2014/12/24

Хоршоологчид, манай блогын уншигч нарт


Та бүгдэд Шинэ Оны Мэнд хүргэж 2015 он Та бидний, Монгол орны амьдрал, түүхэнд сайн сайхан ул мөрөө үлдээсэн, эвлэрэл ойлголцлыг улам нэмэгдүүлсэн жил болох болтугай хэмээн ерөөж байна.
Монголын ХАА-н Хоршоологчдын Үндэсний Холбооны VII Их Хурал 2014 онд хуралдаж энэ хурлаар миний бие сүүлийн 12 жилд хийсэн сонгуульт ажил болох Үндэсний Холбооны Ерөнхийлөгчийн ажлаа УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарт шилжүүлэн өгч, үндэсний холбооны Хяналтын Зөвлөлийн даргаар шинээр сонгогдсон билээ.
2015 онд Хяналтын зөвлөлийн чиглэлээр нилээд олон ажлыг идэвхитэй хэрэгжүүлэхээр бэлтгэж төлөвлөгөө гарган Үндэсний Холбооны Ерөнхийлөгчид хүргүүллээ. Бидний үйл ажиллагаа нь голлон сургалт,сурталчилгаа, хамтын ажиллагаанд тулгуурлах бөгөөд Монгол оронд Хоршооллын хөдөлгөөн хүчирхэгжин өргөжихөд чиглэх болно.
Та нартаа амжилт бүтээл, эрүүл энх, тогтвортой, амар тайван амьдралыг хүсэн ерөөе.

Хүндэтгэн ёслосон:

                                     Н. Баяртсайхан
                              2014 оны 12 дугаар сар 24



Эдийн засгийн боловсрол


       Саяхан нэг найзтайгаа уулзлаа. Мьянмар явна гэж байна. Тэнд Монгол орны 1990 он, Ардчилал, зах зээл дөнгөж эхэлж байгаа үе мэт бүх зүйл шинэ, хямд, зах зээлд хөл тавихад амар байна гэнэ. Иймд Мьянмарт очоод аж ахуйн нэгж байгуулаад, шинэ бизнес нээж үзүүлээд өгнө гэсэн өндөр сэтгэлтэй, өөртөө итгэлтэй байв.  Би ч тэрхүү ярихыг нь сонсож өөрийн чадах хэлж сануулж, анхааруулж болох санаа оноогоо харилцан хуваалцаад  Анддаа дэмжсэн, зоригжуулсан үг хэлээд явуулсан.
        Дэлхийд "Гурван М" буюу Монгол, Мозанбик, Мьянмар улсын тухай ярьж байна. Энэ уулзалтаас санаа авч иргэдийн эдийн засгийн боловсролын  талаар саналаа бичихээр шийдэв. Гол санаа бол боломж бололцоо хаана ч байгаа, газар сайгүй байгаа, хязгааргүй их байгаа. Өнөөдөр ч манай Монгол оронд  боломж байгаа. Зөвхөн түүнийг олж харж сурах, ашигладаг байх л чухал. Үүнд эдийн засгийн боловсрол маш чухал үүрэгтэй.
        Социализмын үед иргэдэд эдийн засгийн боловсрол олгоход ихээхэн анхаардаг байжээ. Лав л "Эдийн засгийн боловсрол" сэтгүүл гаргадаг, сэтгүүлийн редакцид Сүрэнжав гуай, миний сайн таних  Баярсайхан, Түмэндэмбэрэл, Өвгөнхүү нар ажилладаг байсан. Би ч бас ганц нэг өгүүлэл бичиж нийтлүүлдэг байв.
        Тэгвэл одоо цагт иргэдэд эдийн засгийн боловсрол олгох ажил орхигдсон байна. Иргэдийн эдийн засгийн боловсрол тааруу байгаагаас тэдний амьдрал олигтой ахиж, дээшлэхгүй, ядуурал ихтэй байгаагийн нэг үндсэн шалтгаан юм.
        Эдийн засгийн боловсрол султай хүн өөрөө бие даан банк, санхуугийн байгууллага, хөрөнгийн биржтэй ажиллаж чадахгүй. 1990-ээд онд олгосон цэнхэр, ягаан тасалбаргэгдэх хөрөнгө оруулалтын эрхийн бичиг хаана яваа, юу болсоныг ч мэдэхгүй. Чаддагаараа Ломбард, Хадгаламж-зээлийн хоршоогоор л ордог байх. Тэнд хохирно, шулуулна, мөлжүүлнэ.
Иймд олон нийтийн Радио-телевизээс зориуд иргэдийн эдийн засгийн боловсролын суваг, нэвтрүүлэгийг түлхүү оруулан, хүний амьдралд, ахуйд хэрэгтэй энгийн мэдээлэл, сургалт явуулдаг ажлыг эхлүүлж болно.
Нөгөө талаар  иргэд өөрсдийн эдийн засгийн  боловсролоо дээшлүүлэхэд анхаардаг, цаг хугацаа зардаг болох нь маш чухал. Элдэвийн хэрэггүй мэдээ, Солонгос савангийн дуурь үзэж суух, интернетээр хэсүүчлэн тэнэх, өөр хоорондоо хэрэгтэй хэрэггүй мессеж бичилцэн, чатлаж  явахын оронд амьдрал ахуйгаа өөд татахад хэрэгтэй нэг ч болов зүйлийг сурч байвал маш их тус хэрэг болно.
Санаа аваг гэсэндээ, сайн сайхныг хүсэж бичив.

Н. Баяртсайхан

2014.12.09

2014/12/09

5 Best websites about personal finance and money

 
1.  INVESTOPEDIA

2. CREDIT COM

3. CNN Money

4. NEW YORK TIMES. YOUR MONEY SECTION

5. I WILL  TEACH  YOU TO BE RICH

2014/11/17

ХЯСЛАНТАЙ ХОРВОО

   Эруул мэнд муудаад ирэхэд олон зуйл бодогдоно. Нэг бодлоо Та нартай

хуваалцая.

Залуу явахад   Эрч хуч байна,  Цаг хугацаа хангалттай , харин бэл бинчин тарчиг.

Идэр   насанд  эрч чадлаар бялхаж  бэл  бинчингээ  зузаатгаж явах хэдий ч

даанч цаг хугацаа алт мэт давчуу.

Насжаад ирэхэд  эд баялаг , бэл бинчин  хангалттай,  Цаг хугацаа  элбэг  дэлбэг,

харин эрч  чадлаар  чадруу  болох юм да.

Ийм л хяслантай хорвоо ажгуу.

      20 настай эр бол     Playboy

      40 настай  эр  бол    Рlayman

      60 настан         бол    Play off

      80  настан        бол     Game over

2014/11/16

АРИСТОТЕЛЬ. ДЭЭД СУРТАХУУН.

