2012/06/26

Раскол общества


Численность нашего населения по сравнению с соседними странами небольшая около 3-х миллионов. По мировым стандартам Монголия–это малочисленная страна, но наше общество расколото. Я думаю, что выборы в Великий Государственный Хурал, которые состоятся через несколько дней, наглядно покажут сумбурное состояние нашего общества и низкий уровень доверия общественности к государственной власти. Ни одна политическая партия не возьмет большинство местРасколотость нашего общества имеет исторические корни. Наша страна в течение нескольких столетий после распада Великого Монгольского империя, основанного Чингисханом, находилась в состоянии межусобицы и вражды между мелкими Ханствами и Княжествами.
Потом манжурское государство Чин проводило политику по принципу «Разделяй и Властвуй». Поэтому в ХVII-XIX веках наше государство было разделено на великое множество Хошунов и мелких административных единиц. А в ХХ веке страна была разделена на 20  аймаков и примерно 300 сомонов и до сих пор сохраняется старое административно- территориальное разделение государства.
По моему мнению,данная схема, безусловно,является причиной многих негативных процессов, как например, кровосмещение людей, живущих на территории одного сомона. Я не специалист в этой области, но мне как Президенту  «Национальной ассоциации сельскохозяйственных кооперативов», часто приходится видеть людей и встречаться с не совсем нормальными людьми в сельской местности,в центральной и в западной части Монголии.
На наш взгляд, вторым крупным фактором раздела общества становится политическая вражда между партиями и бешенная борьба за государственную власть. Ныне политизированность общества доходит  до основной его ячейки,
семьи, и порой дело выглядит иногда очень смешным и трагическим. Например, бывает так,что в семьедеды и бабушки поддерживаютреволюционную партию, муж-демократическую, жена–народную партию,  а дети за “зеленных итд. Реально существует искусственное разделение людей на коммунистов, демократов, бюрократов и  националистов. На самом деле у нас нет ни Коммунистов и Либералов. Все эти ярлыки и адреса придуманы не друзьями нашей страны.
С переходом страны к рыночной экономикеи появлением частнойсобственности стало модным делить людей на богатых и бедных, на олигархов и иждивенцев. У нас в стране есть большая возможность жить не бедно, а нормально. А настоящих бедных людей я видел своими глазами в Индии, Пакистане, Южной Африке и в Латинской Америке.
Там у этих бедных людей ничего нет, никакого имущества. Некоторые живут в специально огороженном маленьком городке., можно сказать в резервации. Царят здесь бедности, наркомания и пьянство, убийство и грабеж.
В Монголии у нас только просторы и пространство, большие возможности.
В заключениия бы назвал большое количество средств массмедиа является существенным фактором раздора в обществе. Оказывается у нас в стране действуют 102 телевизионных каналов на монгольском языке и общенациональных и местных , несколько сотен местных газет, журналов и не секрет , что телеканалы и печатные издания принадлежат разным финансовым группировкам и общественным организациям и они с помощью этих средств массовой коммуникации ведут борьбу между собой за сферувлияния в обществе, промывают мозги у людей.
Эту статью я написал для того, чтобы люди-Монголыподумали о состоянии нашего общества, о томкуда приведет раскол общества малочисленного монгольского народа. Одумайтесь. Не разъединение, а объединение общества. Вот что нам нужно!
Желаю вам крепкого здоровья и благополучия.
24.06.2012 года

2012/06/19

Монгол нохой

“Монгол банхар” гэсэн нэртэй фото зургууд блогт тавьсаныг үзсэн хүмүүс ямар учиртай болохыг надаас асууж байна. Иймд энэ тухай товч тайлбар бичиж байна.
