Монголын ХАА-н Хоршоологчдын Үндэсний холбооны ажилтанууд хөдөө орон нутагт нилээд олон хоногоор ажилладаг. Энэ ч аргагүй юм. Тэнд манай гишүүд амьдардаг. 2012-2013 онд манай холбооныхон аймаг тус бүрт 2-3 удаа очиж, Монголын дийлэнх сумаар явж газар дээр нь, сургалт уулзалт хийсэн. Холбооны гадаад харилцаа өргөжиж байгаа. Манай ажилтанууд Хятад, Солонгос, Япон, Энэтхэг, Тайван, Лаос, Англи, Польш, Швейцар, Герман, Тайланд зэрэг хоршоо хөгжсөн орнуудад очиж туршлагатай нь танилцаж, хурал зөвлөгөөнд оролцдог. Олон улсын хэд хэдэн байгууллагатай хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Харин хамт олноороо, олуулаа гадагшаа явж аялал хийгээгүй байсан юм. Иймд манай холбооны 10 гаруй хүн 2013 оны 11 сарын 25-наас 12 сарын 5-ны өдрүүдэд Хонконг, Макаод очиж хөгжлийн загвар, хүмүүсийн амьдралтай танилцсан юм. Энэ аялалын зарим зураг Та бүгдэд сонирхуулж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч (2016-2019) | Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны хяналтын зөвлөлийн дарга (2014-2016) | Монголын ХААХҮХ ерөнхийлөгч (2002-2014)
2013/12/24
2013/12/23
Шинэ оны мэндчилгээ
Та бүгдийн амрыг эрж угтан ирж буй 2014 оны мэндийг хүргэж, шинэ ондоо эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн, эрч хүч баяр хөөртэй, хайр жаргалаар бялхан амьдрахыг хүсэн ерөөж байна.
2013 оны ажлын үр дүндээ бид сэтгэл дүүрэн байгаа. Холбооны удирдах зөвлөлийн хурлаа Дархан-Уул аймагт анх удаа хоршоологчдынхоо дунд 2013 оны 02 дугаар сард хийв. Бүсийн хоёр том зөвлөгөөнийг Өвөрхангай, Ховд аймгуудад хийж, сонордуулга-уриалга гарган төрийн байгууллагуудад хүргүүллээ. Хоршоологчдод зориулсан сургалтыг сард 2-оос доошгүй удаа Үндэсний холбоон дээр тогтмол явуулдаг болов. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран Монголын бүх аймаг сумдад очиж сургалт, зөвлөгөө өгөв.
Малчдын хоршоо хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулан засгийн газарт өргөн барилаа.
Гадаад харилцаагаа өргөжүүлэн Зүүн Азийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын уулзалт, хуралд Японы Токио хотод оролцсоноос гадна Азийн Фермерүүдийн холбоо хэмээх олон улсын байгуулагад шинээр элсэн оров. Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай харилцаагаа өргөжүүлэв.
2014 онд маш их ажил биднийг угтаж байна. НҮБ-аас 2014 оныг “Өрхийн аж ахуйн жил” хэмээн тунхагласан бөгөөд энэ жилийг тэмдэглэн өнгөрөөх үндэсний хороо байгуулан ажиллах болно. Дэлхийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази-Номхон далайн бүсийн орнуудын хөдөө аж ахуйн сайд нарын 32 дахь уулзалт хурал 2014 оны 3 сард Улаанбаатарт болох бөгөөд энэ хурлын үеэр бүсийн орнуудын иргэний нийгмийн байгууллагуудын хуралдааныг манай холбоо хариуцан зохион байгуулах юм. Мөн 3 сарын 25-27 өдрүүдэд Удирдах зөвлөлийн хурлаа Дорноговь аймгийн Сайншанд хотод хийнэ.
