2016/07/16

INSPIRING WORDS

Сайхан наадав уу. Энэ жил наадмаар олон хоног амрав. 

Энэ өдрүүдэд  Ромын пап лам Франсис  бичсэн. " Inspiring Words from  Pope  Francis " ном уншив. Гайхалтай гэгээнтэн юм. Юу нь гайхалтай санагдав гэвэл ядуурлын эсрэг тэмцэх тухай маш их ярьсан байв. Moral and spiritual  poverty  буюу ёс суртахуун болон оюун сэтгэлийн ядуурал дэлхийд газар авч хүн төрөлхтөн хэт их материаллаг эд зүйлийн хойноос хөөцөлдөж байна гэжээ. Иймд хүмүүст хандаж уриалга гаргажээ. Өдөр бүр гадагшаа гар, Гадагшаа яв. Тэгээд шууд ядуус дээр оч гэжээ. Энэ  бол хамгийн түрүүн хийх ажил гэж сургажээ. 
You must go outside. Come out. Go to the Poor first of all, this is the priority. 

Папын иш татаж дурьдсан нэгэн домог сонирхолтой байсан тул Та нарт толилуулъя.
Нэгэн хоньчин сүрэг дээрээ ирэхэд 100 хонь байснаас нэг хонь алга болж 99 толгой хонь үлдсэн байжээ. Хоньчин алга болсон нэг хонио хайж явсаар ихэд уджээ. Энэ хооронд үлдсэн 99 хонь нь тарж үрэгджээ.

Энэ домогоор Пап  Франсис хүний амьдралыг дүрслэн хэлсэн мэт санагдав. Хүн бол бүх хэрэгтэй зүйлтэйгээ төрдөг. Гэтэл өөртөө байгаа үнэт зүйлсээ тоохгүй гаднаас ямар нэгэн зүйл эрж хайж явсаар насыг бардаг.

No comments:

Post a Comment