Монголчууд Морь, Нохой мэт эзэндээ үнэнч зүтгэнэ гэж ярьдаг. Үнэхээр үнэнч амьтад. Монгол Хүн, Нохой хоёр хэдэн арван мянган жилийн өмнөөс эхлэн нөхөрлөжээ. Нохой нь ан гөрөө хийхэд гол хамтрагч байснаараа хоол, хүнс хамгийн үнэт зүйл байсан эртний цаг үед үнэлж барашгүй үүрэгтэй байв. Бас гэр орноо, магадгүй агуй оромжоо манаж хамгаалан аюулт араатнаас сэрэмжилдэг байв. Өөрөөр хэлбэл амь нас, эд хөрөнгө, мал сүргийг хамгаалагч юм. Өнөөдөр ч гэсэн уулын мухарт ганцаар амьдардаг малчин айлын хүмүүс тас харанхуй шөнө гэрээсээ гарахдаа зөвхөн нохойдоо итгэж найдаж байдаг. Монголчууд нохойгоо ам бүлдээ оруулан тооцож гэр бүлийн нэг гишүүн хэмээн үздэг. Иймээс Монгол хүнд энэ урт удаан хугацаанд туслаж, нөхөрлөж ирсэн Монгол Нохой, Банхарт хөшөө босговол зохино. Банхар ховордож байна.
Монгол банхартай адил төстэй, төрөл ураг болох төвд нохой гэж байдаг. Англиар Red Mastiff гэдэг юм билээ. Одоо энэ нохой их үнэтэй болсон. Ойролцоогоор 800 мянгаас 1,5 сая долларын ханштай. Өнөөдөр дэлхийн чинээлэг хүмүүс гэртээ Төвд нохой тэжээдэг болсон. Хүчтэй, ховор үүлдэр, нөгөө талаар ийм нохойтой хүн бол Хэн бэ гэдэг нь олон таван зүйлгүй шууд тодорхой.
Тэгвэл Монгол нохой бол харьцуулашгүй ухаантай, хүчтэй, үнэнч амьтан. Энэ сайхан нохой ховордож буйд санаа зовж өсгөн үржүүлэх, хамгаалах ажил эрхэлж буй хүмүүст талархаж явдаг тул 2012 оны 2 дугаар сард болсон цугларалтын үеэр зургийг нь авч www.namac.coop веб хуудсанд байршуулсан юм. Нохойг өсгөж, тэжээж байж л ямар үнэнч, бас ухаантай амьтан болохыг мэдэрнэ дээ.
Эрүүл энхийг хүсье
2012.06.19

2012/06/12

Монголын хөдөөгийн хөгжилд Хоршооллын гүйцэтгэх үүрэг


Илтгэгч:
Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын
Үндэсний Холбооны Ерөнхийлөгч, доктор
Н.Баяртсайхан

 Та бүхний энэ өдрийн амрыг эрж амжилт бүтээлийг хүсье.
            Миний бие “Монголын хөдөөгийн хөгжилд Хоршооллын гүйцэтгэх үүрэг” сэдэвт илтгэлдээ ХАА-н нэгдлийн хөгжил, улс орны хөгжилд оруулсан түүхэн үүрэг, шинэ маягийн хоршооны хөгжил, сүүлийн жилүүдэд монгол улсын төр засгаас хоршооны талаар авч хэрэгжүүлж байгаа бодлогын хэрэгжилт, хоршооллын байгууллагын хөгжилд МХААХҮХолбооны гүйцэтгэж буй үүрэг оролцоо, цаашид анхаарвал зохих зарим асуудлуудын талаар тусгасан болно.
            Дэлхийн улс орнуудад хоршоо анх 1850-иад оны үеэс үүсэн хөгжиж ирсэн түүхтэй бөгөөд Монгол орны хувьд хоршоолол хөгжсөн 100 жилийн түүхтэй орон юм. Хоршооны тухай мэдээлэл Үндэсний эрх чөлөөний хувьсгалтай зэрэгцэн дэлгэрч ард иргэд хорших үйл явц  өрнөсөөр 1921 онд анхны хоршоо “Ардын харилцан туслалцах хоршоо” нэртэйгээр албан ёсоор бүртгэгдсэн байдаг.  Ингэхээр Монгол орны хоршооллын түүх ардын хувьсгалтай нас чацуу 90 насны ойтойгоо золгож байгаа болж таарч байна. Хоршооллын хөгжил бол социализм байгуулах үйл явц, тэр үеийн төрийн эрх барьж байсан МАХН-ын улс орноо хөгжүүлэх бодлого үйл ажиллагаатай салшгүй холбоотой юм. 1920 онд намын нэрийн өмнөөс Зөвлөлт Орос Улсаас тусламж гуйсан бичигт Гадаад Монгол ардын харилцан туслалцах хоршоо байгуулна гэж заасан байдаг бөгөөд үүний шууд илрэл нь дээр дурдсан Эд хэрэглэгчдийн анхны хоршоо байгуулагдсан явдал юм.