2014 он бол Манай Холбооны ээлжилт 7-р Их хурлын жил. Иймд Их Хурлаа угтан олон ажил хийхээр төлөвлөж байна. Тухайлбал “Хоршооллын хөдөлгөөн Монгол оронд” ном бичиж хэвлүүлэх. Хоршоологчдын үндэсний зөвлөгөөнийг Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилал түшиглэн 2014 оны 8 сард хийх, Залуу Хоршоологчдын Улсын уулзалт зөвлөгөөнийг Архангай аймгийн Тариат суманд зохион явуулах зэрэг болно. Бүх аймгуудын хөдөө аж ахуйн хоршоодын холбооны тайлан-сонгуулийн хурал, бага хурлыг 2014 оны 4,5,6 сард зохион явуулна.
Гадаад харилцааны чиглээр олон ажил биднийг хүлээж байна. 2014 оны 4 сард Индонезийн Бали арал дээр болох Азийн фермерүүдийн холбооны Их хуралд оролцоно. Мөн 11 сард Солонгосын Сөүл хотод болох Зүүн Азийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын дээд хэмжээний хуралд бид очно. Олон улсын хоршооллын холбооны Их хурал, уулзалтуудад идэвхитэй оролцоно. Хэд хэдэн улс оронд манай холбооны төлөөлөгчид айлчилахаар бэлдэж байна.
Та бүгдэд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, юу санасан есөн цагаан хүсэл тань бүтэн биелэлээ олохын ерөөл дэвшүүлье. Сайн сайхан үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Н.Баяртсайхан
2013 оны 12 сарын 20
2013/12/13
Монгол орны нийгэм-эдийн засгийн байдал
2013 оны 12 сарын 10 нд
Хоршоологчдын сургалтанд хэлсэн үг
Өнөөдөр хэлэх зүйлээ 2 хэсэг болгож хувааж байна.
1. Улс орны байдал, төлөв, чиг хандлага
2. Бид- Хоршоологчид юу хийх, хэрхэн амьдралаа авч явах тухай.
Ингээд эхний хэсгийг авч үзье .
Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд манай нийгэмд асар их өөрчлөлт гарсан. Сайн зүйл олон байгаа.
o Олон ургалч үзэл дэлгэрэв. Ардчилсан Монгол орон болов.
o Монгол хүн амьдрах газраа өөрөө сонгодог болов.
o Нийгмийн аль ч хүрээнд сонголт хийх боломж өргөжиж байна.
o Хувийн өмч хөрөнгөтэй болох, хувийн аж ахуй эрхлэх орчин нөхцөл бүрэлдэв.
o Гадаад ертөнц улам бүр Монголчуудын өмнө үүд хаалгаа нээж байна.
o Орчин үеийн технологи, гар утас, интернет бидний амьдралд улам гүнзгий нэвтэрч эхлэв.
Гэхдээ өнөөгийн улс орны байдлыг амаргүй, тогтвор муутай хэмээн дүгнэж байна. Гол зүйл бол улс төрийн тогтворгүй, талцан хуваагдсан байдал нийгэм-эдийн засгийн амьдралд нөлөөлж байна.
Нийгэм хэт их улс төржсөн байдалд орж талцан хуваагдсан байдал ноёрхох болов. Монгол шиг жижиг, цөөхөн хүн амтай оронд энэ бол асар муу нөлөөтэй.
Нийгмийн дотор амьдралын төлөө хүлээх хариуцлагаа бусдад үүрүүлэх, ялангуяа төр улсад даатган тэжээлгэх сэтгэлгээ амь бөхтэй хэвээр байна.
Иргэдийн дотор орлогын ялгаа, нийгмийн баялагийн хуваарилалт хэтэрхий ялгавартай болж, иргэдийн дундаж хэсэг ядуу амьдралтай бүлэгт шилжих магадлал өндөр болж байна.
Хөдөлмөр зүтгэлтэй хэсгийн амьдралаа сайжруулах , өөд нь татах, бизнес эрхлэх, шинэ зүйл бүтээх хүсэл эрмэлзэлийг төрийн байгууллагууд дахь хүнд суртал, авилга, хээл хахууль, танил тохой татах явдал хязгаарлан урам хугалах болов.
