье.

2012 оны 8-р сарын 8