            Монгол орны Хоршооллын байгууллагын талаар ярихын тулд ХАА-н нэгдлийн талаар ярихгүй байж боломгүй юм. Учир нь  хөдөө аж ахуйн нэгдэл нь 1920-иод онд Монголд үүссэн хоршооллын хөдөлгөөний биелэл бөгөөд шинэ маягийн хоршооны үндэс суурь нь байсан юм. 
 Ардын хувьсгал ялсны дараа 1930-иад онд ядуу лам нарыг нэгтгэж байгуулсан артель бол агуулгаараа үйлдвэрлэлийн хоршооны анхны эхлэл байсан бөгөөд улмаар 1930-иад оны дунд үеэр Ардын үйлдвэрлэлийн нэгдэл  байгуулагдаж эхэлснээр хоршоолох хөдөлгөөн үргэлжилж 30 шахам жилийн дотор хувийн аж ахуйтнуудыг бүхэлд нь хамарсан байна. Тухайн үеийн нам засгаас хоршоолох үйл явцыг санхүү эдийн засаг, техник техонологи, бараа материалын бүхий л хэлбэрээр дэмжин туслах арга хэмжээг авч, ухуулга сурталчилгааны ажлыг эрчимтэй явуулж, жижиг нэгдлийг томруулах, өөр хооронд нь нэгтгэж зохион байгуулах замаар орон нутгийн засаг захиргааны үндсэн нэгж болох сум бүрт нэг нэгдэлтэй байх бодлогыг явуулсан нь амжилттай хэрэгжсэн юм. 
Монголын хөдөөг нэгдэлжүүлэн хоршоолох хөдөлгөөнийг тухайн үеийн улс төрийн эрх баригч хүчин болох МАХН, түүний ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал хошуучлан удирдаж хэрэгжүүлсэн бөгөөд тэрээр хожим бичихдээ “Монгол оронд нэгдэлжих хөдөлгөөн ялсан нь 1921 оны ардын хувьсгалтай эн тэнцэхүйц үйл явдал болсон” хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг.
Хөдөө аж ахуйн нэгдлийг аж ахуйн зохион байгуулалтын талаар бэхжүүлж чадварлаг боловсон хүчнээр хангахад тухайн үеийн нам, төрийн байгууллагууд ихээхэн анхаарал тавьж олон чухал шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлэх үйл явцад нь ихээхэн анхааралтай хандаж байжээ. Ийнхүү хоршооллыг хөгжүүлэх бодлого эрчимтэй явуулснаар эд хэрэглээний, үйлдвэрлэлийн, хөдөө аж ахуйн гэсэн хоршооллын нэгдсэн систем бий болж тогтсон юм. Эдгээр гурван төрлийн хоршооллын байгууллагаас хамрах хүрээ, улс орны нийгэм, эдийн засагт эзлэх байр суурь илүүтэй нь Хөдөө аж ахуйн хоршоолол /нэгдэл/ байсан гэдгийг хүн бүр мэдэх билээ.
Ингээд Хөдөө аж ахуйн нэгдлийн манай улс орны нийгэм эдийн засагт гүйцэтгэсэн үүргийн талаар дүгнэж үзвэл:
1.     Монгол орны хөдөө нутгийн нүүр царайг бүхэлд нь өөрчлөн их бүтээн байгуулалтыг өрнүүлэн соёл, боловсрол, эрүүл мэнд анагаах ухааны салбар хөгжих үндсэн нөхцлийг бүрдүүлж, хүн амаа эрүүлжүүлэх, бүх нийтийн боловсрол олгох ажлыг бүрэн шийдвэрлэсэн. Нэгдэл дээр тулгуурлан Монголын хөдөө нутаг шинэчлэгдэн хүн ардын амьдралд өөрчлөлт дэвшилт гарсан юм.
2.    Нэгдэлжих хөдөлгөөн ялснаар малчдын амьдралд цоо шинэ хувьсгал гарч малчид анх удаа нийгмийн даатгал, нийгмийн халамжид хамрагдаж, амралт, сувилал, эрүүл мэндийн үйлчилгээг төр засгаасаа үнэ төлбөргүй авдаг шинэ систем бий болсон.