Монгол оронд 1990 оноос хойш нийгэмд асар их өөрчлөлт гарч, олон шинэ дэвшил , хувьсал бий болсон хэдий ч дээр миний дурдсан хэдэн үзэгдэл чиг хандлага улс орны хөгжилд, урагшлахад саад тотгор болж байна.
Хүн, Малын Шинэ Хуучин өвчин эмгэг хүчтэй дэлгэрэх болов. Эрүүл мэндийн салбар унан доройтож, хувийн эмнэлэг, эмч нарын гарт хүн ард орлоо. Хүнийг бус , мөнгө хөрөнгийг эрхэмлэн эмч нар, эмнэлгийнхэн үнэхээр аюултай үзэгдэл болон Монголд босч ирлээ.
Боловсрол, Шинэжлэх ухааны талаар ч бахархан ярих зүйл харьцангуй бага байна даа.
Нийгэмд Архидан Согтуурах явдал үндэсний эрх ашигт аюул учруулах хэмжээнд хүрлээ. 1 хүнд ноогдох согтууруулах бүтээгдэхүүний хэмжээгээр манай улс дэлхийд дээгүүр орох боллоо.
Одоо эдийн засгийн нөхцөл байдлыг товч авч үзье.
Эдийн засагт өсөлт дэвшил гарч байна. 2000 онд 1 хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 400 орчим ам доллартай тэнцэж байсан бол одоо 3300 доллар болсон байна. Гэхдээ социализм задран унахын урд жил буюу 1989 онд энэ үзүүлэлт 1600 доллар байсныг мартаж болохгүй.
o Хувийн хэвшил эдийн засагт томоохон тоглогч болон гарч ирэв. Одоо ДНБ-ны 80 хувийг үйлдвэрлэж байна.
o Томоохон төсөл хөтөлбөр хэрэгжиж эхлэв. Тухайлбал: Оюу-Толгой, Тавантолгой, Шинэ төмөр зам, авто замын бүтээн байгуулалт зэргийг нэрлэж болно.
o Гадаад эдийн засгийн харилцаа өргөжиж, гадны хөрөнгө оруулалт өсч, Монголыг сонирхох сонирхол нэмэгдэх хандлагатай байна.
Гэхдээ эдийн засагт санаа зовоосон нилээд хэдэн асуудал учирсаар байна.
o Юуны өмнө гадаад өр зээл ихээн өсч байгааг нэрлэмээр байна. Төрийн болон хувийн хэвшлийн хамтын өр зээл 12,9 тэрбум ам доллар болж 1 жилийн ДНБ-ээс давж гарлаа. Манай хойч үе өрийн нилээн дарамтад орж үлдэж байна.
o Байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч хөрөнгө. Энд хийгдэх менежмент сул байгаагаас олон сөрөг үзэгдэл гарах болов. Тухайлбал: “Баялагийн хараал” гэж хэдэн жилийн өмнө үлгэр мэт дуулдаж байсан зүйл бодит байдал болох янзтай байна. Эдийн засаг нь уул уурхайн бүтээгдэхүүн түүний үнийн хэлбэлзлээс хамаарч эхлэв. Уул уурхай нь эдийн засгийн 40 хувьтай тэнцэж байна.
o Эдийн засгийг хүчирхэг болгохыг зорьж байгаа бол хувийн хэвшлээ дэмжин олон улсад өрсөлдөхүйц чадавхитай болгох нь чухал. Гэтэл Монголд төр эдийн засагт хутгалдан орох нь хирээс хэтэрч, төрийн өмчийн компанийг шүтэн, зөвхөн тэднээр дамжуулан томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн санаархал хүчтэй дэлгэрч байна.
o Эдийн засагт гадны нөлөө, хөрөнгө оруулалт хүч түрэмгийлэх болсноос үндэсний үйлдвэрлэл, санхүү эмзэг, эрсдэлд орох болгоомжлол төрүүлэх болов. Газрын тос, эрчим хүчний импортоор Оросоос хэт хараат, бүтээгдэхүүнээ экспортлох талаар Хятадаас хэт хараат хэвээр л байна. Эдийн засаг эмзэг хамгаалалтгүй байна. Мал аж ахуй, газар тариалан, байгаль, цаг агаараас хараат.