                                                  АРИСТОТЕЛЬ.  ДЭЭД СУРТАХУУН. 
Үндэсний  Холбооны Ерөнхийлөгчийн  сонгуульт  ажлаа Улсын их хурлын гишүүн Д. Сумъяабазарт  шилжүүлэн  өгсөнөөр би чөлөөт цаг, зав ихтэй магадгүй эрх чөлөөтэй нэгэн болов. Юутай ч эхлээд эрүүл мэндээ анхаарахаар шийдэж эмнэлэгт  хэд  хоног  хэвтэж  шинжилгээ,  эмчилгээ  хийлгэв.
Энд байх хугацаандаа  Аристотелийн "Дээд суртахуун"  ном уншлаа.
Эрдэмтэн Б.Даш-Ёндон  грек, орос хэлнээс тулган орчуулжээ.  Хадмал орчуулга гэж энэ номыг л хэлэх байх даа.  Гайхалтай, цэвэр тунгалаг монгол хэлээр аялгуулан орчуулжээ.  Гүн ухааны ном  зохиолыг ингэж орчуулна гэдэгт том мэдлэг боловсрол туршлага хэрэгтэй.
Номын гол утга санаа бол  Улс төр ба Ёс суртахууны хоорондын холбоо хэлхээг
тайлах оролдлого гэж ойлгов.  Энэ ном бол монголчуудад, тэр дундаа улс төртэй
ямар нэг байдлаар холбогдсон нэгэнд  Маш хэрэгтэй уншууштай билээ.

Улс төр бол угаасаа бохир тоглоом, иймээс ямарч тоглолт хийж болно хэмээн ярьдаг улстөрчид бол харин ч уншиж бага ч болов ойлголт авах хэрэгтэй.

Дэлхийн агуу их сэтгэгчдийн нэг Аристотель МЭӨ 384  онд Грект төрж 62
насласан байна.
 "Дээд суртахуун" хэмээх эл  номондоо улс төрчид  төр, улсын ажилд оролцохдоо баримтлах  хэм хэмжээг Аристотель  хувь хүний  ёс суртахуун нь  ямар байхаар дамжуулан гаргаж тавьжээ.
Улс төрд Ёс суртахуун   гэж байдаг, энэ нь иргэн бүхэнд байх ёс суртахууныг  ижилтгэн  ойлгодог байна.  Иргэн л улс төрд ордог. Иргэн л улс төрийн Бодлого тодорхойлдог. Иймд ямар иргэн, хэн улс төрд орж ирнэ, түүний бодлого,  ажил. ажиллагаа тийм л байх болно.
Иймээс улс төрд луйварчдыг, авилгачдыг, алуурчдыг, хулгайчдыг бус харин сайн  хүнийг олж  шилж сонгон оруулах учиртай гэнэ.  Олон нийтийн болон төр улсын амьдралд  оролцох иргэн нь сайн үйлийн  суртахуунтай  байвал зохино гэж
Аристотель бичжээ.
Сайн үйл гэдгээ тодруулан "Үлэмж сайханд чиглэсэн тэмүүлэл хамгийн шилдэг нь, ийм тэмүүлэл бол сайн үйл" гэсэн байна.
Сайн чанар бол зөвхөн  ажил  хэргээр л илэрч гардаг. Сайхан яриа, том амлалт  худал байж  болно.
Жижиг дорой бодол сэтгэлтэй  нэгэн том албан тушаалд очвол асар их хор
хохирол  учруулдаг  гэжээ.
Улс нийгмийн  амин эрх ашигт нийцсэн  хууль гаргах нь хууль тогтоогчдын хийх ажил. Ийм хуулийг нийтлэг сайн үйлийг  эрхэм зорилгоо болгосон дээд
ёс зүй суртахуунтай  эх орончид л чадна.
Монголчууд Бид “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад улсаа зас” гэсэн сургаалыг хэт материаллаг талаас нь ойлгож тайлбарладаг.  Эхлээд баян чинээлэг бол, гэр орноо тэжээж чаддаг болоод дараа нь улсын ажилд  оролцож
болох мэт ойлголт дэлгэрснээс одоо байгаа УИХ-ын гишүүдийн 70- 80 хувь нь
бизнес эрхлэгчид болсон байна. Тэнд төр улсын жинхэнэ зүтгэлтэнүүд, эрдэмтэн,
судлаачид хуруу дарам тоологдохоор болоод байна.
Гэтэл Аристотель  улс нийгмийн ажлыг, түүний ёс суртахууныг дандаа сэтгэл санаатай холбож  баримтлалаа гаргасан байна.  Иргэн юуны урд сэтгэлээ засаж
Нийтийн сайн сайхан хэргийн тулд тэмцэх сэтгэлийн  тэнхээтэй  болох учиртай гэнэ.  Иймд улсын ажил хийхээр шийдэж байгаа бол сэтгэл доторхоо нэг сайн
нэвтлэн харж ажиглавал зохилтой. Нийгмийн сайн сайханд энэ биеэ зориулах гэж байна уу, эсвэл цэвэр хувийн ашиг сонирхол, хомхой сэтгэл  байна уу хэмээн  эхлээд сэтгэлээ шинжих  л чухал.  
Эзэн  ЧИНГЭС ХААН  энэ тухай"Алд бие Минь зовбоос зовтугай , Ахуй улс минь битгий зовтугай " хэмээн 800 жилийн урд сургаж хариуг бидэнд өгсөн билээ.
Аристотель  шударга бус нэгэн эрх мэдлийг  шударга ашиглаж чаддаггүй гэжээ. Яагаад гэвэл  тэр этгээд  эд баялаг , эрх мэдэл олж аваад нийгэмд ихээхэн  гай зовлон тарьж болно.
Хэрэв хэн нэгэн этгээд эрх мэдэл олгосонгүй удирдан жолоодох  бололцоо олгосонгүй хэмээн гоншигноод байвал , даргалж удирдахад тус хэрэг болох  шинж тэмдэг чиний сэтгэл оюунд  алга байна гэдгийг шууд хэлэх учиртай гэжээ.

Шударга , эр зоригтой , тохитой ухаантай , сайн үйл хэргийг эзэмдсэн иргэн л Маш сайхан зан суртахуунтай гэж тодорхой хэлжээ.
Эд баялаг, эрх мэдэл хэн нэгний хувьд хор хохиролтой байгаа бол тэдгээр юмс хэрэг болохгүй. Энэ бол Маш чухал санаа юм. 
"Монголын төр зүтгэсэн хүндээ  халтай" хэмээн  1941 оны 7 сарын 11 нд буудуулахдаа Ерөнхий сайд Амар гуай хэлсэн байдаг. Энэ үг хичнээн үнэн болохыг 1930-1940 оны их хэлмэгдэлд Хохирогсод, хожим цагт бол  Ю.Цэдэнбал, Н.Энхбаяр нарын амьдрал хувь заяа харуулсан. Гэхдээ эдгээр эх орончдын ачаар Монгол орон туурга тусгаар байж Бие даасан эрх чөлөөтэй орон байгаад бахархадаг.  Дээд суртахуунтай улс төрчид улсаа аварч хамгаалдаг.
Аристотелийн энэ алдартай  зохиолыг та нар уншаарай. Эндээс шударга тэгш байдал, хууль цааз, найзлал нөхөрлөл, баяр цэнгэл, аз жаргал зэрэг олон
ойлголтуудын талаар цэгцтэй сайхан хариулт олно.
Монгол  улсад дээд ёс суртахуунтай иргэд амьдарч  Улс орон маань цэцэглэн Мандах болтугай.