3.    Монголын малчин түмний аж байдлыг дундад зууны туйлдсан төрх байдлаас нь шинэ зууны хүн төрөлхтөний өнгө төрхөнд шилжүүлж, нүүдлийн мал аж ахуйг харьцангүй эрчимжсэн хагас суурин байдалтай бэлчээрийн мал аж ахуй болох суурийг тавьж, мал аж ахуйн салбарт урьд өмнө байгаагүй техник техонологийг нэвтрүүлэн, байгаль цаг уурын хүндрэл бэрхшээлийг эрсдэл багатай даван туулах нөхцлийг бүрдүүлсэн
4.    Малыг эрүүлжүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, өндөр үр ашигт мал өсгөн үржүүлэхэд ШУ-ны ололтыг нэвтрүүлж эхэлсэн.
5.    МАА-н гаралтай бараа, түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог бий болгосон гээд дурьдаад байвал Хөдөө аж ахуйн нэгдлийн улс орныхоо хөгжилд оруулсан үүрэг оролцоог үнэлж баршгүй билээ.
Хэдийгээр хөдөө аж ахуйн нэгдлийн улс орны хөгжилд оруулсан үүрэг оролцоо их боловч зарим талаар учир дутагдалтай зүйл байсан юм. Тухайлбал гишүүдийнхээ нийгэмчилсэн хөрөнгийг нэр дээр нь бүртгэж ашиг хүртээж байгаагүй. Нэгдлийн гишүүн нэгдлээс гарахад хувь хөрөнгийг нь өгдөггүй, өв залгамжлуулдаггүй зэрэг гажуудлаас гадна сумын захиргаа, нам, эвлэл, эмэгтэйчүүдийн байгууллагуудын бүх зардлыг нэгдэл хариуцдаг байлаа. Мөн нэгдлийн өмч хөрөнгө хоршооллосон ард иргэдийн дундын өмч бус нийтийн өмч болон хувирч байсан нь жинхэнэ хоршооллын мөн чанарыг алдагдуулж байсан юм.
Хэдий ийм дутагдал байсан боловч 1990-ээд оны эхээр нэгдлийг ямарч бодлогогүйгээр тарааж устгасан нь Монголын түүхэнд тэмдэглэгдэх хар толбо гэж болно. Нэгдэл бол үе үеийн олон зуун мянган гишүүдийн хөлс хүч, хөдөлмөрөөр бүтээн байгуулсан бүхэл бүтэн  цогцолбор байсан. Хөдөөгийн сум бүрт байсан олон арван жижиг дунд үйлдвэрүүдийг устгаж, дадлага туршлагатай олон мянган хүнийг ажилгүй болгосон нь өнөөгийн хөдөөгийн ажилгүйдэл, ядуурлын үндэсийг тавьж, бидний толгойны өвчин болоод байгаа хотын их төвлөрөл утаа униарын асуудлыг үүсгэсэн гэхэд үнэнд нийцэх болов уу. Нэгдэл тарсанаар малчид өөрийн мал сүрэгтэй болсон хэдий ч нийгмийн хамгаалал, даатгал, тэтгэмжийн тогтолцооны гадна хаягдан хоцорсон юм. Нэгдлийг тараах бус шинэчлэн аж ахуй зохион байгуулалтын хувьд өөрчлөн хүчирхэгжүүлэх, зах зээлд өрсөлдөгч болгон хөгжүүлэх учиртай байв.
Нэгдэлжих гэдэг нь олон улсын хэллэгээр хоршоолох үйл явц мөн байсан гэдэгтэй та бүхэн санал нэг байгаа байх аа. Монголын хөдөө аж ахуйн хоршоолол анх малчид иргэдийн сайн дурын үүсгэл санаачлагаар бүрэлдэн буй болж, түүхийн ээдрээ нугачааг даван туулж, төлөвшин хөгжиж хөдөөгийн нийгэм эдийн засгийг улмаар улс орны тогтвортой хөгжлийг хангахад асар их үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой байна.
                       
Монгол орны шинэ маягийн хоршооллын хөдөлгөөн
Монгол орон ардчилал шинэчлэлийн замд эргэлт буцалтгүй орж зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн хоршооллын аж ахуйг задалж өмч хувьчлал явуулсны дараа ч хөрөнгө хөдөлмөрөө хоршиж, хамтын хөдөлмөрийн давуу талыг түшиглэж хувийн аж ахуйгаа хөгжүүлэх үүднээс зарим хэсэг нь шинээр, нөгөө хэсэг нь хуучин нэгдлийн суурин дээр хоршоо байгуулснаар  шинэ маягийн хоршооны түүх эхэлсэн.  