Одоо ярианы хоёрдугаар хэсэгт оръё. Бид яах вэ?
Юуны түрүүнд Та бүгд эрхэлж буй бизнес , ажил үйлчилгээ аж ахуйгаа хөгжүүлэх талаар асар их санаачилга зүтгэл гаргах цаг ирлээ. Нэг үеэ бодвол Монголын эдийн засаг тэлж энэ хэмжээгээр бизнес эрхлэгчидээ дэмжих олон төсөл хөтөлбөр гарч хэрэгжих болов. Үүнд: Монгол мал хөтөлбөр, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, Зээлийн батлан даалтын сан, Ноос, ноолуур, Сүүний үйлдвэрлэлийг дэмжих, урамшуулал олгох хөтөлбөр, Улаанбуудайн үр тарианы үйлдвэрлэлд нэмэлт урамшуулал олгох, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө зохицуулалт зэргийг нэрлэж болно.
Үндэсний холбоотой харилцаатай байх, мэдээлэл авдаг байх, манай вэб сайтад ордог байх хэрэгтэй. /www.namac.coop/
Хоёр дахь чиглэл бол бизнес аж ахуй эрхлэх идэвхи санаачлагаас гадна нийгэм, улс төрийн идэвхи чухал шүү. УИХ-ын гишүүн, ИТХ-ын гишүүдтэй хийх уулзалтад заавал оролцдог, ажил амьдралын зовлон жаргалаа, асуудалаа тавьдаг болж сурах хэрэгтэй. Бас захидал бичиж болно. Орон нутгийн засаг захиргааны байгууллагатай харилцаа холбоогоо өргөтгөх, төсөл хөтөлбөрөө танилцуулдаг болох явдал ашигтай.
Гуравдугаарт: Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд тавих анхаарлаа султгаж сулруулж болохгүй. Өөртөө хийх хөрөнгө оруулалт бол хамгийн найдвартай, үр ашигтай байдаг. Ном унших, сургалтанд хамрагдах, бие даан суралцах олон хэлбэр арга байна. Мэдлэг бол шууд мөнгө болж байна шүү. Тухайлбал манай зэргэлдээ 2 яамнаас зарлагдаж буй төсөл хөтөлбөрт хамрагдагсдын 60 хувь нь манай холбооны сургалтанд оролцсон хүмүүс байна. Тэд биднээс мэдээлэл аваад, яаж ажиллах аргаа заалгаад амжилтанд хүрч байна.
Дөрөвдүгээрт: Манай холбооноос зохион явуулдаг ня-бо бүртгэл, компьютерийн чиглэлийн сургалтад хамрагдах нь олон талын ач холбогдолтой. Санхүүгийн сайн мэдлэг чадваргүйгээр аж ахуй эрхлэхэд хэцүү.
Мөн хоршоологчдод зориулсан гадаад аялал бид хийж эхэлсэн. Тухайлбал Солонгос, Хятад, Япон, Хонконг явах аялалд оролцож юм үзэж нүд тайлж болно.
Бидэнд Та бүгдийн дэмжлэг, хамтын ажиллагаа чухал боллоо. НҮБ-аас 2014 оныг “Өрхийн аж ахуйн жил” хэмээн зарлав. 2013 оны 11 сарын 22 нд Нью-Иорк хотод нээлтээ хийв. Гэтэл Монголд энэ талаар манай холбооноос өөр ярьж, бичиж байгаа байгуулллага байхгүй. Монголын эдийн засаг өрхийн аж ахуй дээр тогтдог. Та нар өөрсдийн сонгосон УИХ-ын гишүүдэд, засгийн газарт хандан захидал бичиж энэ үйл явдалд анхаарал хандуулж тодорхой ажил эхлүүлэхэд туслаарай! Хамгийн түрүүнд Өрхийн аж ахуйн жил хариуцсан үндэсний хороо байгуулан ажиллах шаардлагатай болоод байна.
Та бүгдэд амжилт хүсье!