                                                                                          Н.Баяртсайхан.2014.11.17

ЖИЗНЕННЫЕ УРОКИ ОТ УИЛЛИ СМИТА


Недавно я  прочитал взгляды  Смита на жизнь, которые помогли ему достичь

успеха. Они показались мне интересными и решил с Вами поделиться.  Вы

наверно знаете его как Нолливудского актера по фильму Men in black.

И вот Смит советует Нам :

     1. Будьте  не  реалистами.

Не будьте реалистами в полной мере.  Если бы в Мире были одни реалисты,

человечество до сих пор жило бы в темных пещерах. Выйдите за свой пределы

и возможности, вы способны на много большее, чем сами себе позволяете

достигать.

       2.  Будьте  целеустремленными.

Сосредоточься  на свой цели.  План " В"  только отвлекает Вас от плана "А"

Не стойт  рассеиваться  по мелочам.

       3. Старайтесь быть  великим.

Необходимо  стремиться  помочь огромному числу людей.   Чтобы  быть великим

стремитесь  к величию.

       4. Смотрите  внутрь себя.

Вы должны  видеть в своем разуме то,  чего вы желаете  достичь,  прежде чем

это станет  реальностью. Вы  должны жить  своей новой жизнью,  прежде чем

это станет реальной.

       5. Имейте  веру.

Верить в  себя. Вы  должны верить  в свой  способности. И должны  быть

преданы свой цели,  чтобы успех пришел к  Вам.

      6. Спросите  себя Почему бы Нет ?

Большинство  людей  переоценивает других людей. И недооценивает  себя,

свой  собственные  способности.  Не рассматриваете  себя маленьким

человеком.   Спросите  чаще себя Почему не сейчас , Почему  не Я, Почему бы

Нет ?

    7.  Только вперед.

Люди  будут  относиться  к  Вам  неуважительно  и  обходиться  с  Вами плохо.

Позвольте Богу решить  что  делать  с ними ,  потому что  ненависть  в  вашем

сердце  будет  съедать  Вас  изнутри.  Поэтому  будьте  готовы  простить

других  и  двигаться  дальше. Ненависть  порождает ненависть.  Не  позволяете

ненависти  проникнуть  в ваш  разум  и  поглотить  ваше  сердце.

        Я  желаю Вам всем  Благополучия   и  Успехов.  Н. Баяртсайхан.

2014/11/04

ТОР 20 СOUNTRIES

  Legatum Institute's 2014 Index Ranked  world's most prosperous nations.

1. Norway.                                              11. Iceland

2. Switzerland                                         12. Ireland

3. New Zealand                                       13. UK

4. Denmark                                             14. Germany

5. Canada.                                              15. Austria

6. Sweden.                                             16. Luxembourg

7. Australia                                             17. Belgium

8. Finland.                                              18. Singapore

9. Netherlands                                        19. Japan

10. USA                                                 20. Hongkong / China /

2014/10/29

BASIC CRITERIA FOR INVESTING YOUR MONEY

1. Capital must produce income.

2. Capital must be absolutely safe.

3. Income must be safe.

4. Capital must be in a totally liquid  investment. 

5. You must know what your income will be next year, and seven years from now. 

6. Capital- The income producing core of your Financial Independence / FI /.

7. FI - is time for yourself and the ones you love. 

8. Money is a terrible master but an excellent servant. 

2014/10/20

Монголын хөгжлийн талаархи бодрол


 НЭГ. Улс орныг хөгжүүлэхийн тулд юуны өмнө эрчим хүчний хангамж шийдэх хэрэгтэй. Дэлхий даяар энергийн эрин зуун оволзож байна. Энэ эрин зуунд эрчим хүчээ хөгжүүлсэн нь хожно, хоцорвол үүрд хаягдана. Ийм ч учир Орос, Хятад, Франц, Америк зэрэг том гүрнүүд эрчим хүчний эх үүсвэрийн төлөө тэмцэл хийж байна. Украйнд болж байгаа үйл явдал бол Европын эрчим хүчний зах зээлийн төлөөх тэмцэл явагдаж буйн илрэл.
Монголд хаана олон хэрэглэгч байна, түүнийг түшиглэн эрчим хүчний станц барих хэрэгтэй. Ингэхдээ үйлдвэрлэсэн эрчим хүч, дулаанаа хэрэглэгчдэд  шилжүүлэх, түгээх дамжлагаа давхар тооцон шийдвэрлэх хэрэгтэй. Энэ үүднээс авч үзвэл Улаанбаатар хотод цахилгаан, дулаан үйлдвэрлэх V цахилгаан станц байгуулах тухай шийдвэр гаргасан нь зүйтэй. Харин хэрэгжүүлэх шатанд дэндүү цалгар назгай байна.
Эрчим хүчний үнийг эргэж харах нэмэгдүүлэх цаг болсон байх аа. Эрчим хүчний салбарынхан тооцоогоо хийгээд шийдвэрээ гаргаж байхад Шударга бус өрсөлдөөнтэй тэмцэх газраас эсэргүүцэж байгаа нь буруу практик. Үнэ нэмэхгүй бол салбар ашигтай ажиллахгүй, энэ нь улс орны ирээдүйн хөгжилд ихээхэн хохирол авч ирнэ. Өнөө маргаашдаа хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалсан популист үйл ажиллагаа нь олон нийтэд таалагдах хэдий ч алс хойчдоо бол салбарын хөгжил, цаашилбал улс оронд олигтой үр дагавар авч ирэхгүй.
Энэ талаар Дэлхийн банкнаас  хийсэн маш том судалгаа бий. Судалгааны дүнг Түмэнцогт гэдэг инженер надад танилцуулж байсан. Мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсдог, хүндэтгэдэг байх хэрэгтэй.

ХОЁР. Таван Толгойн орд газрыг үндэсний шилдэг 20 компанид шилжүүлэн ашиглуулах хэрэгтэй. Ингэж байж үндэсний том компаниудтай болно. Ийм түшиг тулгууртай байж улс орон өндийнэ. Ашиглалтын менежментийг бас үндэсний компаниудад даатгах нь чухал.  Манай бизнес эрхлэгчид өсөн өндийж томоохон орд газар, төслийг хариуцан хэрэгжүүлэх чадавхи, хүчин чадалтай болсон.