Шинэ маягийн хоршооллын хөдөлгөөний хөгжил өнөөдрийг хүртэлх хугацаанд  дардан замаар яваагүй саад бэрхшээлтэй цаг ямагт учирч ирсэн юм. Олон улсын жишигт нийцсэн хоршооны тухай хуулийг 1995 онд Монгол Улсын Их Хурал батласан бөгөөд энэхүү хуулинд цаг үеийн байдлаас шалтгаалан хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Монгол Улсын Засгийн газраас 2003 оныг Хоршоог дэмжих жил болгон зарласан нь хоршоог дэмжсэн томоохон шийдвэр бөгөөд энэ нь нэг талаар хоршоог дэмжсэн томоохон алхам боловч нөгөө талаар зээл, тусламжинд дулдуйдсан зохиомол хоршоод олноор бий болох нөхцлийг бүрдүүлсэн гэж хэлж болно. 2005-2007 онуудад Хадгаламж, зээлийн хоршоод олноор дампуурсан явдал нь нийгэмд хоршооны талаар ихээхэн сөрөг үр дагаварыг авчирч  жинхэнэ ёсоороо ажиллаж байсан олон арван хоршоодын үйл ажиллагааг сааруулан зогсоосон юм. Энэ нь төр гаргаж байгаа аливаа шийдвэртээ зохих дүгнэлтийг байнга хийж, шийдвэр гаргахын өмнө мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийг сонсож байх нь юу юунаас чухал болохыг харуулсан.
Монгол улсад хоршооллын мэргэжлийн 6 холбоо үйл ажиллагаа явуулж байсан нь хөгжлийн шаардлагаар 2008 онд нэгдэж МХҮНХолбоог байгуулан төрийн байгууллагуудтай нэгдсэн бодлогоор харилцаж эрх зүйн орчны шинэчлэлийг сайжруулах, мэргэжлийн холбоодыг нэгдсэн удирдлага мэдээллээр хангаж Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох, гадаадын ижил төрлийн үйл ажиллагаа бүхий байгууллагуудтай холбоо тогтоож хамтран ажиллах зэргээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.
Монгол улсын засгийн газраас гаргасан санаачилгыг дэмжин НҮБ-аас 2012 оныг “Олон улсын Хоршооны жил” хэмээн зарласан бөгөөд дэлхий даяар ирэх оныг угтаж хоршоог дэмжих, хөгжүүлэх хүчирхэг хөдөлгөөн өрнөж байна.
Монгол Улсын Их хурал, Засгийн газраас “Монгол мал хөтөлбөр”,  “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”,  “Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-II” гэх мэт  бодлогын чухал баримт бичгүүдийг батлан гаргаж хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд мөн “Атрын III аян”-ыг өрнүүлж газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээсэн  зэрэг нь хөдөө аж ахуйн хоршоололын хөдөлгөөн эрчимжих гадаад нөхцөлийг сайжруулж байна. Хоршооллыг эрчтэй хөгжүүлэхгүйгээр Монголын нийгмийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэхэд тухайлбал, ядуурал ажилгүйдэл, байгаль цаг уурын хүндрэл бэрхшээлийг эрсдэл багатай даван туулахад хэцүү болохыг төрийн байгууллагууд ч, ард иргэд ч сайтар ойлгож эхэлж байна.
Өнөөдөр олон улсын хоршооллын хөдөлгөөн улам эрчимжиж үндэстэн дамнасан корпорацуудтай харьцуулахад бага хэмжээний хөрөнгө эзэмшдэг хэдий ч тэднээс хавьгүй олон буюу 100 гаруй сая ажлын байр бий болгож дэлхийн  6 хүн тутмын нэг нь  аль нэг хоршооны гишүүн  2 хүн бүрийн  нэг нь хоршооны үр шимийг ямар  нэг хэмжээгээр хүртэж байна.
