ТОДРУУЛГА
Улсын
Их Хурлын гишүүнээс Монголбанкны Ерөнхийлөгчийн ажил үүргийн биелэлтийг дүгнэж,
түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх санал гаргах хууль зүйн үндэслэл байгаа
эсэхтэй холбогдуулан дараах тодруулгыг бэлтгэлээ.
Нэг.
Улсын Их Хурлын гишүүн Монголбанкны Ерөнхийлөгчийн ажил үүргийн биелэлтийг
дүгнэх бүрэн эрхтэй эсэх:
Монгол
Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлээр Улсын Их Хурлын гишүүний бүрэн
эрхийг тодорхойлон зохицуулсан бөгөөд Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан
тайлагнадаг байгууллагын ажлыг дүгнэх бүрэн эрх олгогдоогүй байна.
Төв
банк (Монголбанк)-ны тухай хуулиар Монголбанк, Монголбанкны Ерөнхийлөгчийн үйл
ажиллагаанд хяналт тавьж, үйл ажиллагааг дүгнэх бүрэн эрхийг хуулийн 271,
30 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хуралд хадгалагдаж байна. Энэ талаар
хуульд төрийн мөнгөний бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, мөнгө,
зээлийн байдлын талаар Улсын Их Хуралд улирал тутам танилцуулах бөгөөд Улсын Их
Хурал Монголбанкны үйл ажиллагаа хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхэд хяналт
тавин ажиллахаар заажээ.
Хоёр.
Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх санал гаргах тухайд:
Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг
тодорхойлсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-т
“Улсын Их Хурлын шийдвэрээр байгуулагддаг байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн,
сонгогдох буюу томилогдох албан тушаалтны талаар үг хэлж байр сууриа
илэрхийлэх, санал, дүгнэлт гаргах”-аар хуульчилжээ.
Дээрх
хуулийн зохицуулалтын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн нь тухайн албан тушаалд
сонгогдох буюу томилогдох нэр дэвшигчийг тус албан тушаалд Улсын Их Хурлын
нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн сонгох буюу томилох тухайн цаг мөчид
нэр дэвшигчид холбогдуулан үг хэлж өөрийн байр сууриа илэрхийлэх, санал,
дүгнэлт гаргах бүрэн эрхийг хуульд зохицуулсан байх ба энэ зохицуулалт нь Улсын
Их Хурлаас томилогдож ажил, үүргээ биелүүлэн ажиллаж байгаа холбогдох албан
тушаалтанд хамаарахгүй.
Монгол
Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгээр Улсын Их Хурал төрийн
дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд тодорхой
хуульд тусгайлан заасан асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэх
талаар хуульчилсан байх ба мөн хэсгийн 25.1.6-д “Ерөнхий сайд, Засгийн газрын
гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд
хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх,
огцруулах”-аар зохицуулсан байна.
Монгол
Улсын Үндсэн хуулиар тодорхойлсон Улсын Их Хурлын уг бүрэн эрх нь Төв банк
(Монголбанк)-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын даргын өргөн
мэдүүлснээр Монголбанкны Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар томилох
байдлаар хангагдаж байна.
Дээрх
хуулийн зохицуулалтын дагуу Улсын Их Хурлын гишүүн Монголбанкны үйл ажиллагааг
дүгнэх, уг дүгнэлтдээ үндэслэн Монголбанк, түүний удирдлага болох
Ерөнхийлөгчийг чөлөөлөх санал гаргах хууль зүйн үндэслэлгүй байна.
МОНГОЛБАНК
No comments:
Post a Comment