ГУРАВ. Төмөр замын цариг ямар байх вэ гэж маргасаар 7-8 жил боллоо. Ямар их цаг хугацаа алдав аа. Энэ хооронд Орост Тывагийн нутагт, Саяны нуруунд 20 тэрбум тонн коксжих нүүрсний орд газар илрүүлсэн бөгөөд удахгүй олборлох ажлаа эхлүүлж Монголын нутгаар дамжуулан Хятадад тээвэрлэх ажил ид оволзон бэлтгэл хийгдэж байна.
Оросууд өөрсдийн хүчээр орд газраасаа Хөвсгөлийн Мөрөн хот хүртэл төмөр зам байгуулна. Харин Монголын төмөр замыг өргөтгөн Эрдэнэтээс Мөрөн хүртэл төмөр замны шинэ чиглэл үүсгэнэ. Ингээд л Тывагийн нүүрс Монголын нутгаар өдөр шөнөгүй Хятад руу урсан тээвэрлэгдэнэ. Харин бид өргөн үү, нарийн уу гэж цариг дээрээ маргасаар л үлдэнэ. Гунигтай амьдрал.
Миний бодлоор бол Таван Толгойгоос өргөн, нарийн 2 төмөр зам барих цаг болсон. Нарийн царигтай нь Хятад улс руу Ганц модны боомт, Гашуун сухайт руу чиглэнэ. Өргөн царигтай төмөр зам нь Замын үүд рүү чиглэнэ.

ДӨРӨВ. Шинээр Монголын баруун зүүн хязгаарыг холбосон хөндлөн төмөр зам барих судалгаа эхлэх хэрэгтэй. Энэ хөндлөн төмөр замыг дагуулж боловсруулах аж үйлдвэрийн томоохон төвүүд босох учиртай. Ингэж суурь, дэд бүтэц болох эрчим хүч, зам тээвэр, холбоог тавьж босгож өгвөл Монгол орон хурдан хөгжинө. Бусдыг хувийн хэвшлийнхэн, шинэ залуу үеийнхэнд даатгаж болно.

ТАВ. Монголыг хөгжүүлэхэд өндөр мэргэжлийн инженер, технологич, геологичид их хэрэгтэй болж байна. иймд залуус энэ чиглэлийн мэргэжил эзэмшвэл ирээдүйн амьдрал баталгаатай болно. Монголд сүүлийн 20 жилд хангалттай эдийн засагч, хуульч бэлтгэгдлээ. Одоо бидэнд нарийн мэргэжлийн химич, технологич, эмч нар, инженерүүдийн хэрэгцээ асар их өсөж байна. залуус шинэ мэргэжил эзэмшвэл зохино. Монголын дарга удирдагчид гадаадад ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад айлчлахдаа мэргэжилтэн бэлтгэх, сургах талаар санал, хүсэлт тавьдаг байх нь чухал. Сайн бэлтгэгдсэн мэргэжлийн хүмүүс алт адил үнэтэй болоод байна. Үүний хамт Монголдоо МСҮТ-ийг чадавхижуулахад их анхааръя. Багш нарын цалин бага тул тэнд олигтой мэргэжилтэн очиж ажиллахгүй. Багш сайн биш бол төгсөгчид олигтой биш. Иймд МСҮТ-үүдийг ХХК болгон өөрчлөн зохион байгуулаад, хувьцааг багш нарт олгож эхэлвэл чанар чансаа нь дээшилмээр санагдана.

ЗУРГАА. Бүтээж, хийж яваа хүмүүс, бизнес эрхлэгчдийн үгийг сонсдог байх хэрэгтэй болжээ. Ганц нэг танилтайгаа уулзаж ярихад тэд хүнд нөхцөлд ажиллаж зүтгэж байна. Үндэсний холбооны ерөнхийлөгчийн хувьд миний бие хоршоологчидтой байнга уулздаг. Тэд бол адилхан бүтээгч нар. Монголд бизнес эрхлэнэ гэдэг нь бүх зүйлийг мэдэгч, бүх зүйлийг зохицуулагч байхыг шаардана. Бусад оронд бол мэргэжлийн зөвлөх компанитай гэрээ байгуулан ажилладаг. Бидэнд ийм зөвлөөд, хэлээд, хийгээд өгдөг компани хүмүүс олдохгүй байна. гадаадад олон жил мэргэжлээрээ ажилласан монголчуудыг урьж авч ирэн зөвлөхөөр ажиллуулж болно. Гэхдээ тэд нэг л ажлыг өдөр бүр давтан хийж сурсан байдаг бололтой. Гэтэл Монголд өдөр бүр шинэ сорилт, шинэ санаа, шинэ ажил оволзож байдаг. Ийм шинэ зүйлд дасаагүй тул гаднаас ирсэн монголчууд амархан шантрах явдал ажиглагдав. Монголд амьдрал оволзож байна даа. Бусад оронд, бусад цаг үед 10 жилд болох үйл явдал Монголд нэг жилд л өрнөж байна шүү дээ.
Сонирхолтой цаг үед амьдарч байна даа. 

Амны билгээс ашдын билиг


   Сайн сайханд итгэж бодож ярьж яваарай, Хоршоологчид  оо.

Хэрэв Бид  тааруу саар яриа хэллэгтэй  бол тийм л амьдарна.

Харин сайн сайхан итгэл бодол, ам хэлтэй бол сайхан л амьдарна.

Амны билгээс ашдын билиг.  Ямар агуу ардын ухаан бэ.

If you have a poor mouth, you will have poor life.  Our words can bless our

future or they can curse it.  Change your mouth and change your life.

Put a watch  over your  mouth.

2014/10/17

There is no right way to do a wrong thing

         The Native American leader said : There are two dogs inside me. One of the dogs is mean and evil. The other dog is good. The mean dog fights the good dog all the time.
      Someone asked this leader , which dog usually wins, he answered

                           " The one I feed the most"

2014/10/16

NEW REPORT ON GLOBAL WEALTH

 

According to Credit Suisse report on global wealth- 2014, a worldwide total global wealth is reaching to 263 trillion USD.
The average person in the world is worth 56000 USD.
If you have now about   4000 USD  net wealth ( no debt ) , so you are in the wealthiest half of the  world population. Mongolia is a among countries, where average persons  wealth level is between 5000 to 25000 USD .
It means that we are in wealthiest half of the people but below of world average.
Top countries by average wealth ( over 300000 USD)
- Switzerland
- Australia
- Norway
- USA
- Sweden
- France
- UK
- Singapore

I wish you good Health and Wealth.

                                                       N. Bayartsaikhan
                                                           15 OCT 2014 

2014/10/13

ТАТАР-МОНГОЛЫН ДАРЛАЛ ГЭЖ БАЙХГҮЙ.