2009 онд эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямрал зогсох хандлага ажиглагдаж зарим томоохон орнуудад сэргэлт явагдаж байгаа боловч  тайвшрах болоогүй гэж  үзэх судлаачид ч байна. Энэхүү хямралд хамгийн бага өртсөн бүтэц бол хоршоо юм. Сүүлийн 100 жилд үндсэндээ компаний  засаглал давамгайлсан боловч энэ нь хамгийн зөв хэлбэр хараахан биш байсан гэдгийг дэлхийн эдийн засгийн хямрал нотолж өглөө. Өнөөдөр дэлхий дахинд хоршоо нэг орон , тивийн хүрээнээс хальж дэлхий нийтийн шинжтэй болж, ач холбогдлыг нийтээр өргөн хүрээнд ойлгож хүлээн зөвшөөрдөг болсон бөгөөд явуулж байгаа үйл ажиллагааны далайц, хамрах хүрээ, нийгэм эдийн засагт үзүүлж буй нөлөөллөөрөө хоршоолол нь дэлхий дээрх хамгийн үр өгөөжтэй аж ахуйн хэлбэр гэж тодорхой боллоо.

Учир нь компани бол үүсгэн байгуулагчид, хувь нийлүүлэгчдийн эрх ашигт голлон үйлчилдэг бол харин хоршоо хүнд, хүний итгэлд, хүний зүтгэлд  тулгуурладаг. Нөгөө талаар хоршоо тухайн нутаг орчиндоо байнга байж нийгмийн шударга хариуцлага хүлээх чадвар илүүтэй  байдаг.
Өнөөдөр дэлхий даяар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тэр дундаа хүнсний бүтээгдхүүний үйлдвэрлэл онцгой ач холбогдолтой болж байна. Дэлхийн хүн амын өсөлт эрчтэй явагдаж зарим улс оронд хүнсний хомсдол, өлсгөлөн тохиолдож байгаа тул энэ нь улам ч хурц асуудал болоод байна.  Хүн амын өсөлт, тэдгээрийн тодорхой хэсгийн орлогын өсөлт, өндөр хөгжилтэй зарим орнуудын хүнсний бодлогын алдаа, хүнсээ бүхэлд нь импортлогч орны тоо нэмэгдэж буй зэргээс шалтгаалсан хүнсний хомсдол дэлхий дахины сэтгэлийг зовоож байна.  Хүн төрөлхтний өмнө тулгарч буй хүнсний хомсдлыг багасгах, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах гол хүч бол хоршооллох хөдөлгөөнийг өрнүүлэн хөгжүүлэх явдал юм. Учир нь хүнсний бүтээгдхүүний ихэнхийг бэлтгэгч үйлдвэрлэгчид нь хөдөө аж ахуйн болон  хүнсний чиглэлийн хоршоо фермерүүд байна.  Иймд хоршооны ирээдүй гэрэлтэй байна. Монголын хоршоологчид бид  ирээдүйгээ сайн сайхан гэрэлтэйгээр харж байна.
Хөрөнгө хөдөлмөрөөрөө хоршиж, хамтарч үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нь бүтээмжийг өсгөх, илүү их баялаг бүтээх бололцоо олгож, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах,  санхүүгийн хомсдолыг даван туулах, нийгэм эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг учраас  Хоршоог хөгжүүлэх нь манай орон шиг хүн ам цөөтэй, зах зээлийн багтаамж багатай, өргөн уудам газар нутагтай хөгжиж байгаа орны хувьд богино хугацаанд бага зардлаар  ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэлийг өргөжүүлэх замаар ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй юм.
Өнөөдөр юуны түрүүнд хоршооны тухай хууль, эрх зүйн актуудыг боловсронгуй болгон уялдаа холбоог сайжруулах, хоршоо болон хоршоог дэмжигч байгууллагуудын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, хоршооны бизнесийг татварын бодлогоор дэмжих, хоршооны хөгжлийн макро орчны бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх асуудлуудыг шуурхай эхлүүлэх шаардлагатай байгаа бөгөөд төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх хуулийн заалтыг амьдралд жинхэнэ утгаар нь бодит ажил болгох нь хоршоог дэмжих чухал алхам болно.
Мөн дэвшилтэт, шинэ техник технологийн нэвтрэлт ХАА-н хоршооллын салбарт нилээд хоцрогдонгуй байгаад бодитойгоор хандаж шинжлэх ухааны болон нэвтрүүлэгч байгууллагатай олон талаар хамтран ажиллах явдал чухал юм. Ялангуяа орон нутгийн нөөц, өртгийн сүлжээнд суурилсан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд гаргах борлуулалтын сүлжээг бий болгох, үүнтэй холбоо бүхий дундын болон зуучлалын бүтцүүдийг хоршооны хэлбэрээр хөгжүүлэх шаардлага амьдралаас урган гарч  байна.
