2012.08.28-ны өдөр Үндэсний холбоон дээр зохиогдсон сургалтанд
оролцогчдод хэлсэн үгийн
товч хураангуй
Монголын төрийн бодлого боловсруулах үйл
явцын талаар товч мэдээлье.
Засаглалын 3 салбар байдаг.
- Хууль тогтоох
- Гүйцэтгэх
- Шүүх засаглал.
УИХ бол хууль тогтооно. Төрийн эрх
барих дээд байгууллага-УИХ 76 гишүүнтэй.
Хуулийг хэрэгжүүлэгч байгууллага бол Засгийн
газар.
Шүүх засаглалыг Дээд шүүх, Шүүхийн
байгууллагууд хэрэгжүүлдэг. Эдгээрийн дээр төрийн тэргүүн Монгол улсын
Ерөнхийлөгч ажилладаг. Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг
тэргүүлнэ.
Засгийн газар нь бүтэцдээ Яамдууд,
Агентлагуудтай. Дээрээ бол иймэрхүү.
Аймагт засаг захиргааны үндсэн нэгжид, ИТХ,
Засаг дарга, түүний тамгын газар үйл ажиллагаа явуулна .Суманд бас ийм
бүтэцтэй. Багт бол нийтийн хуралтай, багийн засаг даргатай. Юуны өмнө бодлого
боловсруулах үйл явцад монголчууд сонгосон төрийн түшээдээр дамжуулан оролцоно.
Тэдэнд санал хүсэлтээ хэлэх, захиа даалгавараа өгдөг.
Хоёр дахь үндсэн
хэлбэр бол шууд төрийн байгууллагад хандах, биечлэн холбогдох, албан хүмүүстэй
уулзаж, бичиг захидал, өргөдөл хүсэлтээ гаргадаг.
Гурав дахь хэлбэр
бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан олон нийтэд дуу хоолойгоо хүргэнэ.
Бас ном зохиол, нийтлэл өгүүлэл бичиж хэвлүүлж болно.
Дөрөв дэх хэлбэр
бол эрх ашгаа хамгаалах зорилгоор төрийн бус байгууллагад нэгдэн нийлж, энэ
байгууллагаараа дамжуулан бодлого боловсруулах үйл явцад оролцоно.
Иргэний нийгмийн байгууллагууд хүчирхэг
байвал нийгэмд ардчилал хөгжинө.
Тав дах хэлбэр
бол улс төрийн намууд бодлого боловсруулахад чухал үүрэгтэй. Улс төрийн үзэл
баримтлалаараа намд элсэн нэгдэнэ. Ийм үндсэн хэлбэрүүдээр бодлого боловсруулах
үйл явцад оролцоно.
Төрийн бодлого нь бодлогын
баримт бичгүүд ба хууль тогтоомж, шийдвэр, тогтоолуудаар илэрхийлэгдэж байлаг.
Тухайлбал: УИХ-аас баталсан Үндэсний хөгжлийн үзэл баримтлалд Монгол орон 2030
он хүртэл хөгжих дүр зураг, чиг баримтлал тусгалаа олсон. Мөн МАА-н талаар
баримтлах төрийн бодлого, Монгол мал гэх мэт хөтөлбөрүүд бий. Эдгээрийг
боловсруулахад эрдэмтэд, судалгааны багууд, шинжлэх ухааны байгууллагууд чухал
үүрэгтэй оролцдог. Судалгаа муутай хандвал төрийн бодлого хэрэгжих үндэслэл муутай,
дутуу дулимаг болно.
УИХ-ын гишүүд хууль
санаачлах эрхтэй. Төсөл гаргаад олон нийтээр хэлэлцүүлнэ. УИХ-ын Байнгын хороод
дээр хэлэлцүүлж дэмжлэг аваад Чуулганаар батлуулдаг. Хуулинд төрийн бодлого
тусгалаа олж хэрэгждэг тул хуулийн хэлэлцүүлэгт иргэд анхаарах хэрэгтэй. Энэ
бол бидний амьдралд нөлөөлөх тул амьдралынхаа төлөө тэмцэх зүтгэх учиртай юм.
Бодлогод нөлөөлөх гол хүчин зүйл бол Иргэн та
өөрөө идэвхтэй, эх оронч байх явдал юм. Төрийн төлөө оготно боож үхнэ гэж
ярьдаг ч их учиртай. Монголын хууль гурав хоногт асар том эзэнт гүрний өнцөг
булан бүрт хүрдэг тийм мундаг зохион байгуулалт, сахилгатай байв. Монгол орны
хувь заяа бас ч санаа амрахаар биш байна. Хүн бүр сонор соргог, тэмцэгч байх
учиртай. Одоо манай улс Африк шиг хамаг баялагаа гадныханд алдаж, ард
түмэн ядуу зүдүү, өлсгөлөн, өвчин эмгэгт баригдсан, дайн дажинтай хоцрох уу
эсвэл Арабын ертөнц шиг баялагтаа эзэн сууж, хүн ардаа сайн сайхан амьдруулах
уу гэдэг салаа замын уулзвар дээр зогсож байна. Нигэр үү? Катар уу?
2012.08.28
No comments:
Post a Comment