Оросын түүхийн шинэ сурах бичигт Татар-Монголын дарлал гэдэг нэр томьёо хэрэглэхгүй болсон гэнэ. Өөрөөр хэлбэл Орос орныг Татар-Монголын зүгээс дарлаагүй гэсэн үг. Харин түүний оронд оросын газар нутаг, вант улсууд нь Алтан ордны хаант улсаас хамааралтай байсан гэсэн үзэл баримтлал гаргаж ирсэн байна.
Мөн 1917 оны хувьсгалыг урьд нь Аугаа Их Октябрийн Социалист хувьсгал гэж нэрлэж байсан бол одоо 1917 оны Оросын Их Хувьсгал гэж нэрлэхээр болсон тухай оросын боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн байна.
Түүхийн сурах бичигт ийм өөрчлөлт орж байгааг нь Орос орны түүхийг нэгдсэн нэг ойлголтоор авч үзэх талаар төрөөс явуулж буй бодлоготой холбоотой бололтой.


Н.БАЯРТСАЙХАН

2014/10/10

Тэгш бус хорвоо


Дэлхий дээр 12 сая хүн саятан гэж тооцогддог.  Саятан гэдэг нь нэг жилийн цэвэр орлого нь  1 сая доллараас дээш гарсан хүн гэсэн үг. Үүнээс 2,3 мянган хүн  1 тэрбум доллараас дээш хөрөнгөтэй.  Эдгээр тэрбумтанууд 7,3 их наяд долларын өмч хөрөнгөтэй.

Энэ нь дэлхийн баялагийн 4 хувийг 2,3 мянган хүн хянаж байгааг харуулдаг. Дэлхийн хүн амын чинээлэг 1 хувь нь нийт баялагийн 40 хувийг эзэмшдэг байна. Ийм л хорвоо ертөнцөд бид амьдардаг.

2014/10/01

Монголын хүн ард зэрлэг мөлжлөгт өртөх учиргүй


Монголчууд бид байгалийн баялагаараа дэлхийд толгой цохих цөөн хэдэн орны нэгэнд хүн болон төрсөн заяатай ард олон. Тэгээд бас цөөхөн, гурван сая орчим. Бид энэ газар нутагтаа эзэн болон амьдарч, хүний дайтай амь зуун хөгжих бүрэн эрхтэй, боломжтой. Харамсалтай нь хүн ардын дийлэнх хэсэг нь сүүлийн жилүүдэд дэндүү мөлжлөг, шулалтад өртөөд байна уу даа. Хэд хэдэн хэлбэр байна. Үүнд:
1.    Цалин хөлсний хэмжээ харьцангуй бага
2.    Бүх төрлийн зээлийн хүүгийн хэмжээ хэт өндөр. Бизнес эрхлэхэд дарамт болдог.
3.    Нийгмийн халамж үйлчилгээнээс үзүүлж буй дэмжлэг хэт бага бас хэт хавтгайрсан. Өгөх учиртай хүмүүсээ оновчтой тогтоож чаддаггүй, зорилтот бүлгээ тодорхойлоогүй.  
4.    Насаараа ажилласан хүмүүст олгож буй тэтгэвэрийн хэмжээ бага, амь зуулгад хүрэлцээ муутай.
5.    Малчид нийгмийн даатгалын тогтолцоонд хамрагддагүй, зөндөө орхигдсон.
6.    Албан ёсны ажилгүйдэл бага мэт харагдавч, далд ажилгүйдэл, албан бус нь нуугдмал, хэт өндөр.
Энэ мэтчилэн жагсаалтыг цаашид үргэлжлүүлж болох хэдий ч үүгээр хязгаарлан зарим нэг санааг тодруулан авч үзье.

Нэг. Цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлье
Би дээд сургуульд багш байхдаа хөдөлмөрийн бүтээмж ,цалин хөлсийг өсөлтийг харилцааны талаар хичээл заадаг байлаа. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт нь дундаж цалин хөлсний өсөлтөөс заавал түрүүлж байх тухай эдийн засгийн зарчим байдаг. Энэ зарчим нь аль ч нийгэм, улсад мөрдөгдөх учиртай. Эндээс үзвэл цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, нөөц боломжоо гүйцэд дайчлах явдалтай холбогдоно. Нөгөө талаар урамшуулал зохистой байх тусам бүтээмж, өсөлт нэмэгдэнэ.
2014 оны байдлаар хөдөлмөрийн хөлсний дундаж төвшин манай оронд 660 мянган төгрөгтэй тэнцэж байна. Гэхдээ дотроо ялгаа байна. 200-аас дээш ажилтантай байгууллага, аж ахуйн нэгжид 1 сая 55 мянга төгрөгний дундаж цалин байгаа бол 9-өөс доош ажилтантайд нь 200-300 мянган төгрөгтэй тэнцэнэ. Аль ч тохиолдолд цалин хөлс нь олигтой урамшуулал болж чадахгүй байгаа юм. Өнөөдөр дэлхий дахин даяаршин улс орнуудын хил хязгаар бүдгэрэн, Европын холбоо, NAFTA, APEC зэрэг том том холбоо бүлэглэлүүд бий болж байхад Монголын амьдрал бидэндээ хамаатай, хангалттай хэмээн суух ямар ч боломжгүй болов.
660 000 төгрөг нь ойролцоогоор 370 доллар болж байна. Үүнийг 1 сард ажиллах хоногт хуваавал 17 доллар болно. Өдөрт 17 долларын цалинтай.  Өдөрт дунджаар 8 цаг ажиллана гэж тооцвол 1 цагийн хөлс 2,1 доллар болно. Энэ бол дундаж тоо. Гэтэл үүнээс бага цалинтай хүмүүс олон байгаа. Хангалтгүй бага хэмжээтэй цалин олгогдож буйг бүгд ойлгож ухаарах цаг болсон.
Цалин хөлс бага байгаагаас төрийн албан хаагчдын авилга, хахууль, ажлын  идэвхи сул, амьжиргааны төвшин доогуур, үйлчилгээний чанар сул зэрэг нь бүгд үүсэлтэй. Иймээс эдийн засгийн өсөлт, бүтээмжийг нэмэхэд бүх нөөц боломжоо дайчлах, саад тотгор болж буй зүйлсийг устган зайлуулах, улмаар хүн ардын амьжиргааны боломжтой түвшинг хангах зорилт бидэнд тулгарч байна.