Монгол орныг Хөдөө аж ахуйгүйгээр, хөдөөгийн хөгжлийг хоршоололгүйгээр төсөөлөх аргагүй нь жилээс жилд улам бүр тод томруунаар харагдаж байна.

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо
1992 оны 1 дүгээр сарын 19-нд хуралдсан Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны дээд зөвлөлийн IX их хурлаас шинэчлэгдэн зохион байгуулагдсан Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо нь хоршооллын хөгжлийг эрчимжүүлж, хоршооллын байгууллагын өрсөлдөх чадварыг бүхий л шатанд нэмэгдүүлэх замаар тогтвортой хөгжлийн суурийг бий болгож, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн үйл ажиллагааг явуулдаг бие даасан Төрийн Бус Байгууллага юм.
Өнөөдөр үндэсний холбоо нь 20 салбар хоршоодын холбоо, 360 гаруй анхан шатны хоршоод, 8 дундын хоршоотойгоор улсын хэмжээнд 100 гаруй мянган гишүүнтэй, 300 мянган хүнд хамтын аж ахуйн үр шимийг хүртээж, 290 гаруй сум суурингийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулдаг улс орон даяар өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж байгаа Олон улсын хоршооллын холбоонд Монгол улсыг төлөөлөн ажилладаг байгууллага билээ.
Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо  2009 онд Олон улсын хоршоололын Альянсын гишүүн болсон.  Олон улсын хоршоололын Альянс нь 91 орны нэг тэрбум хоёр зуун сая хүнийг төлөөлсөн 247 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Ази Номхон далайн, Америкийн, Европын, Африкийн орнуудыг төлөөлсөн 4 салбар хороо, олон дэд хороотой, НҮБ-д зөвлөх эрхтэйгээр ажилладаг өндөр нэр хүнд бүхий байгууллага юм. Ийм том байгууллагын гишүүнээр манай холбоо Монгол улсыг төлөөлөн элссэн нь нэр хүндтэй бас өндөр хариуцлагатай үйл явдал юм. Сүүлийн жилүүдэд үндэсний холбоо гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн дэлхийн улс орнуудын хоршоологчидтой дуу хоолойгоо нэгтгэн Монголын хоршоологчдын дуу хоолой болон ажиллаж байна.
Үндэсний холбооны ээлжит VI их хурал 2010 оны 10 дугаар сард хуралдаж Их хуралд Монгол орны өнцөг булан бүрээс мэдлэг чадвар, ажил үйлс, амжилт бүтээлээрээ шалгарч хоршоологчдынхоо итгэлийг хүлээсэн 250 гаруй төлөөлөгч хүрэлцэн  ирж өмнөх 4 жилийн ажлаа дүгнэн хэлэлцэж, дараагийн 4 жилд хэрэгжүүлэх богино хугацааны стратеги төлөвлөгөөг батласан. Уг стратеги төлөвлөгөөнд дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьсан болно. Үүнд:
-       ХАА-н хоршооллын байгууллагуудын нэгдсэн судалгааг цогцоор хийх
-       ХАА-н хоршооллын байгууллагуудын мэдээллийн техонологийн тогтолцоог бий болгох
-       Хүний нөөцийн хөгжлийн менежментийг сайжруулах
-       Хоршооллын бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээг бий болгох
-       Хоршооллын байгууллагуудын сургалт, сурталчилгааг өргөжүүлэх
-       Хоршоодыг дэмжих санхүүгийн бүтцийг бий болгох зэрэг болно.
Эдгээр зорилтыг ганцхан хоршооллын байгууллага тэр дундаа манай холбоо дангаараа хийхэд хүндрэлтэй билээ. Иймд бидний энэхүү санал санаачлагыг төр засаг, төрийн эрх барьж буй улс төрийн намууд мөрийн  хөтөлбөртөө тусган хэрэгжүүлбэл хоршоологчид бид туйлын баяртайгаар хүлээн авч хамтран ажиллах болно.