Н.Баяртсайхан
2013/12/12
2013/12/11
2013/12/06
Тайландын үймээн
НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагаас /FAO/ Тайландын нийслэл Бангкок хотод НҮБ-ын Ерөнхий Чуулганаас 2014 оныг Өрхийн аж ахуйн жил хэмээн зарласантай холбогдуулан хийх олон улсын хуралд оролцох урилга ирж хуралд оролцохоор 2013 оны 11 сарын 18 нд Тайландын Бангкок хотод очлоо. Энд очоод урьдчилан тооцож бодоогүй байсан хэд хэдэн учрал тохиов.
Хурлын эхний өдөр буюу 2013 оны 11 сарын 19 нд Дэлхийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Ази номхон далайн бүсийн захирал Конума хэмээх япон эр уулзаж “2014 оны 3 сард Улаанбаатар хотод Ази номхон далайн 44 орны Хөдөө аж ахуйн сайд нарын уулзалт, 32 дахь удаагийн хурал болно. 2012 онд Вьетнам улсын Ханой хотод болсон хурал дээр Монгол улсын засгийн газар дараагийн хурлыг Монголд хийх хүсэлт гаргасан. Энэ хурлыг Монгол улсын засгийн газар зохион байгуулах болно. Харин энэ хурлын өмнө Ази номхон далайн орнуудын Хөдөө аж ахуйд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид цуглан Улаанбаатарт хуралдаж Сайд нарын хуралд өргөн мэдүүлэх уриалгаа хэлэлцэн батлах учиртай. “
Хурлын эхний өдөр буюу 2013 оны 11 сарын 19 нд Дэлхийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Ази номхон далайн бүсийн захирал Конума хэмээх япон эр уулзаж “2014 оны 3 сард Улаанбаатар хотод Ази номхон далайн 44 орны Хөдөө аж ахуйн сайд нарын уулзалт, 32 дахь удаагийн хурал болно. 2012 онд Вьетнам улсын Ханой хотод болсон хурал дээр Монгол улсын засгийн газар дараагийн хурлыг Монголд хийх хүсэлт гаргасан. Энэ хурлыг Монгол улсын засгийн газар зохион байгуулах болно. Харин энэ хурлын өмнө Ази номхон далайн орнуудын Хөдөө аж ахуйд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид цуглан Улаанбаатарт хуралдаж Сайд нарын хуралд өргөн мэдүүлэх уриалгаа хэлэлцэн батлах учиртай. “
Энэ уулзалтыг танай байгууллага National Association of Mongolian Agricultural Cooperatives - NAMAC хариуцах болно гэв. Энэ мэдээг анх удаа сонссон миний бие тулгамдаад юу ч хэлж чадсангүй, за ойлголоо гэх аядав. Тэр даруй байгууллага руу утасдаж асуутал манайхан ямарч ойлголтгүй, сонсоогүй байв. Ингээд орой төлөөлөгчдөд зориулан барьсан зоог дээр Конума ноёнтой дахин уулзлаа. Хоёр хүсэлт тавилаа.
1.Манай байгууллага томоохон олон улсын хурал зохион байгуулах туршлага муутай тул FAO оос техникийн туслалцаа үзүүлэн манай ажилтан нарт дээрхи хурлын зохион байгуулалтын талаар сургалт явуулж өгөх. Ялангуяа хурлаас гарах баримт бичгийн анхны хувилбар гаргахад мэргэжлийн хүмүүсийн дэмжлэг тусламж хэрэгтэй. Учир нь манай Монголын хөдөө аж ахуйн зорилт, тулгамдсан асуудлууд нь Ази номхон далайн бусад орныхоос ихээхэн ялгаатай, өвөрмөц гэдгээ хэлж ойлгуулав. Энэхүү хүсэлтийг ноён Конума бодож үзье гэв.