Хоёр. Бүх төрлийн зээлийн хүү өндөр байгаа нь Мөлжлөг болоод байна
            Монгол оронд мөнгө хүүлэх гадаадын капитал 1920 оноос өмнө ноёрхож байв. Энэ байдал 21 дүгээр зуунд дахин давтагдах байдал үүсээд буйг бид анзаарахгүй байж болохгүй.
            Мэдээж зээлийн хүү өндөр байгаа нь мөнгөний үнэгүйдэл, инфляци явагдаж буйтай шууд холбогдоно. Инфляци өндөр байгаагийн шалтгаан нь төрийн Санхүү-мөнгөний бодлогын алдаа, гадаад хөрөнгө оруулалтын бууралт, экспорт импортын зөрүү, худалдааны төлбөрийн балансын алдагдал, төсвийн алдагдал их гэх зэрэг олон учир шалтгаантай. Гэхдээ энэ бүхнээр халхавчлан иргэд, аж ахуйн нэгжүүдэд очиж буй зээлийн хүү өндөр байгааг зөвтгөн өмөөрөх ямар ч арга байхгүй.
            Хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллагаас иргэд аж ахуйн нэгжид олгож буй зээлийн хүү өнөөдөр сарын төвшин 3-5 хувьд хүрээд байна. Зарим тохиолдолд 10 хувь  хүрч байгаа тухай мэдээлэл бидэнд бий. Ийм өндөр хүүтэй зээл аваад бизнес арилжаа, үйлдвэрлэл хөгжүүлэхэд маш хэцүү. Тийм ч учраас Монголын ажил хэрэгч хүмүүс бол үнэхээр баатарлаг хүмүүс. Эдийн засаг, санхүүгийн маш хүнд нөхцөл дунд баялаг бүтээж, нэмүү өртөг бий болгохыг зорьж явна.
            Өнөөдөр арилжааны банкуудаас олгож буй орон сууцны 8 хувийн хүүтэй зээл бол өндөр хүүтэйд тооцогдоно. Бага зэргийн энгийн тооцоо хийж үзье. Иргэн Дорж жилийн 8 хувийн хүүтэй 60 сая төгрөгийг 15 жилийн хугацаатай авсан гэж үзье. Энэ зээлийг авахын тулд урьдчилсан барьцаанд 30 хувь буюу 20 сая төгрөг төлнө. Үлдсэн 40 сая төгрөгийн жилийн 8 хувь нь 3,2 сая төгрөг болно. Банк эхлээд үндсэн зээлийг бус хүүг тооцож төлүүлдэг тул 15 жилийн зээлийн хүү болох 48 сая төгрөг төлөгдөж эхэлнэ. 15 жилийн хугацаанд Дорж нь сар бүр 500.0 төгрөг зээлээ дарахаар төлөх хэдий ч эхний 8 жилд зөвхөн хүүгээ төлнө гэсэн хэрэг. 9 дэх жилээс эхэлж үндсэн зээл төлбөрөө багасгаж эхлэхээр байгаа юм.
            Орон сууцны зээлийн хүү жилд АНУ-д 4 хувь, Европын орнууд 2-3 хувь, Япон зэрэг оронд 1-2 хувьтай тэнцэж байгаа.

Гурав.Хүнд хортой нөхцөл, хөдөлмөрийн аюултай орчинд ажиллаж байгаа нь мөлжлөг юм.
Өдөр бүр сонин хэвлэл дээр барилгаас ажилчид унаж үхсэн тухай мэдээ гардаг болов. Өчигдөр гэхэд л 18 настай залуу бүсгүй унаж эндсэн тухай мэдээ гарсан. Даанч харамсалтай. Амьдрах гэж ядаж, ажил хөдөлмөр хийж эхлэнгүүт хорвоогоос халин оджээ. Хөдөлмөрийн аюулгүй байдалд онцгой анхаарах цаг иржээ. Аюул гаргасан компаний захирлууд барилгын дарга, даамалаа зааж буруутгаад өөрсдөө гэмгүй мултарч байна.
             Бусад оронд явахдаа ажиглан харж байхад аюулгүй байдалд асар их анхаардаг бөгөөд барилгын талбай дээрээ ажилчдаа өглөө бүр цуглуулан зааж зааварлаж, хувцас, хэрэглэл, аюулгүй ажиллагааны заавар үзлэг хийж байгаа нь харагддаг.
            Safety is first гэдэг уриатай. Бүхний түрүүнд аюулгүй байдал. Хоёр жилийн өмнө Төв аймгийн Жаргалант суманд амьдардаг ах, дүү нар дээрээ очив. Сумын нутагт гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компани, аж ахуй ажилладаг байна. Ажиллах хүчнээ голдуу тус сумын иргэдээс авч ажиллуулдаг бөгөөд сарын цалин 250-300 мянган төгрөг гэв. Үйлдвэрт химийн олон төрлийн бодис хэрэглэдэг тул тэнд ажилласан залуус 1 жилийн дараа хөдөлмөрийн чадваргүй болж хордлогод орж байгаа талаар иргэд ярив. Бүтэн сар ажиллаад 200 хүрэхгүй долларын цалин авахын төлөө бүх насаараа ажиллах чадваргүй болно гэдэг ямар харамсалтай хэрэг вэ?
Сум, аймгийн удирдлага, мэргэжлийн хяналтынхан, эрүүл мэндийн байгууллага юу харж, сонсож сууна вэ?
Иргэдээ төр хамгаалах учиртай. Төрийн гол үүрэг бол улсын аюулгүй байдлыг хамгаалах, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, үйлдвэрийн дэд бүтэц, зам, эрчим хүч, харилцаа холбоог бий болгон хөгжүүлэх явдал. Бусдыг хувийн хэвшилд даатгаж болно.
Олон хүмүүсийн нэрлэж заншсанаар “нинжа” хэмээх зэрлэг омгийнхон Монголд бий болоод нилээд хэдэн жил боллоо. Тэнд юу болоод байгааг мэдэж судалдаг байгууллага, хүмүүс байна уу? Дам яриа сонсвол тэнд нүхэнд ороод шороонд дарагдан үхэх, сураггүй болох, боолчлогдох, хүчирхийлэлд өртөх, архидан согтуурах, химийн хортой бодис, мөнгөн ус хэрэглэх явдал ердийн үзэгдэл болсон бололтой.
Энэ хүмүүсийг бүртгэлжүүлэх, албан ёсны зохион байгуулалт, хэлбэрт оруулах, татвар, нийгмийн даатгалд хамруулах шаардлагатай болоод байна. 21 дүгээр зууны Монгол оронд зэрлэг омгийнхон оршин байх учиргүй.  



