2013/12/24

Манай Холбооны хамт олон Хонконг, Макаод аялав.

Монголын ХАА-н Хоршоологчдын Үндэсний холбооны ажилтанууд хөдөө орон нутагт нилээд олон хоногоор ажилладаг. Энэ ч аргагүй юм.  Тэнд манай гишүүд амьдардаг.  2012-2013 онд манай холбооныхон аймаг тус бүрт 2-3 удаа очиж,  Монголын дийлэнх сумаар явж газар дээр нь, сургалт  уулзалт хийсэн.  Холбооны гадаад харилцаа өргөжиж байгаа. Манай ажилтанууд  Хятад, Солонгос, Япон, Энэтхэг, Тайван, Лаос, Англи, Польш, Швейцар, Герман, Тайланд  зэрэг хоршоо хөгжсөн орнуудад очиж туршлагатай нь танилцаж, хурал зөвлөгөөнд оролцдог. Олон улсын хэд хэдэн байгууллагатай хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Харин хамт олноороо, олуулаа гадагшаа явж аялал хийгээгүй байсан юм. Иймд манай холбооны 10 гаруй хүн 2013 оны 11 сарын 25-наас 12 сарын 5-ны өдрүүдэд Хонконг, Макаод очиж хөгжлийн загвар, хүмүүсийн амьдралтай танилцсан юм. Энэ аялалын зарим зураг Та бүгдэд сонирхуулж байна.










No comments:

Post a Comment