2. Гадаадын 40 , үндэсний 30 нийт 70 орчим хүнтэй иргэний нийгмийн байгууллагуудын уулзалт хийхэд ойролцоогоор 100 орчим мянган америк доллар гарах болно. Монгол бол үнэтэй улс болсон. Энэ зардалд төлөөлөгчид Улаанбаатарт ирж, буцах онгоцны тийз, байрлах зочид буудал, хоол, тээврийн зардал багтаж байгаа. Иймд FAO оос бидэнд санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүсэв. Ноён Конума халгаасангүй.
2. Гадаадын 40 , үндэсний 30 нийт 70 орчим хүнтэй иргэний нийгмийн байгууллагуудын уулзалт хийхэд ойролцоогоор 100 орчим мянган америк доллар гарах болно. Монгол бол үнэтэй улс болсон. Энэ зардалд төлөөлөгчид Улаанбаатарт ирж, буцах онгоцны тийз, байрлах зочид буудал, хоол, тээврийн зардал багтаж байгаа. Иймд FAO оос бидэнд санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүсэв. Ноён Конума халгаасангүй.
Тэрээр ТББ-ын уулзалтыг та нар өөрсдөө хийх учиртай. FAO оролцохгүй. Монгол бол баян орон. Олон арван сая толгой малтай. Та нар өөрсдөө зардлаа гаргаарай. Засгийн газартаа хүсэлт тавиад авна биз дээ гэж байна. Ингээд гэнэт 100 орчим мянган америк долларын өрөнд санаандгүй ордог байна шүү. Гэхдээ яах вэ? Учир байдлаа танилцуулж ойлгуулан хэдэн бор төгрөг олж болох байлгүй дээ ноён Конумагийн хэлсэнчлэн Монгол бол баян орон. Улсын нэр нүүрээ бодож уулзалт хурлыг сайхан хийнэ дээ гэсэн өөдрөг бодол толгойд орж дахин зардал хөрөнгийн талаар ярьсангүй.
Ингээд хурал 2013 оны 11 сарын 22 ны баасан гаригт оройхон дууслаа. Миний онгоцны тийз 11 сарын 26 нд буцахаар таарч байсан болохоор Бангкок хотод дахин хэд хонох байв. Хуралд оролцсон төлөөлөгчид 11 сарын 23 наас эхлэн буцаж эхлэв. 2013 оны 11 сарын 23 ны өглөөгүүр миний буудалж байсан буудлын эргэн тойронд маш олон хүмүүс жагсан цуварч ирсээр байлаа. Учрыг асуувал Тайландын Ерөнхий сайдын өргөө миний байрлаж байгаа буудлаас холгүй байдаг бөгөөд түүний дэргэдэх " Ардчилал " талбайд жагсагчид тал бүрээс цуглан ирж байсантай нь би таарчээ. Түүнийг сонирхон “Ардчилал” талбай руу алхлаа. Талбай дээр маш олон хүн цуглаж , майхан , асар татсан байна. Тэднийг харж зогсох хугацаанд жагсагчид тал талаас бөөн бөөнөөрөө ирж нийлсээр байв.
Би тэднийг сонирхон харж зогсох хугацаанд миний тооцоолсон баримжаагаар 400-500 мянга орчим магадгүй түүнээс ч олон хүн цугларч байна даа, бас ч чамгүй их хөрөнгө гаргасан гэдэг нь илт мөн нилээдгүй бэлдсэн байгааг ажиглаж харж байгаад буудал руугаа буцсан юм. Хэд хоногийн дараагаар ням гарагийн тэр шөнө 400 гаруй мянган жагсагчид цугласан гэсэн мэдээг хэвлэлээс олж уншив. Тэнд цугларсан хүмүүс бүгд амандаа шүгэлтэй, шүглээ тасралтгүй шүгэлдэж тал талд чанга яригчийг энд тэндгүй зоож зогсоо зайгүй илтгэл яриа хийнэ. Ер нь нилээд сүртэй жагсаж жагсаалдаа итгэл үнэмшилтэй, хариуцлагатай, оролцож байсан юм. Мөн жагсагчдын дотор үнэтэй эдлэл зүүсэн, нилээд үнэтэй хувцас өмссөн нийгмийн чинээлэг давхаргынхан ч олноор харагдсан. Ерөнхийдөө бол Тайландын дээд элит хэсгийнхэн одоогийн төр барьж буй нам, хөдөөгийн ядуу тариачдын төлөөлөл, Тайландын хойд зүгийнхэн олонхи болсон Парламент, Засгийн газрын эсрэг босож тэмцэж буй бололтой. Ерөнхий сайд Чинаватыг огцрохыг шаардана. Түүнийг ах Тагшин Чинаватаас хэт хараат бодлого, үйл ажиллагаа явуулдаг гэж үздэг байна. 