2014/09/23

ХААН Хайлаас шиг Бараадууз

2011 оны хүн амын тооллогын дүнг Та бүгд нэг аваад хараарай. Монгол улс залуу орон болсон нь тодорхой байдаг. Нийт хүн амын 48 орчим хувь нь 18 хүртэл насны хүүхдүүд, 3 хүний 2 нь 35 хүртэлх насны залуус бөлгөө. Монгол орны ингэж залуужиж байгаа нь мэдээж баярлаж бахархууштай үзэгдэл. Гэтэл анхаарал татсан нэг зүйл бол ахмадуудын нийгэмд эзлэх хувь хэмжээ багасаж буй явдал юм. Хүн амын тооллогын нэгдсэн дүнгээс харвал 75 наснаас дээш ахмадууд нийт Монголчуудын 0.7 хувьтай тэмцэж байгаа юм. Та бүгд оршин амьдардаг баг, хороо, орон сууцны байрандаа зориуд нэг хараарай, ахмад настай хүмүүс ховордож байна шүү. Иймд миний бие ахмад настай хүнтэй уулзан учрах, амар мэндийг мэдэж ярилцахдаа дуртай. Тэгээд ч 70, 80 хүртэл насална гэдэг нь хэн бүхэнд заяагаад байдаггүй бурханы том хишиг, буян гэлтэй.
9 дүгээр сарын эхээр би Өмнөговь аймагт очиж хөдөө аж ахуйн хоршоологчидтой уулзсан юм. Уулзалт хурлын үеэр Д.Бараадууз гуайтай тааралдав. Тэрээр 1982-1984 онд намайг Намын дээд сургуульд залуу багш байхад суралцаж төгссөн бөгөөд дараа нь Өмнөговь аймгийн ХАА-н удирдах газар даргаар ажиллах болсныг би мэдэж байлаа. Бараадууз гуай надтай мэндэлж гар бариад хуран цугласан хүмүүст хандан – Энэ хүн бол миний багш хэмээн танилцуулав. Өөрийгөө Бараадууз гуайн багш гэхэд би ч бас эртний л хүн юм даа гэж санагдав. Одоо нас сүүдэр 74 хүрч байгаа гэнэ. Монгол улсын “Байгаль орчны гавъяат ажилтан”-ы алтан тэмдэг энгэртээ гялалзуулжээ.
           Бараадууз гуай говьд хүний гараар бүтээсэн Баянбүрд тойром байгуулан мод, цэцэг, жимс тариалж байгаа талаар олон удаа сонсож байсан тул нүдээрээ очиж үзэхээр Бага булгийн зүгт хамт явлаа. Замдаа машин дотор хэрхэн ойн төгөл байгуулж, ой модчин болсноо ярилаа. Өмнөговь аймгийн бүх сумдыг хамарсан том судалгаа хийжээ. Эндээс үзвэл мод тариалж буй сумдад бороо хур ордог, мод тарьдаггүй сумдад ган гачиг тохиож байгааг олон жилийн ажиглалт, судалгаагаар нотлосноо танилцуулав. Маш сонирхолтой чухал дүгнэлт.
           Д.Бараадууз нь Өмнөговь аймагт сүүлийн 10 жилд орсон хур тунадасыг сум бүрээр гаргаж, хур тунадасны хэмжээнд тарьсан модны тоо нөлөөлж байгааг нотлох гэж оролджээ. Тухайлбал сүүлийн 10 жилд 137470 мод тариалсан Даланзадгад хур тунадас 135-183.9мм байхад мод харьцангуй бага тариалсан Баян-Овоо, Мандал-Овоо, Ханбогд, Ноён, Номгон сумдад өндөр давтамжтайгаар ган гачиг тохиож буйг гаргажээ.
           1992 онд Бага булаг хэмээх газар хэрхэн ганцаараа нүүн очиж ганц жижиг гэр барин ажлаа эхэлсэн, хүчтэй салхи жижиг гэрийг нь авч шидэх гээд байсан тул хэрхэн ганцаараа түүхий тоосго цохиж, түүгээрээ 1 давхар жижиг байшин барьж авснаа, мод, жимс, цэцэг тарих ажлаа хэрхэн эхэлснээ ярьж, түүнийг сонсож явтал 60 км замыг дорхноо туулж Ханбогд сумын Бага булаг хэмээх газар давхин ирлээ. Нүдэнд торох бут харганагүй говь талаар давхисаар нэгэн хонхордуу газарт уруудан орж ирэхэд урдаас нов ногоон ой, төгөл угтах нь үнэхээр гайхамшигтай санагдав. Ногоон төмөр хашаагаар талбайгаа хашиж хамгаалжээ. Түүн дотроо 2 давхар дүнзэн байшин барьж  амьдардаг аж. Хийж бүтээсэн ажилтай нь танилцаж нүдээр харж бахдан биширлээ. Академич Ч.Дугаржав гуай нэг удаа ирж үзээд Өмнийн их говьдоо “Мөнхийн ногоон суварга” босгосон байна гэсэнтэй санаа нийлэхээс аргагүй. Энд 100 гаруй төрлийн мод, сөөг, жимс, хүнс, бэлчээр тэжээлийн ургамал тариалж байна.
           А.Бараадууз гуай надад 2014 онд бичсэн “Хаан хайлаас” номоо өгч энэ номын талаарх сэтгэгдлээ бичихийг хүссэн юм.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч хүн төрөлхтний амьдралд олон сорилт, бэрхшээл үүсэж буй бөгөөд Монгол оронд ч мэдэгдэхүйц өөрчлөлтүүд ажиглагдаж байна. Манай эрдэмтдийн судалгаа дүгнэлтээс үзвэл Монгол оронд цөлжилт, элсний нүүлт эрчтэй явагдаж байгаа бөгөөд ойрын 30 жилд говийн их элс нүүсээр Хангайн нуруунд тулж ирж болзошгүй байгаа юм. Ийм нөхцөл байдалд Монгол улсын Байгаль орчны гавъяат ажилтан Д.Бараадууз 20 гаруй жилийн ажиглалт, туршилт, судалгаан дээрээ үндэслэн “Хаан хайлаас” ном бичсэн байна. Хайлаас нь ус, салхины эрсдлээс хөрсийг хамгаалах, элсний нүүлт зогсоох, ус чийг хадгалахад онцгой чухал үүрэгтэйг онцлон харуулжээ. Бие гүйцсэн нэг том хайлаас мод дороо 4-5 тонн ус хадгалдаг байна.
Цөлжсөн болон цөлжиж болзошгүй газрыг салхины элэгдлээс хамгаалах ойн зурвас байгуулахад хайлаас маш тохиромжтой. Түргэн өсөлттэй, ган гачиг, хүйтэн халуунд онцгой тэсвэртэй, хөрс голдоггүй мод бөгөөд Монгол, Орос, Америк улсын ихэнх нутаг, Хятадын хойт талын газар нутгаар тархан дэлгэрч ургадаг байна. Өмнөговь аймагт 12000 гаруй хайлаас мод байгааг зохиогч тоолж гаргажээ.
           Өмнөговь аймагт 1930 оноос хойших 80 жилийн хугацаанд байгаль орчин хэрхэн өөрчлөгдөж, заг хайлаас, сухайн төгөл хэрхэн хумигдан багасч ирсэнийг судалсан байна. Судалгаа зөвхөн Өмнөговиор тогтсонгүй. Монгол улсад хайлаас мод Ховд, Баян-Өлгийгөөс бусад аймгуудад тархан ургаж буй талаар бичжээ. Архангай аймагт 2.8 мянган га талбайд, Булганд 30.8 мянган га-д, Сэлэнгэд 37.7 мянга га, Хөвсгөл аймагт 16.8 мянган га талбайд хайлаас мод эзлэн ургаж байгаа гэнэ. Хайлаасны талаарх ажиглалт нь зөвхөн Монголоор хязгаарлагдсангүй, дэлхийн бусад орнуудад хэрхэн тархсан, гол дайсан хортон шавьж, өвчин эмгэгийн талаар тусгайлан авч үзжээ.
           1992-2014 онд 9 аймгийн 66 байгууллагад 166 мянган ширхэг хайлаасны тарьц суулгац шилжүүлэн өгсөнөө зохиогч бас тооцсон байв.
Номын төгсгөлд Хайлаас модыг “Хаан мод” хэмээх цоллох болсон үндэслэлээ Хаан хайлаас шүлэгтээ хэлсэн байна.
                     ...Дэлхийг аврах хаан хайлаас
                     Дэлгэрэн бүрхэх хаан хайлаас
                     Дэлхийг дэндийлгэх хаан хайлаас...
“Хаан хайлаас” хэмээх энэ номыг аль болох олон хүн уншаасай. Танд урам зориг, шинэ мэргэн санаа заавал орж ирнэ. Мод тарьмаар заавал санагдана. Би хувьдаа хайлаас мод тарихаар шийдсэн байгаа. Юутай ч аавынхаа хашаанд эхэлж тарина даа.
          Бүгдээрээ ой модчин болцгооё. Одоо цагийн модчин бол мод унагаадаг биш, харин мод тарьдаг, ургуулдаг хүмүүс байх болтугай.