Цаашид анхаарал хандуулвал зохих зарим асуудлын талаар
Хоршоологчид бид Монгол улсын төр засаг, улс төрийн тэргүүлэгч хүчнүүдийн зүгээс  хоршооллын салбарыг хөгжүүлэн шинэ шатанд гаргаж түүгээрээ улс орноо хөгжүүлэхийн тулд доорх асуудлуудад анхааралаа хандуулж ажиллахыг санал болгож байна.
Нэгдүгээрт:  2012 оныг Дэлхийн хоршооллын жил болгохоор  дэлхий дахинд хандан санаачлага гаргасан орны хувьд Монгол улсын Их хурал, Засгийн газраас хоршооллын талаар илүү анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна.
Тив дэлхий, хүн төрөлхтний анхаарлыг татсан ийм нөхцөлд Монгол улсын засгийн газар олон улсын хоршооллын жилийг зарлах тухай санаачлага гаргаснаар үйл ажиллагаагаа  хязгаарлавал тун хангалтгүй зүйл болноо. Иймд Дэлхийн хоршооны жилийг санаачилсан шигээ хоршооны жилд олон дорвитой ажлыг санаачилж зохион байгуулж хэрэгжүүлнэ гэж хоршоологчид бид гүнээ итгэж байна.  Монголын хоршоологчид бид Дэлхийн хоршооллын жилийн хүрээнд Улсын их хурал, Засгийн газраасаа хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэн хөгжүүлэх талаар оновчтой бодлого олон сайхан шийдвэр,  дэмжлэг гаргаж ажиллана гэж хүлээж байгааг би энд онцлон хэлэхийг хүсэж байна.
Хоёрдугаарт: Хоршоолол өндөр хөгжсөн орнуудын туршлагыг судалж үзэхэд хоршоодыг бойжуулан зах зээлд бие даах чадвартай болгож гаргаад, дараагийн үе шатанд тэдэнд үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад зориулж санхүүгийн дэмжлэг туслалцааг нэгдсэн бодлого чиглэлтэйгээр хоршооллын банкуудаар дамжуулан шийдвэрлэж өгдөг юм байна. Хоршооллын салбар бол өвөрмөц аж ахуйн хэлбэр учраас түүнд тохирсон банкны системийг улс орон бүр бүрдүүлсэн байдаг. Манайд ч энэ систем байсан юм. Одоогийн ХААН банк бол нэг ёсондоо манай хоршоологчдын өмч бөгөөд хоршооллын банк байсан гэдэгтэй маргах хүн үгүй байхаа.  Хоршоодод зээл, санхүүгийн түрээс, бусад санхүүгийн үйлчилгээг үзүүлдэг Хоршооллын банкыг улсын төсвийн болон гадаад, дотоод доноруудын оролцоотойгоор байгуулж ажиллуулах шаардлагатай байна.
Гуравдугаарт: Малчдын нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах  асуудлыг нийгмийн даатгал, хөдөлмөрийн харилцааны эрх зүйн хүрээнд яаралтай шийдвэрлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Малчин иргэдийн нийгмийн даатгалын ач холбогдол, үр өгөөжийн талаар ойлголт, мэдлэг, мэдээлэл хангалтгүй нөгөө талаар төрийн бодлого зохицуулалтын алдаа завхралаас үүдэн нийт малчдын 95 хувь нь нийгмийн даатгалд хамрагдахгүй байгаа албан ёсны мэдээлэл байна. Энэ нь улс орны язгуур эрх ашгийн илэрхийлэл, үнэт баялаг нь  болсон мал сүргийг адгуулан маллаж, эх орныхоо газар шороог хамгаалан сахиж яваа малчин түмний ирээдүй бүрхэг, ямарч баталгаагүй байгаад дүгнэлт хийж, шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм. Малчдыг нийгмийн даатгалд хамруулах хамгийн оновчтой хэлбэр нь хүч, хөдөлмөрөөрөө хоршиж хамтарч ажиллах үйл явцыг урамшуулах хэлбэрээр  малчдын нийгмийн даатгалын асуудлыг хоршоо хариуцаж зохион байгуулалтыг нь гүйцэтгэдэг байхаар хуульчлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Монгол орны хөдөөгийн хөгжлийн тулгуур хүч, багана нь хоршоо байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Монгол орон хөгжин мандаж, хүн ард нь жаргалтай сайхан амьдрах болтугай.
        Анхаарал тавьсан Та бүхэнд баярлалаа.