2013 оны 11 сарын 25 нд буюу Даваа гаригт жагсагчид хэдэн хэсэг болж салав. Хамгийн олон хүнтэй том хэсэг нь Ерөнхий сайд Ийнглак Чинаватын албан өргөөний гадна очиж шүгэлдэн орилолдож, цагаан хоолой, чанга яригчаар ухуулга яриа хийж эхлэв. Нөгөө нэг хэсэг нь ойролцоогоор 1000 орчим хүнтэй жагсагчид Сангийн яамны байранд дайран орж ажилтануудыг хөөн явуулан гэрэл, цахилгааныг тасалж, дотор нь орж хэвтэж авав. Ийм байдлаар гадаад хэргийн яам , төсөвийн газар , олон нийттэй харилцах газар зэргийг эзэлсэн тул тэр өдрийн орой Тайланд улсад онц байдал зарлав. Ингэж байдал улам эвгүй болж эхэлсэн тул тэндээс хурдан явахаар шийдэв. Эцэст нь дүгнэлт хийхэд:
1. Энэ жагсаалд эртнээс бэлдэж, их хөрөнгө, хүн хүч гарган бэлдсэн нь нүдэнд илт харагдана. Ингэж бэлдсэн ажлаасаа тийм ч амархан няцахгүй биз дээ.
2. Жагсагчдын дотор тусгайлан бэлдэж хувцасласан , нүүр, ам , хамраа таглан халхавчилсан "дайралтын отряд" гэж хэлж болохоор залуус цэргийн жагсаалаар алхан, хайрцаглагдан тусгайрч явж харагдана. Тэд зодолдоно, үзэлцэнэ хэмээн шийдсэн нь тодорхой байв. Гудамжны тулаан ч болж магад.
2. Жагсагчдын дотор тусгайлан бэлдэж хувцасласан , нүүр, ам , хамраа таглан халхавчилсан "дайралтын отряд" гэж хэлж болохоор залуус цэргийн жагсаалаар алхан, хайрцаглагдан тусгайрч явж харагдана. Тэд зодолдоно, үзэлцэнэ хэмээн шийдсэн нь тодорхой байв. Гудамжны тулаан ч болж магад.
3. Парламентын 492 суудлаас 299 суудал авсан Тайландын ард түмний хүсэл намынхан засаг, төрийн эрх мэдлээ сайн дураар тавьж өгөөд явахгүй нь ойлгомжтой. Тэгээд ч тэднийг дэмжсэн, хар хувцастай жагсагчдын эсрэг улаан хувцас өмсөн ялгарсан 50 мянга гаруй хүн нэгэн стадионд цуглаж байгааг ТВ гээр харуулж байв.
4. Улс төрчид талцан хуваагдаж засаг төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэлдээнд олон түмнийг турхиран ашиглаж, улс үндэстэнээ хар , улаанаар хувцаслан, засаг төрийн байгууллагуудаа эзлэн бусниулж, ажиллах чадваргүй зогсонги болгож байгаа нь харамсалтай. Эдийн засгийн гол салбар болох аялал жуулчлалд ихээхэн хохирол учрах нь мэдээж хэрэг юм.
5. Энэ бүгдээс Монголчууд бид сургамж авах, ухаан суух, улс үндэстэнээ талцуулан хагаралдуулахаас сэргийлэх, улс төрийн соёлд сурах, сонгуулиар ялагдан цөөнхи болсон бол дараагийн сонгууль хүртэл тэвчин хүлээж сурах хэрэгтэй юм.
Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай.
Subscribe to:
Comments (Atom)