    Н.Баяртсайхан
 Монголын ХАА-н хоршоологчдын
   үндэсний холбооны ерөнхийлөгч

2014.09.22

2014/08/23

ХАА-н хоршоологчдын Улсын зөвлөгөөн амжилттай болж өндөрлөв.



Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын тамгын газар хамтран “Төр-Хоршооллын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” сэдвийн дор хөдөө аж ахуйн хоршоологчдын Улсын зөвлөгөөнийг Баянхонгор аймгийн Галуут суманд 2014 оны 08-р сарын 14-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Улсын зөвлөгөөнд 16 аймгийн 300 орчим төр, хоршооллын байгууллагын төлөөлөгчид оролцов.




Улсын зөвлөгөөнийг үндэсний холбооны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нээж, УИХ-н гишүүн Х.Баттулга үг хэлэн, ҮХААЯ-ны МААБХЗГ-ын дарга Н.Ганибал, “Малчдын хоршооны талаар баримталж буй бодлого”, Хөдөлмөрийн яамны ЖДҮХГ-ын мэргэжилтэн А.Гэрэлзаяа “Төрөөс хоршооллын талаар баримталж буй бодлого”, Үндэсний холбооны Хоршооллын хөгжлийн хэлтсийн дарга О.Мөнх-Эрдэнэ “Төр-Хоршооллын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” сэдвээр тус тус илтгэл тавьж хоршоологчидтой санал бодлоо хуваалцан хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Зөвлөгөөний эхний өдөр төлөөлөгчид Төр-хоршооллын хамтын ажиллагаа, Бодлогын зөвлөл, Дүрмийн зөвлөл гэсэн 3 ажлын хэсэгт хуваагдан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж нэгдсэн хуралдаанд ажлын хэсгүүд дүгнэлтээ гаргаж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ гаргалаа.
Үндэсний холбооноос хэрэгжүүлж байгаа “Мэдээлэлжсэн хөдөө аж ахуй” хөтөлбөрийн хүрээнд Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан аймгуудын хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоодод зөөврийн компьютер олгож, ХАА-н хоршооллын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, хоршоог хөгжүүлэх чиглэлээр идэвхи зүтгэл гаргаж буй хоршоологчдоо хөдөө аж ахуйн “Тэргүүний хоршоологч” цол тэмдэг, “Хоршооллын одон”-гоор тус тус шагнаж урамшуулав.




Зөвлөгөөний 2 дах өдөр Галуут сумын ИТХ-н дарга Л.Батсайхан Галуут суманд хоршоог хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, цаашдын зорилтыг танилцуулав. Хоршоологчид Галуут сумын төвд үйл ажиллагаа явуулж буй “Хот мандал ундрага”, “Хөгжлийн дээж”, “Эрүүл үржихүй”,”Баянхонгор альяанс” дундын хоршооны үйл ажиллагаатай танилцлаа. Мөн тус сумын Мандал багийн Талын толгой дах хоршоодын усалгаатай газар тариалангийн үйл ажиллагаатай танилцан харилцан туршлагаа солилцсоны дараагаар үндэсний холбооны гишүүн хоршоодууд өөрийн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж, шилдэг бүтээгдэхүүнээ шалгарууллаа. Үүнд:
1-р байр: Увс аймгийн “Уран зурвас” хоршооны “Үхрийн нүдний өтгөрүүлсэн шүүс”
2-р байр: Увс аймгийн “Мөнгөн зээг” хоршооны “Гэрийн оосор бүчний иж бүрдэл”
2-р байр: Говь-Алтай аймгийн “Сулин дэнж” хоршооны “Цулхэрийн гурил”
3-р байр: Баянхонгор аймгийн “Агдуут булаг” хоршооны “Сайхан хэвийн ааруул”
3-р байр: Дархан-Уул аймгийн “Домогт шарын гол” хоршооны “Интоор гүзээлзгэний компот” тус тус шалгарлаа.


Мөн Баянхонгор аймгийн Галуут сум 20000 толгой сарлагтай болсноо тэмдэглэн “Хоёр түмэн сарлагийн баяр” хийж, сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.




Тус зөвлөгөөнөөс 2015 онд ХАА-н хоршоологчдын зөвлөгөөнийг Баруун бүс-Завхан аймаг, Хангайн болон Төвийн бүс-Булган аймаг, Зүүн бүс-Дорнод аймгуудад зохион байгуулахаар болж тус Улсын зөвлөгөөний үеэр гарсан санал санаачлагуудыг Монгол Улсын Засгийн газар, холбогдох яам, газруудад хүргүүлэх шийдвэр гаргав.

Төр-Хоршооллын хамтын ажиллагаа улам өргөжих болтугай.


2014/08/07

Жизненно важные советы Далай багша

  1. Проводите каждый  день  хоть немного времени наедине с собой.  Это очень полезно для  гармонии, цельности и самосознания
  2. Когда проигрывайте, извлекайте урок . Ошибка естественная часть человеческой  жизни.  Допустив ошибку, постарайтесь как можно быстрее признать её.  Своевременное устрание ошибки не дает проблеме развиваться в катастрофу
  3. Будьте всегда открыты для изменений, но не растеряйте собственные ценности.  Жизненные ценности  определяют судьбу человека. Перемены происходящие   в человеке -  это прогресс, личностное развитие.  
  4. Иногда и недостижение цели тоже удача.  Часто случается так, что недостижение какой –то цели, помогает продвинуться вперед. Это может служить толчком к большим изменениям.  
  5. Берегите землю.  Земля дает жизнь всему, а потребительское отношение к общему  Миру это самая большая опасность.


2014.08.01