2017.1.1 нд 50 тэрбум төгрөг
Монголын арилжааны банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2017 оны 1 сарын 1 нд 50 тэрбум төгрөгт хүргэх шийдвэр Монгол банкнаас гарсан байна. Ийм шийд гаргах цаг нь болсон байсан. Монголын эдийн засаг томрох хурдыг арилжааны банкуудын чадавхи гүйцэхгүй хоцрох байдал сүүлийн жилүүдэд ажиглагдах болов. Том эдийн засагт том банк л ажиллана. Тийм байж эдийн засгаа улам тэлэх, солонгороход тусална. Тэгвэл анх 1991 онд арилжааны банк үүсгэн байгуулагдаж байхад дүрмийн сангийн доод хэмжээ 50 сая төгрөг байв. 1995 онд 400 сая , 1999 онд 2 тэрбум, 2001 онд 4 тэрбум, 2006 онд -8 тэрбум, 2016 онд -16 тэрбум төгрөгөөр тогтоогоод байсан юм.
No comments:
Post a Comment